Сайханы хөтөлд дүүжин гүүр ашиглалтад орууллаа
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь Сайханы хөтөлд дүүжин гүүр барьж, энэ сарын 24-нөөс ашиглалтад оруулжээ. “Өргөн Сэлэнгэ үйлчилгээ” ОНӨААТҮГ болон хувь хүмүүс үүнийг барих санхүүжилтийг бүрдүүлсэн байна. Гүүрийн урт 60, өндөр нь 10 метр аж. 2020 онд тус газарт улсын төсвийн хөрөнгөөр шилэн гүүр барихаар төлөвлөж байсан ч хэрэгжүүлээгүй аж. Тиймээс эцэстээ иргэд санаачилгаараа ажил хэрэг болгохоор шийдсэн байна. Дүүжин гүүрээр явж, олсоор дамжин буухад 15-20 мянган төгрөгийн төлбөртэй.
2023-06-27
“Эрүү шүүлтгүй Монголын төлөө” зөвлөлдөх уулзалт болов
НҮБ-ын Ерөнхий ассамблейн тогтоолоор жил бүрийн зургадугаар сарын 26-ныг Эрүү шүүлтийн хохирогчдод дэмжлэг үзүүлэх олон улсын өдөр болгон тунхагласан. Үүний хүрээнд ХЭҮК өчигдөр зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа. Уулзалтад шүүх, мөрдөн шалгах, хууль сахиулах байгууллагын албан тушаалтнууд болон хохирогчдын төлөөлөл оролцсон юм.
2023-06-27
Ганц төсөл санхүүжүүлж хүчирдэггүй сан хүүхдийн төлөө бүтээн байгуулалт хийх үү
Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь уншигч, үзэгч, сонсогчдынхоо дуу хоолой болдог зарчмын дагуу “Өнөөдөр” сониныхон Монголын нийгэмд тулгамдсан асуудал, иргэдэд тохиолддог саад бэрхшээлийг хөндөн бичиж, үүнийг хэрхэн өөрчлөх талаар санал дэвшүүлэн, шийдвэр гаргахуйц үр дүнд хүргэх зорилготой цуврал нийтлэлүүдийг энэ он дуустал Та бүхэнд хүргэх болно. Манай сэтгүүлчид “99 хувь”, “Голч өнцөг”, “Зорьсондоо”, “Жуулчин”, “Green house” гэсэн таван багт хуваагдан, сонгосон сэдвээрээ сар тутам нийтлэл, сурвалжилга, ярилцлага бэлтгэх юм. Энэ удаа “Голч өнцөг” багийн бэлтгэсэн нийтлэлийг хүргэж байна.
2023-06-26