Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар тэтгэлэгт хөтөлбөрөө зарлалаа
Энэтхэгийн Нью Дели дэх Соёлын Харилцааны зөвлөл (ICCR) нь гадаад иргэдэд Аюурвед, Иог, Унани, Сиддха, Хомеопати зэрэг чиглэлээр суралцуулах боломж олгодог. Тэтгэлэгтэй холбоотой заавар, зөвлөмж, тэтгэлэгт хамрагдах мэргэжлийн болон дээд сургуулиудын жагсаалтын мэдээллийг Энэтхэгийн Соёлын зөвлөл (ICCR)-ийн портал сайтаас авна уу.
2023-05-31
Сэтгэлзүйчдийг чадавхжууллаа
Хууль зүй, дотоод хэргийн яам, Азийн хөгжлийн банк хамтран Цэцэглэн хөгжсөн, сөрөг нөлөөнд тэсвэртэй Ази, Номхон далайн бүс нутгийг цогцлоох Японы сангийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төсөл хэрэгжүүлж буй.
2023-05-31
Аялал жуулчлал, тусгай хамгаалалттай бүс дэх 1100 нүхэн жорлонг буулгажээ
БОАЖЯ-ны газар, хэлтсийн дарга нар цаг үеийн асуудлаар өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Энэ оны тавдугаар сарын байдлаар тус яамныхан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд 90 иргэн, аж ахуйн нэгжид 78.6 сая төгрөгийн торгууль ногдуулснаас 55.6, 20 иргэн, аж ахуйн нэгжид 59.5 сая төгрөгийн нөхөн төлбөр оноосноос25.3 саяыг нь төвлөрүүлээд буй гэнэ. Гомдол, мэдээллээс харахад хог хаягдлыг зориулалтын бус газарт хаясан, ашигт малтмал хууль бусаар хайсан, мод зөвшөөрөлгүй бэлтгэсэн, дүгнэлт, гэрээгүй атлаа ус ашигласан, байгаль орчны нөлөөллийн үнэлгээгүйгээр үйл ажиллагаа явуулсан зөрчил зонхилж байгааг мэргэжилтнүүд дурдлаа.
2023-05-31
БШУЯ-ны үе үеийн сайд, зарим албан тушаалтныг АТГ-т шалгуулах хүсэлт гаргав
Боловсролын зээлийн сан (БЗС)-гийн асуудлаар шүгэл үлээсэн О.Сийлэгмаа өчигдөр АТГ-т хандан, БШУЯ-ны үе үеийн сайд, зарим албан тушаалтныг шалгуулах хүсэлтээ өглөө. Тэрбээр “Би 2021 оны арваннэгдүгээр сараас БЗС-гийн Гадаад, зээл тэтгэлгийн хэлтэст олгож буй зээлийг хянах, зээлийн эргэн төлөлтийг сайжруулах үүрэгтэй ажлын байранд ажилд орсон. 2022 оны есдүгээр сар хүртэл ажиллахдаа сангийн гадаад зээл, тэтгэлэг олгох явц шударга бус, журам зөрчсөн зүйл олон гарсныг харьяалах дээд байгууллагадаа мэдэгдэж байсан.
2023-05-31
С.Батдөлийг ахтай нь, хахууль өгсөн компаниудын удирдлагатай хамт шүүхэд шилжүүллээ
Түүнийг хахуулиасаа Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт үл хөдлөх хөрөнгүүд, “Ландкруйзер-200” автомашин худалдан авч мөнгөө угаасан, олон объектууд худалдан авсан төлбөрийн эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн хууль сахиулах байгууллагынхан буруутгаж буй. С.Батдөлд холбогдох хэрэгт төрсөн ах С.Баттулгыг нь ч яллагдагчаар татан шүүхэд шилжүүлсэн аж.Мөн дээр дурдсан компаниудын хамаарал бүхий этгээд, хувьцаа эзэмшигчид болох Р.Дашбилэг, Д.Адъяацэрэн, Б.Эрдэнэхүү, Б.Энхмандах, Ж.Багамонгол нарыг нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн гэх үндэслэлээр яллагдагчаар тооцсон байна.
