Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Багш, ажилтнуудаас хандив цуглуулахыг хориглов 

Үүнээс гадна анги, сургуулийн засвар, тохижилтод зориулан сурагчдаас мөнгө хураах ёсгүйг БЕГ-ын дарга Т.Ням-Очир дурдлаа. Тэрбээр “Ерөнхий боловсролын сургуулиудад албан ёсны зөвшөөрөлтэйгөөр гүнзгийрүүлэн судлах, сонгон суралцах зарим хичээлд нэмэлт төлбөр авах журам бий. Үүнийг л эцэг, эхчүүдээс гаргуулах бөгөөд өөр ямар нэгэн төлбөр, хураамж авах ёсгүй” гэв. 
2023-06-08

БНХАУ-ын тагнуулын ажилтантай хамтарсан хүмүүст оноосон ялыг хэвээр үлдээжээ

Ардчилсан хувьсгалын төлөө тэмцэж явсан шашны зүтгэлтнүүдийн нэг Д.Баасан ламын эхнэр
2023-06-08

 Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд автоматжуулсан систем нэвтрүүлнэ 

Засгийн газрын Хэрэх эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан энэ талаар мэдээлэл хийхдээ “Боловсролын тухай хуулийг баримтлан тэргүүлэх чиглэлийн мэргэжлийг тодорхойлж, олон нийтэд зарладаг. Дэлхийн шилдэг сургуулиудад, тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр суралцах оюутанд улсаас тэтгэлэг олгох нь зөв. Энэ үйл явцыг олон нийтэд нээлттэй болгохын тулд автоматжуулсан систем нэвтрүүлнэ” гээд Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийг тасралтгүй хэрэгжүүлэхэд Боловсролын зээлийн сан чухал үүрэгтэйг тэмдэглэлээ. 
2023-06-08

Цаа бугын аж ахуйг хөгжүүлэх талаар санал солилцлоо

“Цаа бугын аж ахуй ба дасан зохицох” төслийн талаар мэдээлэл өгсөн
2023-06-08

21 настай залуу согтуурсан үедээ эхнэрээ хөнөөжээ

Цагдаагийн байгууллагад тавдугаар сарын 28-ны өдөр "Манай найзыг нөхөр нь согтуу зодоод ухаан алдуулчихлаа
2023-06-08

 БНХАУ-ын тагнуулын ажилтантай хамтарсан хүмүүст оноосон ялыг хэвээр үлдээжээ 

Улмаар НПГ-аас ээж, охин хоёрт Эрүүгийн хуулийн 19.4-1 дэх хэсгийн “Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт цуглуулсан, дамжуулсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн бол өмнөд хөршийн иргэнд мөн хуулийн 19.10-1-ийн “Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын нутаг дэвсгэрт тагнуул хийсэн” хэмээн яллах дүгнэлт үйлдсэн билээ. 
2023-06-08

Зарлан мэдээллийн дохиогоор нүүн шилжих дадлага сургуулийг өнөөдөр 16.00 цагт зохион байгуулна

Улаанбаатар хотын хэмжээнд 192 цэг талбайг бэлтгэсэн. Энэ цэгт орон гэрээсээ, байгаа газраасаа аюулгүй газарт шилжин очих дадлага сургуулийг хийх гэж байна
2023-06-08

Дорнодын тал нутгаар дуу цахилгаантай аадар бороотой

9, 10-нд тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.  Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +19...+24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +18...+23 градус, өдөртөө +32...+37 градус, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +27...+32 градус, бусад нутгаар шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +24...+29 градус дулаан байна.
2023-06-08

Архангай, Төв, Завхан, Хэнтий,  Говь-Алтай аймаг 100 жилийн ойн баяр наадам тэмдэглэнэ

Ардын Засгийн газрын 1923 оны шийдвэрээр Цэцэрлэг Мандал уулын аймаг, Богд хан уулын аймаг, Хантайшир уулын аймаг, Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмыг Архангай, Төв, Завхан, Хэнтий аймагт 2023 оны долдугаар сарын 27, 28-нд, Хантайшир уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмыг Говь-Алтай аймагт наймдугаар сарын 01, 02-нд тус тус тэмдэглэнэ.
2023-06-07

Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн орон тооны бус салбар зөвлөлийг байгууллаа

Нийслэлийн эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн орон тооны бус салбар зөвлөлийг байгууллаа
2023-06-07

