Хүүхдүүдийн хүсэл сонирхлыг “оношилж”, мэргэжлээ зөв сонгоход тусалж байна
Ерөнхий боловсролын сургуулиа төгсөж буй сурагчид болон мэргэжлээ дахин сонгох гэж буй залууст зориулсан “3L” нэртэй боловсролын өдөрлөгийг төв талбайд өчигдөр нээлээ. Гурав хоног үргэлжлэх тус яармагт боловсролын салбарын мэргэжилтнүүд, төрийн өмчийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиуд, сургалтын төвүүдийн төлөөлөл оролцож, төгсөгчдөд мэргэжлээ зөв сонгоход нь тусалж байна. Ингэхдээ тэдний хүсэл сонирхлыг сонсож, “оношилж”, мэргэжлээ эрт сонгохын давуу тал, онцлог, хөдөлмөрийн зах зээлийн одоо ба ирээдүйн төлөв, цалин, урамшууллын нөхцөл байдал зэргийг танилцуулж, зөвлөгөө, мэдээлэл өгч буй аж. Мөн гадаад, дотоодын сургуулиудын тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн хамрагдах боломжуудын талаар ч сурталчилж байгаа гэнэ. Улс орны ирээдүй хүний хөгжлөөс, хувь хүний хөгжил чанартай боловсролоос эхэлдэг жамтай.
15 цаг 59 мин
Халдварт саа тархах эрсдэл өндөр байна гэв
Халдварт саа нь полиовирусээр үүсгэгддэг, хүнээс хүнд дамжин, мэдрэлийн тогтолцоог гэмтээдэг аюулт өвчин юм. Тэр дундаа тархи, нугасны эсүүдийг гэмтээж, саажилт үүсгэн хөгжлийн бэрхшээлтэй болох, цаашлаад аминд ч халтай. Монгол улс халдварт саагийн эсрэг вакциныг 1962 онд нэвтрүүлснээр уг өвчнийг 15 жилийн өмнө бүрмөсөн устгасан байдаг.
16 цаг 29 мин
Монголын гурван уулчин Эверестийн оргилд амжилттай бараалхлаа
Уулын спортын тамирчин, ОУХМ А.Баттогтох, Б.Батхишиг, Ч.Ариунзул нар далайн түвшнээс 8848 метрийн өндөрт орших Эверестийн оргилд амжилттай бараалхжээ. Тэд өнгөрсөн долоо хоногт үндсэн авиралтаа эхлүүлж, тус оргилд мөрөө гаргасан Монголын 15, 16, 17 дахь уулчин боллоо.А.Баттогтох,Б.Батхишиг нарыг оргилд гарсны маргааш нь Ч.Ариунзул авирч, улсынхаа Төрийн далбааг тэдний адил мандуулсан юм.
18 цаг 29 мин
Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас АТГ-ынхан мэдүүлэг авчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Х.Баттулгаас АТГ-ынхан өчигдөр мэдүүлэг авчээ. Тэрбээр өмгөөлөгч Д.Пүрэвбаатарын хамт тус газарт очиж гурван цаг орчмын хугацаанд тайлбар өгсөн талаар цахим мэдээллийн хэрэгслүүдэд бичсэн байв. Энэ талаар мөрдөх, прокурорын байгууллагынхнаас лавлахад “УИХ-ын гишүүн Х.Баттулгаас мэдүүлэг авсан нь үнэн” гэхээс илүүг хэлсэнгүй.
21 цаг 29 мин
Нийслэлд үүлшинэ
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 15-17 хэм дулаан байна.
23 цаг 49 мин
“Хүүхдийн сэтгүүл зүйн хөгжил хаахна явна вэ
Улс төрчид, бизнесменүүд нь хүүхдээр попорч, шоу хийж, хүүхдийн гэсэн зүйлийг нурааж сүйтгээд үгүй болсон манай нийгэмд үзэг нэгт сэтгүүлчид хүүхдийн төлөө нэгдэн дуугарч эхэллээ. Үүний түүчээ нь болох хүүхдийн төлөө мэдээлэх “Child.mn” сайтын нээлт өнөөдөр НҮБ-ын байранд болов.
Уржигдар 18 цаг 51 мин
Уран зураг, уран, жагсаалтай номын баяр
Зарим хүүхэд асар ч үгүй, цаасан цаасан хайрцаг ч үгүй. Гэхдээ хиймэл зүлгэн дээр уншсан цөөн хэдэн номоо дэлгэчихсэн суух аж. Өвдөг дээрээ цомцойгоод суучихсан “Ном аваарай ном аваарай” гээд цовоо дуугаар уриалан дуудах нь өхөөрдөм. 1990-ээд оны зарим хүүхэд “Ундаа 100” хэмээн улаан ус борлуулж, номын мөнгө олдог байсан бол одоогийнх уншсан номоо борлуулдаг болжээ.
Уржигдар 18 цаг 30 мин