Олон улсын физикийн олимпиадын хорооны гишүүнээр монгол багш нар сонгогдлоо
Үүний дараа Олон улсын физикийн олимпиадын албан ёсны хурал болж, Монгол Улсын багийг ахалсан МУИС-ийн багш, доктор, дэд профессор Г.Мөнхбаяр, ШУТИС-ийн багш, доктор, дэд профессор Г.Зоригт нарыг дараа жилийн олимпиад болох хүртэл нэг жилийн хугацаанд гишүүнээр ажиллуулахаар сонгосон байна. Уг хорооны гишүүн нь олон улсын физикийн олимпиадын дүрэмд өөрчлөлт оруулах, санал гаргах эрхтэй. Мөн санал хураалтад улсаа төлөөлөн оролцох эрхтэй юм байна. Түүнчлэн олимпиадын хорооны мэдээ мэдээллийг шуурхай хүлээн авах боломжтойгоороо давуу талтай аж.
2023-07-24
Богд хааны ордон музейг сэргээн засварлах ажлын явц 50 хувьтай байна
Найдан сүмийн дээврийн ваарыг хуулж, шинээр тавихаар бэлдэж байгаа гэнэ. Музейг сэргээн засварлахын тулд Энэтхэг болон БНСУ-ын соёлын өв, уран барилга, архитектурын дурсгалыг засварладаг, олон улсын туршлагатай мэргэжилтнүүдийг урьж ажиллуулж байна. Түүнчлэн Монголын мэргэжилтнүүд ч хамтарсан аж. 120 гаруй жилийн настай энэхүү музей нь Монголын ууган бөгөөд хамгийн баялаг сан хөмрөг бүхий түүх, соёлын үл хөдлөх дурсгалт байгууламж юм. 1893-1903 оны хооронд барьсан тус музейд XVII-XX зууны үеийн Монголын хаант төр, шашин түүх, урлаг соёлын давтагдашгүй, хосгүй үнэт дурсгалуудыг хадгалж байна.
2023-07-24
Үерээс үлдсэн сургамж
...Ерөөс бид ажлаа мэддэг, аюул, эрсдэлээ тооцоолдог хүмүүсийнхээ үгийг сонсдоггүй, өмнөх үйл явдлаасаа сургамж авдаггүй ард түмэн аж. Ийм дутагдлынхаа шийтгэлийг энэ удаа жинтэйхэн шиг хүртэв...
2023-07-24
Автомашины азын дугаар худалдах цахим дуудлага худалдаа зарлажээ
Зам, тээврийн хөгжлийн сайдын 2022 оны долдугаар сарын 6-ны өдрийн А/207 тоот тушаалаар батлагдсан “Tээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дуудлага худалдааг зохион байгуулах журам”-ын хүрээнд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дараах дугааруудыг худалдах нээлттэй цахим дуудлага худалдааг зарлаад байна.
2023-07-23
Сэлбэ, Баянхошуу дэд төв орчмын гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулна
НИТХ-аар Чингэлтэй дүүргийн 14, 18, Сүхбаатар дүүргийн 14, 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Сэлбэ дэд төв орчмын 158 га, Сонгинохайрхан дүүргийн 7-10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баянхошуу дэд төв орчмын 162 га талбайг гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх байршлаар баталжээ.
2023-07-22
Их засварын хүрээнд 31 төрлийн 63 ажил хийнэ
Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэлийн их засварын хүрээнд 31 төрлийн 63 ажил хийхээс 40 орчим хувьтай, урсгал засварын ажил 94 хувьтай байна. Засварын ажлыг аравдугаар сарын 1-н гэхэд бүрэн дуусгахаар төлөвлөжээ.
2023-07-22