“Эко автобусаа л улам нэмээсэй”
Харин заалны арын шат арай өндөр болохоор ахмад настан, бага насны хүүхэд унахаас сэргийлж, болгоомжтой явахыг сануулсан наалт байрлуулсан. Хятад автобус гэдэг талаас нь хараад, чанар муу гэж болохгүй. Жолооч хүн тээврийн хэрэгслээ эвдэхгүй, удаан уная гэвэл сэтгэлтэй, өөриймсөг байж засвар, үйлчилгээг стандартынх нь дагуу тогтмол хийлгэх нь чухал. Эдгээр автобус гэрээний дагуу хоёр жилийн баталгаатай гэсэн. Хятадаас мэргэжилтэн ирж, жолооч нартай саяхан уулзсан” гэв.
2023-06-05
Их дүйчин өдрийг “Энэрэл хайр түгээе” уриан дор тэмдэглэлээ
Бурхан багшийн их дүйчин өдөр өчигдөр тохиолоо. Энэ өдөр хуулиар бүх нийтийн амралтын өдөр байдаг ч, ням гараг таарав. Тэмдэглэлт өдрийн хүрээнд Монголын Бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийд болон бурхны шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд нэгдэн “Энэрэл хайр түгээе” уриан дор хэд хэдэн үйл ажиллагаа явуулсан юм. Хүндэтгэлийн жагсаалыг Д.Сүхбаатарын талбайгаас эхлүүлэн төв замаар үргэлжлүүлж, Гандантэгчэнлин хийд рүү чиглүүлэн зохион байгуулсан. Үүнд иргэд нэгдэн, оролцож байв.
2023-06-05
“Japan airlines”, “ThaiViet jet” компани Монгол руу нислэг үйлдэж эхлэв
Засгийн газар 2023-2025 оныг Монголд зочлох жил болгож зарласантай холбогдуулан агаарын тээврийн либералчлалыг эрчимжүүлэх бодлого баримталж буй. Үүний хүрээнд нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх, шинэ маршрутууд нээх чиглэлийн хэлцлүүдийг улс орнуудтай хийсээр байгаа юм. Эл хэлцлийн үр дүнд олон улсын агаарын тээврийн хоёр томоохон компани энэ сараас манай улс руу шууд нислэг үйлдэж эхлэв. Тодруулбал, Японы “Japan airlines” компани зургадугаар сарын 1-нд Нарита-Улаанбаатар чиглэлд анхны захиалгат нислэгээ үйлдсэн бол Тайландын “ThaiViet jet” өчигдрөөс Бангкок-Улаанбаатар чиглэлд зорчигч тээвэрлэж эхэлснээ зарлалаа.
2023-06-05
Тусгай хамгаалалттай газрууд өнөөдрөөс шинэ тасалбараар үйлчилнэ
Байгалийн нөөц, дурсгалт, цогцолборт газар, дархан цаазат бүсэд нэвтэрч буй иргэдээс 1000-5000 төгрөг авахаар журамласан бол мотоциклтой зорчигчоос 1000-5000, суудлын автомашинтайгаас 3000-15 000, ачаанаас нь 10 000-50 000, автобуснаас 10 000-120 000, нисдэг тэрэг болон онгоцтой суудлын тооноос хамаараад 60 000-500 000 төгрөг хураахаар тусгажээ. “Монголд тавтай морил” уриалгатай нийцүүлэн тусгай хамгаалалттай газрын тасалбарыг мөн шинэчилсэн байна. Үүнийг хамгаалалтын захиргаад өнөөдрөөс эхлэн ашиглах аж.
2023-06-05
Гэмтэл согог судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн боловсруулсан аргачлалын төслийг хэлэлцлээ
ХНХЯ “Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг тодорхойлох” аргачлал боловсруулах ажлын хэсгийн ээлжит хурал хэлэлцүүлгийг 2023 оны зургадугаар сарын 2-ны өдөр 9 дахь удаагаа зохион байгууллаа. Ажлын хэсгийн ээлжит хурал, хэлэлцүүлгээр Гэмтэл согог судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн боловсруулсан аргачлалын танилцуулгыг хэлэлцлээ.