2023-05-31
Ерөнхий сайд хүүхдийн төлөө ажилладаг төр, хувийн хэвшлийнхэнтэй ажиллалаа
Хүүхдийн төлөөх үйл хэргийг манлайлж, ирээдүй хойчийг бэлтгэх их үйлсэд хүчин зүтгэж ирсэн үе үеийн төлөөлөлтэй Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Л.Оюун-Эрдэнэ уулзаж санал, хүсэлтийг нь сонсож, ярилцлаа. Хүүхдийн сайн, сайхны төлөөх үйлсэд зорилго, үйл ажиллагаагаа чиглүүлж ажилладаг төр, хувийн хэвшлийн байгууллагын удирдлага 110 гаруй хүн энэ удаагийн уулзалтад оролцов. Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ олон нийтийн байгууллагаас ажлын гараагаа эхэлж, хүүхдийн оролцооны байгууллагад ажиллаж байсан тухайгаа уулзалтын эхэнд дурдаад Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-д хүний хөгжил, хүүхдийн асуудлыг онцгойлон тусгасан талаар танилцуулсан юм.
2023-05-30
Хүүхдийн баяраар нийслэлд таван байршилд зам хаана
Зургадугаар сарын 1-нд Монголын хүүхдийн ордны уулзвараас “Шангри-Ла” хүртэл буюу Гэндэний, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн уулзвараас “Сэнтрал тауэр”-ын урд уулзвар хүртэл буюу Их сургуулийн, “Чингис хаан” музейн уулзвараас Төв шуудангийн уулзвар хүртэл буюу Чингисийн, Ус, цаг уурын хүрээлэнгээс Төрийн ордны баруун талын уулзвар хүртэл буюу Жуулчны, “Галлериа” худалдааны төвөөс Спортын төв ордон хүртэл буюу Амарын гудамжинд 08.00-20.00 цагтзам хаана.
2023-05-30
Амны хөндийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төв байгуулна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд бөгөөд Төлөөлөгчийн газрын тэргүүн Аксель Никэйз, “Мишээл хүүхдийн сан”-г үндэслэгч, Швейцар Улсын иргэн Габриэлла Шмидт Корсито нартай уулзлаа. Энэ үеэр талууд Амны хөндийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төв байгуулах талаар санал солилцсон юм.
2023-05-30
63 компанийн ТУЗ хурал хуралдуулахаас бусад бүрэн эрхгүй болжээ
Тиймээс эл хорооноос тэдгээр компанийн ТУЗ нь хурал хуралдуулахаас бусад бүрэн эрхгүй болсныг мэдээллээ. Тухайлбал, “Мон бийф”, “Монголын төмөр зам”, “Ханын материал”, “Баялаг Шарын гол”, “Агротехимпекс” зэрэг компани үүнд багтсан бөгөөд ТУЗ-тэй нь байгуулсан аливаа гэрээ, хэлцэл, хүчин төгөлдөр бус болохыг анхаарууллаа.
2023-05-30
Дуучин Д.Оюунтүлхүүрийн амжилтыг маркийн сэдэв болгожээ
“Монгол шуудан” ХК-ийн Марк, үнэт цаасны хэлтсээс “Монгол-Японы соёлын харилцаа” сэдэвт марк гаргав. Нээлтийн болон анхны өдрийн дугтуйг танилцуулах ёслол Япон Улсын ЭСЯ-нд өчигдөр боллоо. Уг маркийг Монгол Улсын Төрийн далбааны наана дуучин, ая зохиогч, Гавьяат жүжигчин Д.Оюунтүлхүүр 1989 онд Япон Улсын Нагоя хотод болсон Дэлхийн хүүхдийн хөгжмийн наадмын гран при шагнал гардан авсан үеийн зургийг усан будгаар зурсан хөрөг, мөн түүний дуулсан “Ээжийн бүүвэй” дууны дахилтыг ноотоор харуулан, дуучны нэрийг монгол бичгээр болон япон үсгээр бичиж зохиомжлон бүтээжээ.
2023-05-30
Шинэ хотуудын сураг чимээ
Бидэнд хамгийн ойр буй БНХАУ, БНСУ гэхэд хот төлөвлөлт, байгуулалтаараа дэлхий дахинд сайны жишиг болсоор байна. Ялангуяа хөдөө аж ахуйд тулгуурлан шинэ суурьшлын бүс бий болгосон туршлагаараа өмнөд хөрш дээгүүрт бичигдэх болжээ. Өмнөд Солонгос сүүлийн 50 жилд хамгийн хурдацтай хөгжсөн, тэр хэрээрээ хамгийн сайн “зохион байгуулалтад орсон” хотуудтай улс гэдгээрээ танигдаад буй аж. Харин манай улс хот байгуулах хоосон мөрөөдөл тээсээр, иргэд нь Алтан тэвшийнхээ хөндийд шавааралдсаар өдий хүрлээ.
