Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

НОК: "Playtime" хөгжмийн наадмыг зохион байгуулагчдад үйл ажиллагаагаа зогсоох зөвлөмж хүргүүлсэн

"Playtime" хөгжмийн наадам яг одоо эхэлж байна. Тус наадмын үеэр архи согтууруулах ундаа худалдахаас гадна бага насны хүүхэд оролцохыг хязгаарлаагүй. Борооны дараах гамшигтай давхацсан эл наадмыг зохион байгуулахад олон нийт дургуйцэж буй.  хөгжмийн наадам яг одоо эхэлж байна. Тус наадмын үеэр архи согтууруулах ундаа худалдахаас гадна бага насны хүүхэд оролцохыг хязгаарлаагүй. Борооны дараах гамшигтай давхацсан эл наадмыг зохион байгуулахад олон нийт дургуйцэж буй. 
2023-07-06

Үерийн далан босгох ажилд иргэд өөрсдийн санаачилгаар тусалж байна

Нийслэл хотод үргэлжлэн орсон борооны улмаас үерийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан зарим аж, ахуйн нэгж, байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд сайн дураар оролцож байна.
2023-07-06

Голын түвшин өдөрт 10-80 см-ээр нэмэгдэж байна

Олон жилийн дунджаар Улаанбаатар хотод 7-р сард 756.4 мм хур тунадас ордог бол энэ жилийн долдугаар сарын эхний 6 хоногт 47 мм буюу долдугаар сард ордог хур борооны 62 хувь нь ороод байгаа юм.
2023-07-06

30 мянган өрхийн цахилгааныг тасалжээ

 Долоодугаар сарын 6-ны 14:00 цагийн байдлаар хотын төвийн зургаан дүүргийн хэмжээнд 702 дэд өртөөнд холбогдсон 30 мянга орчим хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, цахилгааныг нь тасалсан. Өнөөдөр 09:00 цагаас хойш тус компанийн нийт 213 хүн 40 гаруй машин, механизмтай ажиллаж байгаа юм.
2023-07-06

"Монгол орны ургамлын зурагт толь" ном худалдаанд гарлаа

Энэхүү бүтээл нь Монгол орны гуурст ургамлын 100 овог, 455 төрөл, 1159 зүйлийн фото зураг, зүйлийн товч бичиглэл, ерөнхий тархалт, ургах орчны мэдээллийг багтаасан байна.
2023-07-06

Долдугаар сарын 11, 12, 14-ний өдрүүдэд гэр хорооллын худгууд амарна

Долдугаар сарын 11, 12, 14-ний өдрүүдэд гэр хорооллын худгууд амарна.
2023-07-06

Гудамж, зам, талбай, байгууллагын хаягт үндэсний бичиг, кирилл хослуулах стандарттай

Стандарт, хэмжил зүйн газраас MNS 5283:2022, Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгө, аж ахуйн нэгж, байгууллагын  хаягийн тэмдэгт тавих ерөнхий шаардлага” стандартыг 2022 онд шинэчлэн баталжээ.
2023-07-06

Найман байршилд 1050 ажилтан, алба хаагч ажиллаж байна

Үргэлжлэн орсон борооны улмаас Улаанбаатар хотын хэмжээнд найман байршилд нөхцөл байдалд хүндрээд байна
2023-07-06

Сэлбийн даланг хүчитгэж байна

Сэлбэ голын ус халихаас сэргийлж Сүхбаатар, Баянзүрх дүүрэг талаас 400-450 метрийн урттай өргөн зурвас дээр1.2-1.5 метрийн шороон далан босгоод байсан юм. Гэвч бороо үргэлжлэн орсны улмаас голын усны түвшин 10-20 см нэмэгдэж, 10.00 цагийн үед “S Outlets” дэлгүүрийн ар талаар далан сэтэрчээ.
2023-07-06

““Алтай хотхон” орчмын авто замын хөдөлгөөнийг хаасан

Одоогоор хотхон руу ордог замыг хаасан бөгөөд том оврын машинаар элс, шороо буулгах, шуудайлсан элсээр Үерийн даланга хүчитгэх, бэхжүүлэх ажлыг холбогдох албаныхан хамтран гүйцэтгэж байна
2023-07-06

