Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 210 өрх үерийн усанд автжээ

54 өрхийн 145 иргэнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлж, усанд автсан 40 гэр, байшингийн 597 тн орчим усыг соруулж аюулгүй болгосон
2023-07-20

Халхгол сумд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ

Дорнод аймгийн Халхгол сумын Сүмбэр багийн “Хулт хилийн харуул” гэдэг газар
2023-07-20

Ухаалаг системд суурилсан төлбөртэй зогсоол байгуулна 

“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК, авто замын барилга угсралтын “Шилдэг зам” ХХК-тай хамтран хотын төв байршлуудад хиймэл оюун ухаанд суурилсан төлбөртэй зогсоол байгуулах “Ухаалаг зогсоол” төсөл хэрэгжүүлэхээр болжээ. 
2023-07-20

Нянгийн бохирдолтой мах бэлтгэсэн компанийн хятад захирлыг цагаатгасныг хүчингүй болголоо

НПГ-аас тус компани болон захирал, БНХАУ-ын иргэн Чен Бинд Эрүүгийн хуулийн 20.12-4 дэх хэсэг заасан “Нянгийн ерөнхий тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, амийг нь хохироож болох нянтай хүнсний бүтээгдэхүүнийг зориуд худалдаж, түгээхийг завдсан гэмт хэргийг хуулийг этгээдийн нэрийн өмнөөс үйлдсэн” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм. Мөн ховор ургамлын жагсаалтад багтдаг зүүн гарын гоёог зохих зөвшөөрөлгүйгээр хадгалсан үйлдэлд нь эл хуулийн 24.8-1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн талаар бид өнгөрсөн гуравдугаар сард мэдээлж байсан.
2023-07-20

Булган аймагт хачигт халдварын улмаас хүн нас баржээ 

Хачигт халдвар буюу энцефалитын улмаас Булган аймагт уржигдар нэг хүн нас баржээ. Түүнчлэн уг халдварт өртсөн хоёр хүний биеийн байдал хүндэрч, өдгөө эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ. Үүнээс өмнө өнгөрсөн сард, мөн энэ сарын эхээр хоёр хүн хачигт энцефалитаар эндсэн байна. Манай улсад хачгаар дамждаг хачигт риккетсиоз, хачигт боррелиоз, хачигт энцефалит гэсэн гурван төрлийн өвчин бүртгэгдсэн байдаг аж. Эдгээрээс хачигт энцефалит нь хамгийн хүнд хэлбэрээр илэрдэг, хүний мэдрэлийн системийг хүчтэй гэмтээдэг, улмаар өвчтөн нас барах эрсдэлтэй өвчин юм. 
2023-07-20

Улаанбаатарт 23 хэм дулаан байна

Өнөө,  маргаашдаа говийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр усархаг аадар бороо орох тул нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2023-07-20

Ц.Цолмонбаатар: Могой хүйтэн цустай амьтан учир дулаан газар руу тэмүүлдэг

Могойд хатгуулсан тохиолдолд иргэд өөрт ойр байрлах эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй. Улаанбаатар хотын төвд тээврийн хэрэгслээр дамжин орж буй могой хаана ч байж болзошгүй учраас СӨХ-дод зөвлөмж хүргүүлдэг.
2023-07-19

“T’way air” компани Дэгү-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэнэ 

Өмнөд Солонгосын “T’way air” агаарын тээврийн компани энэ сарын 28-наас Дэгү-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэхээр бэлтгэлээ базааж байна. Япон, Вьетнам, Тайланд, Гуам, Филиппин, Сайпан зэрэг чиглэлд 29 онгоцоор захиалгат нислэг үйлддэг тус компани энэ сараас эхлэн Инчоноос Улаанбаатар луу зорчигч тээвэрлэж буй бол ирэх долоо хоногийн баасан гаргаас бас нэг шинэ чиглэлээ нээх нь. 
2023-07-19

