Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Хот, нийтийн аж ахуйн тоног төхөөрөмж, машин механизмыг нэмэх шаардлагатай

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал болж, нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө удирдан явуулав. Хурлаар Хот, нийтийн аж ахуйн үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмж, машин механизмын талаар танилцууллаа.
2023-07-28

Алтан Овооны их тахилгын үйл ажиллагаанд нэг тэрбум гаруй төгрөг зарцуулна

Алтан овооны тэнгэрийг тайх төрийн тахилгын 110 жилийн ой энэ жил тохиож байна. Дарьганга өв, соёлыг олонд таниулах, сурталчлах, Дарьганга ястнуудын онцлогийг харуулах шийдлийг илүүтэй эрэлхийлж, зохион байгуулалтыг төлөвлөжээ.
2023-07-28

Өмгөөлөгч нарыг тус бүр нэг сая төгрөгөөр торгожээ 

Гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан хэмээн гурван шатны шүүхээс 10 жил хорих ял шийтгүүлсэн “Өмнөд монголчуудын соёлын холбоо”, “Монгол хүн монгол хүндээ тусалъя” зэрэг төрийн бус байгууллагын тэргүүн асан Ч.Мөнхбаярын өмгөөлөгч Г.Баасан, А.Батдорж нарыг тус бүр нэг сая төгрөгөөр торгох шийтгэл ногдууллаа. 
2023-07-28

Завхан аймагт одоогоор 32 мянган жуулчин иржээ

БОАЖ-ын Сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнэ, Ойн газрын дарга Б.Оюунсанаа болон холбогдох албаны хүмүүс Завхан аймагт ажиллаж, салбарын төлөөллүүдтэй уулзалт хийв.
2023-07-28

Үер, усны аюулаас урьдчилан сэргийлье

Хангай нуруунаас усжих ОРХОН гол /Орхонтуул/, Хэнтий нуруунаас эхтэй ТУУЛ гол /Лүн сум/, Их Хянганы нуруунаас эхтэй ХАЛХ гол /Ялалт баг/ орчимд үерийн аюултай түвшинг 10-15 см даван хүчтэй үерлэсэн хэвээр байна
2023-07-28

Сурагчид заг мод үрслүүлэх туршилт хийв

Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын ерөнхий боловсролын сургуулийн дэргэдэх “Ирээдүй” эко клубийн сурагчид заг мод үрслүүлэх туйршилт хийжээ. Тус аймгийн нийт газар нутгийн 80 гаруй хувь цөлжсөн талаар жил гаруйн өмнө БОАЖГ-аас нь мэдээлж байсан. Тиймээс Хөхморьт сумын 6-9 дүгээр ангийн сурагчид цөлжилтийн эсрэг заг модыг нийтээр тарих ажлыг санаачилсан байна. 
2023-07-28

Тээврийн хэрэгслийн дугаараар хөдөлгөөнд оролцуулах цаг, бүсчлэлд санал авч байна

Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай А/1037 дугаар захирамжаар баталсан Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох журам болон өөрчлөлт оруулж байгаа журмын төсөлтэй
2023-07-28

"Ногоон нуур-1008" айлын орон сууцны төслийн барилгын талбайд ажиллалаа

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгосон буцалтгүй тусламжийн хүрээнд барьж байгаа буй тус төслийн хүрээнд 84833,6 м2 талбай бүхий 21 давхар, доороо зоорьтой найман блок барилгыг зам, авто зогсоол, ногоон байгууламж, 960 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэг бүхий
2023-07-28

 Хөрсний шинжилгээгээр гэдэсний халдвар үүсгэгч нян ихээр илэрчээ 

Нийслэлд энэ сарын эхээр орсон борооны улмаас Сэлбэ, Дунд, Туул гол үерлэсэн. Үүний улмаас хөрс хэр хэмжээгээр бохирдсоныг тогтоохоор шинжилгээний баг ажиллаж буйг бид өмнө нь мэдээлж байв. Шинжилгээний багийнхан үерт автсан газрууд болон гэр хорооллын нийт 55 цэгээс хөрсний дээж цуглуулж, Цаг уур, орчны шинжилгээний газрын харьяа Байгаль орчин, хэмжил зүйн лабораторид хүнд металл, микро биологийн буюу нянгийн шинжилгээ хийсэн байна. Хүнд металлын шинжилгээгээр хөрсний дээж авсан нийт цэгийн 5.5 хувьд нь цайр хүлцэх хэмжээнээс өндөр байгааг тогтоожээ.
2023-07-28

Дархан-Эрдэнэт чиглэлд түр замаар зорчуулж байна

Зам хааж түр замаар зорчуулж байгаа тул хүлээцтэй, анхаарал болгоомжтой
2023-07-28