Удаа дараагийн үйлдлээр гар утас хулгайлдаг этгээдийг илрүүлжээ

2021-2023 оны хооронд худалдаа, үйлчилгээний төв, караоке зэрэг газруудаас иргэдийн гар утас, бэлэн мөнгө зэрэг эд зүйлсийг удаа дараагийн үйлдлээр хулгайлсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдож байна.
2023-07-06

ШӨХТГ-ын дарга Н.Мандуул ажлаас чөлөөлөгдөх өргөдөлөө өгчээ

ШӨХТГ-ын дарга Н.Мандуул Монгол Улсын Шадар сайдад ажлаас чөлөөлөгдөх өргөдөлөө долдугаар сарын 5-ны өдөр өгсөн байна.
2023-07-06

Сэлбэ гол, Парисын гудамжны үерийн даланг өндөрлөх бэхэлгээг хийж дуусаагүй байна

Улаанбаатар хотод бороо үргэлжлэн орсны улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Нийслэлийн Онцгой комисс цаг үеийн мэдээллийг хоёр цаг тутамд өгч буй. Тодруулбал, долоодугаар сарын 6-ны 02:00 цагийн байдлаар Нийслэлийн Замын хөгжлийн газар болон замын компаниуд нийт 50 ажилтан, 13 автомашин, техниктэйгээр Сүхбаатар дүүргийн Сэлбэ гол, Парисын гудамжны үерийн даланг өндөрлөн бэхэлгээ хийж, найман удаагийн ачилтаар 120 шоо метр элс, хайрга зөөвөрлөн буулгаад байна.
2023-07-06

Нарны зам, Үйлдвэрчний гудамжны авто замыг хаалаа

Улаанбаатар хотод их хэмжээний бороо орж, үерийн аюулт үзэгдлийн улмаас иргэдийн амь, эрүүл мэнд, авто зам, замын байгууламж болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул учирч болох эрсдэл үүссэн. Иймээс Нийслэлийн Засаг дарга захирамж гарган, зарим авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаахаар боллоо.
2023-07-06

Нэн ховор Хотон шувууны хошууг зарж борлуулсан үйлдлийг илрүүлжээ

 Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйл /Хууль бусаар ан агнах/-ийн 1 дэх хэсэг "...ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай
2023-07-06

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дэмжлэг үзүүлэх 66 ажлын байрны дадлагажуулагч бэлтгэжээ

Төслийн Удирдах хороо (JCC) нь жилдээ 2 удаа хуралдаж төслийн үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан, хэрэгжилтийг хянадаг бөгөөд бүрэлдэхүүнд төрийн болон төрийн бус байгууллага, МАОЭНХ, МҮХАҮТ, олон улсын байгууллагын төлөөллүүд багтдаг. Энэ хүрээнд 5 дахь удаагийн ээлжит хурлыг зургадугаар сарын 30-ны өдөр зохион байгуулж, 2022 оны арванхоёрдугаар сараас 2023 оны зургадугаар сар хүртэлх үйл ажиллагааны тайлан, 2023 оны долдугаар сараас 2023 оны арванхоёрдугаар сар хүртэлх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.
2023-07-06

Эрт ургацын нарийн ногоо борлуулж эхлэв 

Нийслэлд хүлэмжийн аж ахуй эрхлэгчид, хоршоод Эрх чөлөөний талбайд эрт ургацын, 10 гаруй төрлийн нарийн ногооны дээжээс өчигдөр худалдаж эхлэн, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа. Нарийн ногооны үнэ бусад дэлгүүр, худалдааны төвийнхөөс хямд буюу өргөст хэмхийг кг-ыг нь 6000, салатны навч нэг уутыг нь 1500 төгрөгөөр борлуулж буй аж. 
2023-07-06

Цагдаагийн алба хаагчид 20.5 литр цус хандивлажээ

Энэ аян Цагдаагийн анги, байгууллагуудаар үргэлжлэх юм. Иргэд Та бүхнийг аянд нэгдэхийг уриалж байна. “Таны нэг удаа өгсөн цус 3 хүний амь аварна” 
2023-07-06