НӨАТ-ийн сугалаанд 42695 иргэн азтан болжээ

Өнөөдөр буюу 2023 оны долоодугаар сарын 19-ний өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг шинэчлэгдсэн журмын дагуу ebarimt аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд явагдлаа.
2023-07-19

Төмөр замын элсэнд дарагдсан хэсгийг бүрэн цэвэрлэж дуусгажээ

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233.6 км төмөр зам дагуу 5 байршилд нийт 17 км зам элсэнд дарагдаад байсныг нийт албан хаагчдыг хамруулж их цэвэрлэгээг 5 удаа зохион байгуулж элс даралтыг бүрэн арилгаад байна.
2023-07-19

Зун, намрын улиралд 80-85 сая толгой мал бэлчээрлэнэ

Улсын хэмжээнд 2022-2023 онд нийт 190.2 мянган малчин өрхөд 71.1 сая мал өвөлжсөн байна. Үүнээс 3.1 сая том малын зүй бус хорогдол гарчээ.
2023-07-19

Гавьяат тамирчин, хурандаа Б.Цэвээндаш 12 дахь өдрөө гүйж байна

Улаанбаатараас Хэнтий аймгийн Дадал сум хүртэл 608 километр замыг туулахаар
2023-07-19

Сэрэмжлүүлэг: Бамбай хоншоорт могойд хатгуулбал яаралтай эмнэлэгт хандаарай

Богдхан уулын дархан цаазат газар болон Нийслэлийн суурьшлын бүсэд бамбай хоншоорт могой ихээр үзэгдэх болсон тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2023-07-19

Мансууруулах бодист ганцхан удаа гэж байхгүй

Хар тамхи хэмээх тахал нь дэлхий дахинаа хамгийн томоохон асуудлуудын нэг
2023-07-19

Нийслэлд үерийн улмаас үүссэн хөрсний бохирдлыг тодорхойлох судалгааг эхлүүллээ

Нийслэл хотод үер усны аюулын улмаас үүссэн хөрсний бохирдлыг тодорхойлох хяналт шинжилгээний ажил хийж байна.
2023-07-19

Энэ жил “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замаар 23.1 мянган тонн шатахуун тээвэрлэжээ

“Монголын төмөр зам” ТӨХК, “Монголын газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын мэргэжлийн холбоо” хооронд 2023 оны хоёрдугаар сард байгуулсан санамж бичгийн хүрээнд ийнхүү орон нутагт шатахуун хүргэх тээвэрлэлт амжилттай үргэлжилж байна.
2023-07-19

Баянзүрх дүүрэгт цэвэрлэгээ, ариутгал үргэлжилж байна

Иргэдийн бүлэг, хороодын албан хаагч, хог хаягдлын олон нийтийн байцаагч зэрэг 60 орчим хүн Сэлбэ голын дагуу байршилд ажиллаж, 42 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
2023-07-19

Тусгай хамгаалалттай газруудын хогийг цэвэрлэв

БОАЖЯ-наас наадмын амралтын өдрүүдээр аялал жуулчлалын бүс нутгуудад үүссэн хогийг цэвэрлэжээ. Тухайлбал, Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Тэрэлжийн гармаас Тэрэлжийн даваа, Баянцагаан давааны зүүн талаас Сайханы саравчин дахь отоглох цэг хүртэлх хэсгийг цэвэрлэж, 17.5 тонн хогийг Налайх дүүрэг дэх хогийн цэгт зөөж хаясан байна. Мөн Хяргас нуурын байгалийн цогцолборт газрын Хар тэрмэс хэсгээс 28, Улаагчны хар нуурын эрэг орчмоос 18 тонн хогийг түүжээ. Уг ажлыг энэ сарын 15-наас эхэлсэн бөгөөд одоогоор 63.5 тонн хогийг цэвэрлээд байна. Амралт, зугаалгын улирал эхэлж, орон нутагт зорчих хүний тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор БОАЖЯ-наас иргэдийг хогоо ил задгай хаяхгүй, соёлтой аялахыг уриаллаа. 
2023-07-19