Азийн физикийн 23 дугаар олимпиад эхэллээ
Азийн физикийн 23 дугаар олимпиад Улаанбаатар хотноо өчигдөр эхэллээ. Тус олимпиадыг анх 2000 онд Индонез улсад зохион байгуулж байжээ. Манай улсын хувьд өмнө нь 2008 онд зохион байгуулж байв. Түүнээс хойш 15 жилийн дараа хоёр дахь удаагаа зохион байгуулж буй уг олимпиадыг нээж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Улс орнуудын шилдэг сурагчид оюун ухаанаа уралдуулж, эрдмийн талбарт танилцан нөхөрлөж, мэдлэг чадвар, туршлагаа солилцдог энэхүү олимпиад нь хүүхэд, залуусыг шинжлэх ухаанд дурлуулж, улс орнуудын хөгжлийг түүчээлэх ач холбогдолтой. Ази тивийн хөгжлийн ирээдүйг тодорхойлох манлайлагчид, алдар нэрээ дуурсгах эрдэмтэд, хүн төрөлхтний мэдлэгийн санг арвижуулах судлаачид, шинжлэх ухааны хөгжлийг урагшлуулах шинэ нээлтийн эзэд та бүхний дунд олноороо бий гэдэгт итгэл төгс байна. Монгол орны минь үүх түүх, өв соёлтой танилцаж, андын сайхан нөхөрлөлийг үүсгэн тавтай морилно уу хэмээн урьж байна” хэмээлээ.
2023-05-23
Тойрч гарахаас аргагүй явган хүний замууд
Нийслэлийн иргэд замын түгжрэлээс зайлсхийх, мөн эрүүл мэнддээ анхаарч алхах нь нэмэгдсэн. Тиймээс явган хүний зам, талбай аюулгүй, алхахад төвөггүй, хүрэлцээтэй байх зэрэг нь чухал. Нийслэл болон дүүргүүд сүүлийн хэдэн жилд бүтээн байгуулалт багагүй хийснээр замын чанар, стандарт өмнөхөөсөө харьцангуй дээрдсэн. Тухайлбал, хотын төвд явган хүний зам харьцангуй хүртээмжтэй болоод буй. Нийслэлийн хэмжээнд нийт 1064 км явган хүний замтай. Хийц бүтээцийн хувьд бетон хавтан, цутгамал, байгалийн чулуугаар хийсэн байдаг аж. Гэхдээ зарим газар шинээр тавьсан замын хавтан хоёр жил ч бололгүй ховхорч унах, эвдэрч хонхойсноос иргэд явахад хүндрэлтэй болсон нь ч бий. Жишээ болгож X хорооллоос Баруун дөрвөн зам хүртэл алхахад зам хүртээмжтэй байгаа, эсэхийг сурвалжилснаа хүргэе.
2023-05-23
АНУ-ын төлөөлөгч нар шүүхэд ажиллалаа
Шүүхийн үйл ажиллагааг үр өгөөжтэй болгоход учирч буй саад бэрхшээл ба шүүхийн байрны эрүүл, аюулгүй орчин, шийдвэрлэх асуудал” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн
2023-05-23
Өмнөговьд “Үлэг гүрвэлийн баяр”-тай
Түүнчлэн зорин ирсэн хүмүүсийг үлэг гүрвэлийн өлгий нутаг Баянзагтай танилцуулж, ховор, сор олдворууд үзүүлэн, палеонтологийн малтлага судалгаа, танин мэдэхүйн тусгай хөтөлбөрт хамруулахаар төлөвлөсөн аж.
2023-05-23
Залуус нэгдэж гэр хороололд хүүхдэд ээлтэй орчин бүрдүүллээ
-Бид төсөл бүрт 1000 ам.доллар буюу 3.5 сая төгрөгийн санхүүжилт олгосон. Ийм бага мөнгөөр залуус их ажил амжуулсанд баяртай байна. Тиймээс ийм төслүүдийг цааш үргэлжлүүлэх бодолтой байгаа. Мөн амьдралд ойр төсөл, хөтөлбөрт сайн дурынхны хүчийг ашиглах боломжтойг олж харлаа.
2023-05-23
БЗС-гийн захирал Д.Гардид өнгөрсөн оны наймдугаар сард хэрэг нээжээ
Сүүлийн өдрүүдэд олны анхаарал татаад буй Боловсролын зээлийн сантай (БЗС) холбоотой асуудлыг АТГ, цагдаагийн байгууллага өөрсдийн мөрдөн байцаах эрх хэмжээний хүрээнд шалгаж байгаа юм. АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийнхэн тус сангийн үйл ажиллагааг шалгаад зөвлөмж хүргүүлж байж. Тухайлбал, албан тушаалтнуудынхэрхэн сонгон шалгаруулж томилсон нь тодорхойгүй, тусгай шаардлага хангаагүй хүмүүсийг ажиллуулдаг, ашиг сонирхлын зөрчилтэй хүн томилогдож, өөртөө урамшуулал, нэмэгдэл олгох шийдвэр гаргадаг, сургалтын төлбөрийн болон барьцаа хөрөнгөө чөлөөлүүлэх асуудлаар эрх бүхий албан тушаалтнаар шийдвэр гаргуулдаг, хууль зөрчиж суралцагчдын зээлийг чөлөөлүүлдэг, гадаадад сурч буй оюутны сургалтын төлбөрийг хувийнх нь данс руу шилжүүлдэг, мөнгө шилжүүлэхдээ нягталдаггүй зэрэг зөрчил гарч байсан. Өдгөө албан тушаалтнууд хууль бус давуу байдал олгосон, эсэх, зээлийг зориулалтын дагуу зарцуулсан, үгүйг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж буй юм.
2023-05-23
Байгалийн ойгоос зулзаган мод шилжүүлэн суулгахыг 2030 он хүртэл хоригложээ
Уулнаас авсан байж болзошгүй мод тээвэрлэн Улаанбаатар хотын чиглэлд явж буй том оврын ачааны машины зургийг нэгэн иргэн энэ сарын 20-нд олон нийтийн сүлжээнд оруулсан нь иргэдийн анхаарлыг татсан. Тэрбээр “Улаанбаатар дахь цаазын тавцан руу явж буй модод. Ингээд байвал тэрбум мод нэмж тарих бус, хасах болно” гэсэн тайлбар бичсэн байв.
2023-05-23