2023-05-30
Олон улсын энхийг сахиулагчдын өдрийг тэмдэглэлээ
Олон улсын энхийг сахиулагчдын өдөрт зориулсан ёслол, хүндэтгэлийн ажиллагаа өчигдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд боллоо. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1948 оны тогтоолоор жил бүрийн тавдугаар сарын 29-ний өдрийг Олон улсын энхийг сахиулагчдын өдөр болгон тэмдэглэх шийдвэр гарсан. Өнгөрсөн 75 жилийн хугацаанд дэлхийн халуун цэгүүдэд 71 энхийг сахиулах ажиллагаа явагдсан бөгөөд зарим нь өнөөдөр ч үргэлжилж буй. Монгол Улс энхийг дэмжих ажиллагаанд цэргийн баг оролцуулсны 20 жилийн ойд зориулж ЗХЖШ-аас бүх нийтийн гүйлтийг зохион байгуулж, зэвсэг, техник, гэрэл зургийн үзэсгэлэн гаргажээ. Энэ талаар ЗХЖШ-ын хэвлэл мэдээллийн албаны дарга, хурандаа Б.Отгонбаяраас тодруулахад “Монгол Улсын Засгийн газрын 2012 оны тогтоолоор Олон улсын энхийг сахиулагчдын өдрийг тэмдэглэдэг болсон.
2023-05-30
Бага насны охиныг хөнөөсөн хэрэгтэн хоёр ч эмэгтэйг дээрэмдэж байжээ
Баянгол дүүргийн нутаг дахь гэр хорооллын нэгэн айлын бага насны хүүхдийг хөнөөн, цогцсыг нь жорлонд хийсэн байсныг тухайн айлынхан мэдэж цагдаагийн байгууллагад энэ сарын 28-ны өглөө дуудлага өгчээ. Цагдаагийнхан хэргийн газарт үзлэг шалгалт хийхэд долоон настай охиныг хүчирхийлж, амийг нь егүүтгээд, айлын модон жорлонд цогцсыг нь хийгээд гэмт этгээд хэргийн газраас зугтсан байсан гэнэ.
2023-05-30
Нийслэлчүүдэд түрээслүүлэхээр эхний ээлжид 700 скүүтэр байршуулжээ
Скүүтэр түрээсийн үйлчилгээ нэвтрүүлээд удаагүй ч үүнтэй холбоотой зөрчил мэр сэр гарч эхэлснийг хэрэгжүүлэгчид дурдлаа. Тухайлбал, өнгөрсөн ням гаргаас даваад шилжих шөнө хоёр скүүтэр хулгайлж, байршил тогтоогчийг нь салгахаар завдсан хэрэг гарчээ. Тэрчлэн унаагаа зориулалтын бус, хаа хамаагүй газарт хаясан тохиолдол ч цөөнгүй гарсан байна. Уг нь дүрэм ёсоор бол хэрэглэгч очсон газрынхаа ойролцоох, аппликэйшнд байршил нь тэмдэглэгдсэн газруудад л скүүтэрээ үлдээх ёстой бөгөөд ингэхдээ зургийг нь дарж илгээх учиртай гэнэ. Харамсалтай нь, заримхэрэглэгч үүнийг үл ойшоон, төвөг чирэгдэл учруулах болжээ.
2023-05-30
Оюутан цэрэг хөтөлбөрт 1500 залуу хамрагдлаа
Оюутан цэрэг хөтөлбөрийг 8 дахь жилдээ хэрэгжүүлж байна. Монгол Улсын Ерөнхий сайд энэ хавар оюутнуудтай уулзах үеэр залуучуудын гаргаж тавьсан 10 асуудлын нэг нь оюутан цэргийн тоог нэмэгдүүлэх хүсэлт байсан юм. Холбогдох судалгааг хийж, засгийн газрын шийдвэр гаргаснаар 160 оюутан хамрагдах байсныг 1500 болгож нэмэгдүүлсэн.
2023-05-30