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арын замд хөрсний ус зайлуулах шугам угсарлаа

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Нийслэл хүрээний өргөн чөлөө буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арын замд хуримтлагдсан борооны усыг соруулж, борооны болон хөрсний ус зайлуулах 1838 метр шугамыг
2023-07-28

 Эрүүл мэндийн яамны “халаасны” сан

 иргэдийн эрүүл мэндийг дэмжих, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх аж. Харин бодит байдалд эл сан иргэдийг бус, Эрүүл мэндийн яамыг л дэмжиж иржээ. Тодруулбал, 2008 оноос эхлэн өдий хүртэлх хугацаанд тус сангаас олгосон санхүүжилтийн жагсаалтыг үзвэл, дэмжлэг авагчдын оройд нь ЭМЯ “заларч” байгаа юм. ЭМДС-гийн хөрөнгийг зарцуулах, хяналт тавих журмыг Засгийн газрын тогтоолоор баталсан байдаг. Уг журмын 3.6 дахь хэсэгт “Сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээний санхүүжилтийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрийг үндэслэн олгоно” гэж заасан. Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн сайдын шийдвэрээр санхүүжилтийг нь захиран зарцуулдаг. Үүний дагуу Эрүүл мэндийн сайдууд эрхээ сурамгай гэгч нь ашиглаж, ЭМДС-гийн хөрөнгийг халаасны мөнгө шигээ л хэрэглэж ирсэн байх юм. 
2023-07-28

Шинэ төв цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 76 хувьтай байна

Төслийн нийт өртөг 262,7 сая ам.доллар ба түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр олон улсын ЕРС гэрээний зарчим дээр үндэслэн БНХАУ-ын “Чайна тисижу сивил инженеринг групп” ХХК, “Бээжин констракшн инженеринг групп” ХХК-н хамтарсан консорциум ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан
2023-07-28

Чулуутын хавцлаас нэг иргэн хөл алдан унаж, амь насаа алджээ

Онцгой байдлын газрын Тариат сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид очиж Улаанбаатар хотоос Архангай аймгийн чиглэлд аялж явсан иргэн
2023-07-28

Циркийн уулзвараас ОБЕГ хүртэлх замыг хаана

Нийслэлд авто зам засварлах ажил үргэлжилж байна. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 3, 4 дүгээр хороо буюу Циркийн уулзвараас Онцгой байдлын ерөнхий газар хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэнэ.
2023-07-28

Шинэ ургацын төмс, байцайг кг-ыг нь 3000 төгрөгөөр үнэлжээ

Монголд тарьсан шинэ ургацын хүнсний болон нарийн ногоо худалдаанд гарч эхлэв. Тэгвэл өчигдрийн байдлаар “Бөмбөгөр”, Баянгол дүүргийн “Таван-Эрдэнэ” худалдааны төвд шинэ ургацын төмс кг нь 3000 төгрөг, байцай мөн адилүнэтэй байв. Харин лууван кг нь 3500 бол бөөрөнхий сонгино 5000, багцтай ногоон сонгиныг 4000 төгрөгөөр үнэлжээ. Түүнчлэн монгол өргөст хэмхийг 9000-10 000, улаан лоолийг 13 000-15 000 төгрөгөөрборлуулж байв. Харин өнгөрсөн намрын төмс кг нь 1500, лууван болон байцай 2000 төгрөг бол урд хөршөөс оруулж ирсэн улаан лооль, өргөст хэмх нь кг тутамдаа Монголынхоос 3000 орчим төгрөгөөр хямд байгаа аж. Шинэ ногооны нийлүүлэлт одоогоор бага, эрэлт их байгааг “Бөмбөгөр” худалдааны төвийн борлуулагчид хэллээ. 
2023-07-28

Хуурамч жор бичсэн Эмийн сангийн цахим системд нэвтрэх эрхийг хаалаа

Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээний үүргээ зөрчсөн “Түмий булаг” ХХК-ийн “Тал булаг” эмийн сангийн цахим системд нэвтрэх эрхийг хааж, гэрээг 2023 оны долоодугаар сарын 6-ны өдрөөс түр түдгэлзүүлж, ЭМД-ын санд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх акт тавилаа.
2023-07-27

Нийслэлд буй 1363 чингэлгийн ихэнх хувийг импортын автомашин эзэлж байна

Ачааг иргэд, аж ахуйн нэгжүүд буулгаж авсны дараа хоосон чингэлгийг БНХАУ-руу өргөн царигаар Эрээн өртөөнд хүлээлгэн өгнө.
2023-07-27