Тусгай хамгаалалттай газарт “Жим” хөтөлбөр хэрэгжүүлнэ
Хүүхэд, залууст экологийн боловсрол олгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Монгол экологи төв” төрийн бус байгууллага Хөвсгөлийн болон Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаатай хамтран “Жим” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ. Үүний хүрээнд жим замын зохистой төлөвлөлт, ач холбогдлыг сурталчлан таниулж, жишиг болохуйц ажлууд хийхээр төлөвлөсөн байна.
2023-06-02
БШУЯ-ныхан ташаа мэдээлэл түгээж, мэдэн будилав уу
Тухайн мэдээлэл тэтгэлэг хариуцсан газар, хэлтэстээ очтолоо уддаг юм шиг байна лээ. Засгийн газрын тэтгэлэг дотроо уламжлалт анагаах ухааны чиглэлийн “Ayush” гэж тэтгэлэг бий. Үүнийг яамныхан тусгай гэж нэрлээд буй бололтой. Зөвхөн энэ тэтгэлгийн бүртгэлийн хугацаа зургадугаар сарын 30 хүртэл хойшилсон юм.
2023-06-02
Үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хур бороо элбэг байх тул гол мөрний усны түвшин тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан богино хугацаанд огцом нэмэгдэх, жижиг гол хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух магадлал өндөр
2023-06-01
Хүүхдүүдийг төөрөхөөс сэргийлж бугуйвч зүүж өгнө
Үйл ажиллагаа зохион байгуулж буй байршлуудад хүүхэд эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар Нийслэлийн Цагдаагийн удирдах газартай хамтран Хүүхэд хамгааллын багийг ажиллуулах юм. Тус багт сайн дурын 100 ажилтан ажиллаж байгаа бөгөөд хүүхдийг төөрөх, болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлж эцэг эхийн дугаарыг тэмдэглэх хэсэг бүхий 10,000 бугуйвчийг бага насны хүүхдүүдэд зүүж өгнө.
2023-05-31
Хүүхдийн баяраар 14 байршилд үйл ажиллагаа зохион байгуулна
Маргааш Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Хүүхдийн баяраар нийслэлийн хэмжээнд олон нийтийг хамарсан үйл ажиллагааг 14 байршилд зохион байгуулна. Тодруулбал, Сүхбаатарын талбай, Монголын хүүхдийн ордон, Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэн, 22-ын товчоонд байрлах Авто худалдааны төв болон найман дүүргийн талбайд хүүхдэд зориулсан үйл ажиллагаа зохион байгуулах юм. Үүнтэй холбоотойгоор зохион байгуулалт болон хүүхдийн аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө.
2023-05-31
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн хурал боллоо
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн хурал /2023.05.30/ боллоо. Монгол Улсын эдийн засгийн өсөлт 7,6 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүн 5000 ам.долларт хүрснээр Засгийн газраас Монгол Улсын 2023 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барихаар болсон. Энэ хүрээнд цалин, тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулан нэмэгдүүлэхээр төсөвлөсөн бөгөөд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлд тэтгэмж нэмэх асуудлыг танилцуулж, санал солилцлоо.
2023-05-31
“Эрүүл Монгол хүн” үндэсний фестивальтай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Биеийн тамир, спортын улсын хороо, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран өнөөдөр Сүхбаатарын талбайд, 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт нэгэн зэрэг “Эрүүл Монгол хүн” үндэсний фестивалийг зохион байгуулж байна. Энэ үеэр сагсан бөмбөгийн 3*3, хөлбөмбөг, хүндийн өргөлт, газрын теннис, ханан хаданд авиралт, фитнес, ширээний теннис, шатар, даам, дугуйнзэрэг спортын уралдаан тэмцээн болон урлагийн тоглолт болохюм. Уг фестивалийг сонирхож үзэхээр ирсэн иргэд нийтийн биеийн тамир, спортын чиглэлээр мэдээлэл авч өөрийн харьяа дүүрэгтээ үнэ төлбөргүй сургалтад хамрагдах аж.
2023-05-31
Монголд эрүүл иргэн бэлдэх орчин алга
...Гэр бүлдээ өрнөж буй стресс бухимдлыг хэсэг хугацаанд тайлах гэж татдаг. Нөгөө нь дэгжирхэж, таашаал, донтолтод автан тамхинд ордог аж. Янжуур, электрон тамхийг долдугаар ангийн охид, хөвгүүд ч татах болсон талаар эцэг эхчүүд сэтгэл зовнин өгүүлэх болжээ....
2023-05-31