730 мянган хүүхдэд үдийн хоолоор үйлчилж байна

Бага ангийн буюу 6-11 настай хүүхэд хоногт хоолноос авах шим тэжээлийнхээ 35 хувийг сургуулийн хоолноос авах ёстой аж. Гэтэл өдгөө үүний 50 хувийг л үдийн хоолоор олгож байгаа гэнэ. Тиймээс хүүхдийн хоолны зардлыг нэмэгдүүлэх, чанарыг нь сайжруулах, дунд болон ахлах ангийн сурагчдыг “Үдийн хоол” хөтөлбөрт хамруулах шаардлагатайг оролцогчид хөндөж байлаа. Цэцэрлэгийн хүүхдийн үдийн хоолны зардлын тухайд өдрийн 2475 төгрөг байгаа аж. Эл дүнг нэмэгдүүлэхийн тулд аав, ээж, асран хамгаалагчаас тодорхой хувийг гаргах боломжтой, эсэх талаар судалгаа явуулахад хамрагдсан 27 956 хүний 56 хувь нь дэмжинэ гэж хариулжээ. 
2023-06-07

Газар хөдлөлтийн үеийн стратегийн дадлага сургуулийг анх удаа зохион байгуулж байна

Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож “онц байдал” тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт тус стратегийн команд штабын сургууль
2023-06-07

Нийслэл дэх “Соёлын сэргэлт 2023” аяны хаврын хаалт боллоо

"Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд иргэдэд хүргэх соёл, урлагийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, нийгмийн соён гэгээрлийг дэмжих, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх зорилгоор Соёлын яамнаас “Соёлын сэргэлт 2023” аяныг улсын хэмжээнд өрнүүлж буй. Уг аяны нийслэл дэх хаврын хаалтын арга хэмжээг Багахангай дүүрэгт зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Багахангай дүүргийн ИТХ-ын дарга Ф.Мөнхгэрэл, тус дүүргийн Засаг дарга А.Сүхболд, Соёл, урлагийн газрын Урлаг, уран бүтээлийн хэлтсийн дарга С.Дэлгэрмаа, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш нар оролцлов.
2023-06-07

“Талын салхи”-ийг долоо дахь удаагаа зохион байгуулна 

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Монголын чопперчин ахан дүүс” төрийн бус байгууллага хамтран “Талын салхи” олон улсын мото фестивалийг Сүхбаатарын талбайд долоо дахь жилдээ зохион байгуулахаар бэлтгэлээ базааж байна. Уг арга хэмжээний нээлт бямба гаргийн 13.00 цагт эхэлж, гурван цаг орчим хугацаанд үргэлжлэх нь
2023-06-07

Долоо дордож, найм сэхсэн их аварга 

Энэ тухайд өөрийгөө долоо дордож, найм сэхсэн хүн гэж ярьдаг. Түүний амьдралын түүхийг сонирхолтойгоор өгүүлсэн энэ ном олон залуу хүнд урам зориг өгч, зорилгодоо хүрэхийн төлөө уйгагүй зүтгэхийн сайхныг мэдрүүлэх байх. Бас сүмо бөхийн мөн чанар, утга учрыг илүү их ойлгуулан мэдрүүлэх бүтээл гэж үзсэнээр орчуулах болсон юм” хэмээв. 
2023-06-07

Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөөр орлуулан хаах төлбөрийг 11.935.308 төгрөгөөр тогтоожээ

Цэргийн насны залууст зөвлөхөд жилд нэг удаа цэрэг татлагадаа заавал хамрагдаж, бүртгүүлэх шаардлагатай
2023-06-07

“Пасспортгүй” барилга олон байна 

Улаанбаатарыг ширэнгэн ой болтол барилга барьсан ч ахиад л энд тэнд, өчүүхэн жижиг зайд ч барилгын ажил аль хэзээний л оволзож байдагт бид дасжээ. Ямар нэгэн байдлаар зөвшөөрөл аван, бүтээн байгуулалтаа эхлүүлсэн ч наад захын шаардлага гэж болох “пасспорт”-гүй барилга нийслэлийн төв цэгээс хаашаа хаашаа таван км дотор гэхэд тун олон юм. Мэдээллээ байршуулсан, хашааныхаа стандарыг хангасан барилгын компани хайснаас хийгээгүйг нь эрвэл илүү хялбар аж. 
2023-06-07

Барилгын ажилтай холбоотойгоор Хөвсгөлд зам хэсэгчлэн хаана

Хатгалын төвөөс Хүзүүвчийн шил-Ашихай чиглэлд тавих 5.5 км замын ажлын хүрээнд “Их тайга” жуулчны баазаас “Ашихай” амралтын газар хүртэлх хэсэг (гурван км)-ийг энэ сарын 20-ноос ирэх сарын 1 хүртэл хаах гэнэ. Харин Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн 30.4 км зам барих ажлын хүрээнд Тойлогтын нуураас “Хун одод” жуулчны бааз хүртэлх 11 км-ийг ирэх сарын 25-наас 30 хоног хаах юм байна. Иймд жуулчны бааз, амралтын газар, аяллын агентлаг, тур операторуудыг аяллаа зөв төлөвлөхийг анхааруулав. 
2023-06-07