“Өвсөн дотроос зүү эрэх нь” ном уншигчдын гарт очлоо
Сэтгүүлч Т.Мөнхтунгалаг АТГ-ын анхны ажилтнуудын нэг бөгөөд өнөөг хүртэл тасралтгүй ажиллаж байгаа юм. Тэрбээр авлигын эсрэг соён гэгээрүүлэх, хууль тогтоомжийг таниулах чиглэлээр олон ном, гарын авлага бэлтгэж түгээсэн бөгөөд “Өвсөн дотроос зүү эрэх нь” түүний 16 дахь бүтээл аж. Т.Мөнхтунгалаг өнөөг хүртэл АТГ-ын үйл ажиллагааны талаар хэвлэлийн албан мэдээ 4000 гаруй бэлтгэжээ. Уг номд богино мэдээнүүд оруулаагүй, зөвхөн том хэмжээний бүтээлүүдээон, сар, өдрийн дарааллаар эмхэтгэн хэвлүүлжээ.
2023-05-24
Төрийн өмчийн 11 цэцэрлэг, есөн сургуулийг ногоон байгууламжтай болгоно
Эдгээрт “Тансаг ландшафт”, “УБТ гарден”, “Люкс ландшафт” зэрэг ойн мэргэжлийн байгууллагынхан ногоон байгууламжийг хэрхэн арчилж, хамгаалах чиглэлээр гурван жилийн турш зөвлөмж, чиглэл өгч ажиллах нь. Төслийн хүрээнд сургууль, цэцэрлэгүүдэд нийт 4000 гаруй гоёлын мод, 10 мянга орчим хайлаасыг ногоон хашлага хэлбэрээр тарихаар төлөвлөжээ.
2023-05-24
Төсвийн хөрөнгийг тэрбумаар нь “залгидаг ” усан оргилуур нэртэй “балгас”-ууд
Хотын А зэрэглэлийн бүс нь иргэдийн ажиллаж, амьдрах гол газар. Тохижилтын ажлыг олон улсын стандартын дагуу, театрын орчинтой нийцүүлж хийхээр төлөвлөж байна. Хотын зам засвар, арчлалтын компани уг ажлыг гүйцэтгэнэ” хэмээн мэдээлсэн. Бодит байдалд УДЭТ-ыг хувийн хэвшлийн өндөр барилгууд “бүсэлж”, тэнд тохижуулаад байх газар үнэндээ үлдээгүй билээ.
2023-05-24
Үхрийн цул мах кг нь 23 000 төгрөгт хүрчээ
“Хүчит шонхор”, “Дэнжийн 1000” худалдааны төвд өчигдрийн байдлаар үхрийн ястай мах кг нь дунджаар 19 000, цул нь 20 000 төгрөгийн үнэтэй байсан бол хонины ястай махыг 14 500, цулыг нь 15 000-аар борлуулж байв. Энэ нь эдгээр худалдааны төвд борлуулж буй үхрийн махны үнэ сүүлийн зургаан сард кг тутамдаа 7000-8000, хониных нь 4000-5000 төгрөгөөр нэмэгдсэн дүн юм. Харин “Алтжин бөмбөгөр”, Баянгол дүүргийн XIX хороонд байрлалтай “Таван-Эрдэнэ” худалдааны төвд өчигдөр үхрийн цул махыг 22 000-23 000, ястайг нь 21 000, хонины ястай махыг 17 000-18 000 төгрөгөөр борлуулж байлаа.
2023-05-24
Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зээл олгох нь
Зээлийн батлан даалтын сан, “Сэнтрал экспресс Си Ви Эс”, “Капитрон” банк хамтран бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зээл олгохоор болжээ. Тодруулбал, байгальорчин, нийгмийн хөгжилд чухал ач холбогдолтой төсөл, бизнесийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан франчайзингийн зээлийн бүтээгдэхүүний хамтын ажиллагааны гэрээнд өчигдөр гарын үсэг зурав
2023-05-24
Э.ЗОЛЖАРГАЛ: Ажилласан жил нь тодорхойгүй бол шүүхээр шийдвэрлүүлнэ
Сүүлийн жилүүдэд тэтгэвэрт гарч байгаа иргэд ажилласан жилээ тогтоолгохын тулд шүүхэд хүсэлт гарган шийдвэрлүүлэх нь олширсон гэнэ. Яагаад ийм асуудал үүсэх болсныг Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын зохион байгуулагч Э.Золжаргалаас тодрууллаа.
2023-05-24
Нийт нутгийн 10 орчим хувьд бэлчээрийн ургамал цухуйгаагүй байна
Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Сүхбаатарын ихэнх, Увс, Ховд, Хөвсгөл, Төв, Дорноговийн зарим сумдын нутгаар муу буюу ургамал цухуйсан боловч мал бэлчээх боломжгүй.
2023-05-24
Улаанбаатарт 16 хэм дулаан байна
Өнөө шөнө Хангайн уулархаг нутгаар ахиухан хэмжээний бороо, нойтон цас орж, сэрүүсэх тул зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна. Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан бол шөнөдөө 0 хэм байна. Бороо орно.
2023-05-24
Яармагийн шинэ гүүрний ажлын явц 55 хувьтай байна
Зайсангийн шинэ гүүрний барилгын ажлыг мөн өнгөрсөн оны есдүгээр сард эхлүүлсэн бөгөөд одоогоор тулгуурыг ньхийж, дам нурууг нь тавьжээ. Зайсангийн гүүрээр хоногт 16 мянган тээврийн хэрэгсэл нэвтэрдэг байна. Шинэ гүүрийг ашиглалтад оруулснаар хоногт 35 мянган тээврийн хэрэгсэл зорчдог болж, замын нэвтрүүлэх чадвар 20 хувиар нэмэгдэх тооцоог албаныхан гаргажээ. Ирэх арванхоёрдугаар сард уг гүүрний зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээхээр төлөвлөсөн аж.
2023-05-24