Томоохон голууд үерийн түвшнийг давжээ
Монгол орны ихэнх нутгаар өнгөрсөн долоо хоногт хур тунадас орсон байна. Долоо хоногийн нийлбэр дүнгээр Булган аймгийн Орхон сумд 72.2, өдрийн дунджаар Гурванбулагт 54 мм хур тунадас орсон нь хамгийн их үзүүлэлтэд тооцогдож буй аж. Борооны улмаас томоохон голуудын усны түвшин эрс нэмэгдэж, үерлээд буйг ЦУОШГ-аас өчигдөр мэдээллээ.
2023-06-07
Шударга шүүхээр шүүлгэх эрхтэй холбоотой 126 гомдол иржээ
ХЭҮК-т өнгөрсөн өдрүүдэд шударга шүүхээр шүүлгэх эрхтэй холбоотой 126, халдашгүй чөлөөтэй байх эрхтэй холбоотой 71 буюу нийт 197 гомдол, мэдээлэл иржээ. Тухайлбал, өнгөрсөн тавдугаар сарын 1-25-ны өдрийн хооронд гэхэд шударга шүүхээр шүүлгэх эрх болон халдашгүй чөлөөтэй байх эрхтэй холбоотой 49 гомдол мэдээлэл бүртгэгдсэн байна.
2023-06-07
Ихэнх нутгаар хална
Ойрын хоногуудад нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хална
2023-06-07
Нөхөн сэргээлт хийх гэрээгээр халхавчилж байгаль сүйтгэсэн иргэнийг шүүхэд шилжүүлэв
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Элээт гэдэг газар нөхөн сэргээлт хийх гэрээ байгуулчихаад байгаль орчин сүйтгэж, алт олборлосон иргэнд тус аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Дээрх газарт Хөдөлмөрийн баатар, уул уурхай, геологийн ухааны доктор, сайд асан Ч.Хурцын хүүхдүүдийн хувьцаа эзэмшдэг “Ричмөнх” хэмээх ашигт малтмалын хайгуул, олборлолтын компани үйл ажиллагаа явуулдаг аж.
2023-06-07
Хөтөл тосгоны нийтийн албан тушаалтнуудад яллах дүгнэлт үйлдүүлнэ
Тус компанийн захирал Ч.Бат-Эрдэнэ Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт геодезийн үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахаар холбогдох байгууллагад нь хандсан бөгөөд газрын даамал нь албаны чиг үүргээ хэрэгжүүлснийхээ хариуд хахууль авсан хэрэгт яллагдагчаар татагдаад байна.
2023-06-07
ГССҮТ-ийн “Эргэлт 2” хэсэгт иж бүрэн засвар хийжээ
Тус төвд үйлчлүүлж буй иргэдийн 40 орчим хувь нь “Эргэлт 2” хэсгийн 1-6 давхар хүртэлх шатаар зорчдог бөгөөд Эрчимт эмчилгээний тасгийн сахиур, мөн бусад тасагт хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгчдэд хүргэх эргэлтийн үйлчилгээг
2023-06-06
Хамгаалалтын захиргаад жуулчин хүлээж авахад бэлдэж эхэлжээ
Аялал жуулчлалын улирал эхэлж буйтай холбогдуулан тусгай хамгаалалттай газрууд жуулчид хүлээж авах бэлтгэлээ базааж, хариуцсан нутаг дэвсгэртээ хяналт шалгалт зохион байгуулж байна. Хан Хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааныхан Увс аймгийн БОАЖГ, Завхан сумын ЗДТГ-тай хамтран Хяргас нуур орчимд үйл ажиллагаа явуулдаг жуулчны бааз, амралтын газруудын үйл ажиллагаатай танилцжээ.
2023-06-06