Ж.Саведра: Цар тахлын үеэр Монгол хүүхэд залуусаа тасралтгүй сурч боловсрох боломжоор хангаж чадсан
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр Дэлхийн Банкны Боловсролын асуудал хариуцсан захирал Жэйми Саведраг хүлээн авч уулзлаа. Ноён Ж.Саведра цар тахлын хорио хязгаарлалтын үеэр Монгол улс боловсролын салбартаа тусгайлан стратеги хэрэгжүүлж, хүүхэд залуусаа тасралтгүй сурч боловсрох боломжоор амжилттай хангаж чадсан нь олон улсад сайн жишиг болсныг онцлов. Мөн цар тахлын дараах нийгэм, эдийн засгийн сэргэлтийн чухал цаг үед Дэлхийн Банкны зүгээс Монгол улсын боловсролын салбарт хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдээр дамжуулан хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхэд таатай байгаагаа уулзалтын эхэнд илэрхийлэв.
2023-05-20
Боловсролын зээлийн сангийн мэдээллээр нээлттэй сонсгол хийхийг шаардлаа
Боловсролын зээлийн сангаас 1997 оноос хойш зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламж авсан иргэдийн мэдээллийг ил болгосон. Дотоодын тэтгэлэг, буцалтгүй тусламж, оюутны хөгжлийн зээл авсан 52 698, буцалтгүй тусламжид хамрагдсан 154 662, гадаадын зээл, тэтгэлэг авсан бакалаврын 42, магистр докторын 1950, Ерөнхий сайдын тэтгэлэгт хамрагдсан 23, Ерөнхийлөгчийн илгээлт 2100 хөтөлбөрт хамрагдсан 244 хүүхдийн мэдээллийг нээлттэй байршуулав.
2023-05-20
"Хүчит шонхор", "Нарантуул-2" худалдааны төвд хийсэн шалгалтаар зөрчил илрээгүй гэв
2023 оны тавдугаар сарын 19-ний шөнийн 3 цагаас өдрийн 14 цагийн хооронд Хүчит шонхор, Нарантуул-2 худалдааны төв, махны худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн мал эмнэлгийн газар, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын улсын ахлах байцаагчид төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийв. Хүчит шонхор худалдааны төв нь нийслэлийн махны худалдааны 80 хувийг бүрдүүлдэг бөгөөд өнөөдрийн хувьд 25-30 тонн мах хөдөө орон нутгаас нийлүүлэгдсэн бөгөөд хяналт шалгалтаар ямар нэгэн зөрчил илрээгүй байна.
2023-05-20
“Тэрбум мод” сан 34 төсөлд 1.34 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор болов
Төрийн өмчийн цэцэрлэг, сургуулийг ногоон байгууламжтай болгох, олон нийтийн оролцоонд суурилсан ойжуулалт, нөхөн сэргээлт хийх, тогтвортой хөгжлийн мэдлэг, экологийн боловсрол олгох гэсэн үндсэн гурван чиглэлээр төслийн нээлттэй сонгон шалгаруулалт зарлахад197 санал ирүүлсэн аж. Үүний 100 нь ойжуулалт, нөхөн сэргээлт, 62 нь экологийн боловсрол, 35 нь сургууль, цэцэрлэгийн ногоон байгууламжтай холбоотой төсөл байжээ.
2023-05-19
Зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлээрэй
Тээврийн хэрэгслээр зорчихдоо үргэлж баруун гар талын хаалгаар буюу хөдөлгөөнгүй талаар бууж, сууж сургахыг, машины ард талаар нь тойрч анхаарал, болгоомжтой явахыг хүүхдэдээ зааж, хэвшүүлээрэй.
2023-05-19
Газар тариалангийн салбарын хөгжлийн гурван саад
Энэ талаар ХХААХҮЯ-наас тодрууллаа. Тус яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ “Тариалангийн газрыг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн ирүүлж буй тоо хэмжээнд үндэслэн тооцдог. Аж ахуйн нэгжүүд жил бүр хаана, хэдэн га талбайд ямар бүтээгдэхүүн тарихаа шийддэг учраас талбайн хэмжээг нэмэгдүүлэхэд төрөөс оролцох боломжгүй гэсэн үг” хэмээв.
2023-05-19
Бүтээн байгуулалтын төслүүдэд КОЙКА-тай хамтрах талаар хэлэлцлээ
Ташрамд дурдахад, КОЙКА-гаас 2024 онд хэрэгжүүлэх төслийн саналд ерөнхий боловсролын сургууль орчмын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах “Сургуулийн бүс” төсөл эхний шатанд шалгарсан. Энэхүү төслийн хүрээнд сургуулийн эргэн тойрон дахь 300 метрийн радиуст замын тэмдэг, тэмдэглэгээ, замын байгууламжийг олон улсын жишигт нийцүүлэн, сургуулийн сурагчдад зориулсан тээврийн үйлчилгээний шинэ менежментийг нэвтрүүлэх юм. Үүнтэй холбогдуулан нийслэлийн зургаан дүүргийн ерөнхий боловсролын 16 сургуулийн орчимд “Сургуулийн бүс” байгуулах талаар төсөлд тусгасан.
2023-05-19