Австралийн иргэн Лим Кен Жин компанийнхаа гүйцэтгэх захирал байсан П.Энхсайханд 8 914 000 доллароо алджээ
Одоогоос 14 жилийн өмнө Оюутолгойн гэрээгбайгуулж, Монголын эдийн засаг 17 хувиар өсөж байв. Дагаад гадаадын хөрөнгө оруулагчид ч Монголыг сонирхож, валютын урсгал жинхэнэ утгаараа наашилсан. Харамсалтай нь, ийм цаг хугацаа нэг их удаагүй. Эдийн засаг жилээс жилд уруудсан. Хөрөнгө оруулагчид ч Монголоос алсарч эхэлсэн. Арваад жилийн дараа гэхэд албан бусаар гадаадын хөрөнгө оруулагчдын “хар данс”-нд орчихсон. Үүнийг Монголын төрийн тогтворгүй, залгамж чанаргүй байдалтай холбодог юм. Гэхдээ ихээхэн нэмэр тус болсон нэг шалтгаан бий. Монголын улстөрчид, бизнесменүүд, хууль хяналтынхан ч оролцож байгаад хөрөнгө оруулагчдыг хулхиддаг. Дээрэмддэг гэсэн ч болно. Ийм том, жижиг кэйс мөн ч олон дуулддаг. “Суруга Монгол”, “Засагчандмань майнз”, “Монгол хьюндай” эмнэлгийн асуудал гээд хөвөрнө.
2023-05-23
Ч.МЯГМАРСҮРЭН: Хөдөөд сайхан амьдрах боломж дүүрэн бий
Завхан аймгийн Их-Уул сумын мянгат малчин айлд зочлох завшаан тохиов. Өрхийн тэргүүнийг Ч.Мягмарсүрэн, эзэгтэйг П.Бадамгарав гэдэг. 1992 онд гал голомтоо бадраасан тэд өдгөө таван хүүгийн аав, ээж болжээ. Тэднийх хөдөлмөрч айл болох нь хоттой хонь, аж ахуйгаас нь илт харагдана. Хажуу, саахалтдаа ээлтэй хос хэмээн нутгийн олон тэднийг магтдаг юм билээ. Ч.Мягмарсүрэн, П.Бадамгарав нар улсын аварга малчин хэмээх хүндтэй шагналын эзэн болж, айл хотныхон, ах, дүүгээ урин залж, баяраа хуваалцаж байхтай нь таарч ярилцсанаа хүргэе.
2023-05-23
Боловсролын салбарын маргааныг эцэслэж чадаагүй хууль
Чанартай, тэгш боломж бүхий боловсролын үйлчилгээ нийгэмд юу юунаас илүү үгүйлэгдэж буйг, засаж залруулах, өөрчлөн шинэчлэх зүйл тус салбарт өчнөөн байгааг нийтээрээ хөндөх болсон энэ цаг үед боловсролын хуулийн төслийг нийгмээрээ хэлэлцэж байна. Манай улс Боловсролын тухай хуулийг 2002 онд баталснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 31 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан.
2023-05-23
“Нуранги” гэрэл зургийн үзэсгэлэн болно
Газар хөдлөлтийн дараах нөхцөл байдлыг харуулсан гэрэл зурагчин Э.Ганзоригийн “Нуранги” үзэсгэлэн тавдугаар сарын 23-24-ний өдрүүд “Сүхбаатарын талбай”-д болно
2023-05-23
Б.Ганхуяг, Т.Аюурсайхан, З.Энхболд, Б.Энх-Амгалан, Б.Бадраа нарын хэргийг прокурор хянаж байна
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өчигдөр “Нүүрсний” гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар болон сүүлийн өдрүүдэд олны анхаарал татаж буй Боловсролын зээлийн сангийн зээл олголт, эргэн төлөлттэй холбоотой мэдээллийг хэвлэлийнхэнд өглөө. “Нүүрсний” гэх тодотголтой хэргийг мөрдөн шалгаж буй өнгөрсөн зургаан сарын хугацаанд 75 холбогдогчтой найман хэргийг шүүхэд шилжүүлснээс 18 холбогдогчтой хоёр хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэжээ. Өдгөө 24 яллагдагчид холбогдох нэг хэргийг шүүх хянаж байгаа бол 33 хүнтэй холбоотой таван хэргийг прокурор хянаж буй юм.
2023-05-23
Улаанбаатарт 21 хэм дулаан байна
Өнөө, маргаашдаа баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр ахиухан хэмжээний бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, сэрүүсэхийг анхааруулж байна. Улаанбаатарт өдөртөө 21, шөнөдөө 6 хэмийн дулаан байна.
2023-05-23
Судлаач Ж.Очирхуяг шинэ зүйлийн аалз нээжээ
Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн экологич Ж.Очирхуяг дүү дэлхийд шинэ зүйлийн аалз нээснийг баталсан “The first record of the spider genus Coreodrassus Paik 1984 (Araneae: Gnaphosidae) for Mongolia with description of a new species” өгүүлэл Acta Arachnologica сэтгүүлд хэвлэгдэхээр болжээ.
2023-05-22