Нийтийн тээврийн 40 чиглэлд өөрчлөлт орно
Түүнчлэн хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замуудыг хаах үед нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах бөгөөд хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд Баруун 4 зам, Нарны гүүр, Зүүн 4 замаар үйлчилж, 18:00 цагаас хойш үндсэн чиглэлийнхээ дагуу үйлчилгээ үзүүлнэ.
2023-06-03
“Улаанбаатар марафон”-д 30 орны 20 мянга гаруй хүн оролцоно
Өнөөдөр буюу зургаадугаар сарын 3-нд “Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлтийн тэмцээн болно. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан бөгөөд маргааш 06:00-18:00 цагийн хооронд зарим замын хөдөлгөөнийг хязгаарлаж байна.
2023-06-03
Нийтийн эзэмшлийн зам, талбайн ногоон байгууламжийг нэмэгдүүлнэ
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Чингэлтэй дүүргээс цахимаар удирдан явуулав. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр хотын дарга 13 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 81 хувьтай байлаа. Тухайлбал, гэр хорооллын 16 байршилд тохижилт, ногоон байгууламж бүхий бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил болон гарааш буулгаж, чөлөөлсөн талбайг тохижуулах ажлыг эрчимжүүлж, хэрэгжилтэд нь тогтмол хяналт тавьж, олон нийтэд мэдээлж ажиллахыг үүрэг болгосон. 16 бичил цэцэрлэгт хүрээлэнгээс есөд нь тендерийн материал хүлээн авч байгаа бол тавд нь гэрээ байгуулж, хоёрт нь Үнэлгээний хороо байгуулжээ. Мөн 132 байршилд 2355 гарааш чөлөөлөхөөс одоогийн байдлаар 48 байршилд 780 гарааш буюу 14 040 ам метр талбайг чөлөөлөөд байна.
2023-06-02
Хүүхдийн номуудаа хямдруулжээ
Хүүхдэд зориулсан ном элбэгтэй “Анд” хэвлэлийн газар Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хүүхдийн номуудаа 20 хувь хямдруулж, өмнөхөөс багаар буюу 3000 төгрөгөөр хүргэж өгөхөөр болжээ. Эдний “Үлгэрийн далай”, “32 модон хүний үлгэр” зэргийг нь онцлохоор. Тухайлбал, “Үлгэрийн далай” нь нарс, хуш, аньс мөнх ногоон болсны, тэмээ үнсэнд хөрвөөх болсны учир, “Муур багш”, “Заан, оготно хоёр”, “Долоон хулгана”, “Үнэг, зараа, чоно гурав”, “Царцаа намжил”, “Болдоггүй Боролзой өвгөн” зэрэг нийт 16 үлгэртэй.
2023-06-02
“Улаанбаатар марафон”-д 20 мянга гаруй хүн бүртгүүллээ
“Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлтэд нийслэлийн иргэдээс гадна хөдөө, орон нутаг, Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс, тив, дэлхийн тамирчид оролцдог
2023-06-02
Цагаан байрнаас “Хүчит шонхор” зах хүртэл авто зам тавьж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар холбогдох албаныхны хамт Чингэлтэй дүүрэгт хийж буй зарим бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгаж, газар дээр нь ажиллалаа. Тодруулбал, тус дүүрэгт “Дэнжийн 1000”-ын Цагаан байр орчмын замыг “Хүчит шонхор” захын уулзвартай холбосон 1.7 км авто зам шинээр тавьж байна. Түүнчлэн дүүргийн 10 дугаар хороонд шинэ эмнэлэг, эмнэлгийн ажилчдын орон сууц барихаар 2.8 га талбайг чөлөөлжээ.
2023-06-02
Монгол соёлоор дайлагч “ХҮ хамтлаг” сэдэвт марктай боллоо
“Монгол шуудан” ХК-иас “ХҮ хамтлаг” сэдэвт марк гаргаснаа түгээж эхэллээ. Уг бүтээлийн талаар мэдээлэх, анхны өдрийн дугтуйг гүйлгээнд гаргах ёслолыг “Чингис хаан” музейн хүндэтгэлийн танхимд зохион байгуулсан юм. Уг марк 40х40 мм хэмжээтэй бөгөөд30 мянган ширхгийг хэвлэжээ. Зураач, дизайнер нь Б.Хишигсүрэн.
2023-06-02
Авто, мото спорт сонирхогчдын наадам үргэлжилж байна
Монголын мэргэжлийн спорт автомашины холбоо, нийслэлийн ЗДТГ, “Vip auto club” хамтран “Авто худалдааны цогцолбор”-т “Power expo” фестиваль зохион байгуулж байна. Уг арга хэмжээг Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр нэгдсэн парад, “Хү” хамтлагийн тоглолтоор нээсэн бол өнөөдрөөс энтертайнмент, экстрим тэмцээн, уралдаанууд явуулж, ховор, үнэ цэнтэй төмөр хүлгүүдийг олон нийтэд танилцуулан, урлагийн тоглолт толилуулах аж.
2023-06-02