2023-06-05
Боловсролын зээлийн сантай холбоотой хэргийг шуурхай шийдвэрлэнэ
Эл ажлын хэсгийнхэн тус сангаас 1997-2023 оны хооронд гадаадад суралцах 3069 хүнд олгосон 230.1 тэрбум төгрөг, 941 суралцагчийн зээлээс чөлөөлсөн үндэслэл, улс төр, бизнесийн нэр нөлөөтэй, олны танил болон тэдний хамаарал бүхий хүмүүст олгосон 100 орчим зээл, тэтгэлгийг холбогдох журмын дагуу шийдвэрлэсэн, эсэхийг тогтоохоор шалгалтаа эрчимтэй явуулж буй юм. Мөн шийдвэр гаргасан болон зээл, тэтгэлэгт хамрагдсан хүмүүсээс эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан, сургалтын мөнгийг зориулалтын саар зарцуулсан, мөнгө угаасан эсэхийг давхар шалгаж эхэлсэн юм.
2023-06-05
Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэдийн хэргийг шүүхэд шилжүүллээ
Увс аймгийн Засаг даргаар ажиллаж буй Ч.Чимэд болон тус аймаг дахь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Отгонболд, кадастр хариуцсан ахлах мэргэжилтэн У.Болор-Эрдэнэ нарт холбогдох хэргийг АТГ-ынхан өнгөрсөн онд шалгаж эхэлсэн. Улмаар 2022 оны сүүлчээр яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлсэн ч нэмэлт ажиллагаа зайлшгүй хийх шаардлагатай гэж үзэн мөрдөх байгууллагад нь буцаагаад байсан юм.
2023-06-05
БХБЯ-ныхан "ISO 9001:2015" стандартын талаар мэдээлэл авлаа
Монгол Улсад орчин цагийн банк, санхүүгийн тогтолцоо үүссэний 99 жилийн ой, Банкны ажилтны өдрийг тохиолдуулан “Монголын Банкны Холбоо” дурсгалын ялтсан мөнгөн дэвсгэртийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.
“Монголын Банкны Холбоо” дурсгалын ялтсан мөнгөн дэвсгэртийн загварт 1993 онд гүйлгээнд гарсан “1” төгрөгийн мөнгөн тэмдэгт, Монголын банкны холбоо, арилжааны 12 банкны логог тусгасан. Серийн дугаар ВА1991501 нь 1991 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улсын Бага Хурлаас Банкны хуулийг хэрэгжүүлж эхэлснээр Монгол Улсад 2 шатлалт банкны тогтолцоо үүсэж, хөгжсөн агуулгыг бэлгэдсэн байна.
Монголын Банкны Холбоо нь Монгол Улсын санхүүгийн салбарын тогтвортой байдал, үндэсний төлбөр тооцооны тогтолцоо, хөрөнгийн зах зээлийн хөгжил дэвшилд бодлого, стратегийн дэмжлэг үзүүлэх, үүний тулд олон улсын санхүүгийн шилдэг технологийг нэвтрүүлэхэд бодитой хувь нэмэр оруулахыг эрхэм зорилгоо болгон ажилладаг.
2023-06-04
Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагааны шударга ёс, тэгш байдлын зарчим зөрчсөн гэж дүгнэв
Иймд тэрбээр Засгийн газрын баталсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 1.2, 2.1 дэх заалтыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ж нэхэмжлэлдээ “... журмын дээрх заалтууд нь Төрийн албаны тухай хуулиар хориглоогүй асуудлаар хязгаарлалт хийсэн, шударга ёсыг зөрчиж тэгш бус байдлыг үүсгэн ахмад төрийн албан хаагчдыг илтээр хохироож байна...” гэснийг хариуцагч эс зөвшөөрч “... тухайн журмын заалт нь төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байх зарчмыг хамгаалахад чиглэгдсэн, хуулийн дагуу гарсан...” гэж үгүйсгэсэн байна.
2023-06-04
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Тайландад ажиллаад иржээ
Монгол, Тайландын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны зөвлөлийн хоёрдугаар хуралдаан 2023 оны зургадугаар сарын 2-нд Бангкок хотноо зохион байгуулагдав. Хуралдааныг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, зөвлөлийн Монголын хэсгийн дарга Б.Бат-Эрдэнэ, Тайландын Гадаад хэргийн дэд сайд, Тайландын хэсгийн дарга Вижават Исарабхакди нар ахалж оролцов.
2023-06-04
Ойрын хоногуудад ихэнх нутгаар дулаарна
Маргааш 5-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 7-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.
2023-06-04