Жилийн дараа нээлтээ хийх “The Odyssey” киноны тасалбар хэдийн дуусжээ
2026 оны дэлгэцийн хамгийн өндөр хүлээлттэй уран бүтээлүүдийн нэгт зүй ёсоор тооцогдож буй “The Odyssey” бүрэн хэмжээний уран сайхны киноны тасалбар нээлтээ хийхээс жилийн өмнө бүрэн зарагдаж дуусжээ. Ингэснээр “The Odyssey” нь тасалбар борлуулалтын түүхэнд хугацаанаасаа хамгийн эрт дууссан кинонуудын тоонд багтаж байна. Холливудын нэрт найруулагч Кристофер Ноланы энэхүү бүтээл Том Холланд, Мэтт Дэймон, Зендая, Роберт Паттинсон, Энн Хэтвэй, Чарлз Терон зэрэг алдартай жүжигчдийн бүрэлдэхүүнтэй гэдгээрээ ихээхэн анхаарал татаж буй аж.
Уржигдар 16 цаг 30 мин
Говийн бүсэд дроны уралдаан зохион байгуулна
Монголын дрон нисгэгчдийн холбоо болон дрон сонирхогчдын клуб, “Шамбала-2056” төслийн баг хамтран ирэх сарын 8-10-нд Дорноговь аймгийн Эрдэнэ сумд дроны уралдаан зохион байгуулах нь. Энэ нь үндэсний хэмжээнд мэргэжлийн нисгэгчдийн дунд орон нутагт зохиох анхны уралдаан гэдгээрээ онцлог аж.
Уржигдар 16 цаг 00 мин
Сяньбигийн үед холбогдох язгууртны бунхант булш илрүүлжээ
Доктор, дэд профессор Т.Идэрхангай ахлагчтай, МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэнгийн баг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутгаас Сяньбигийн үед холбогдох язгууртны бунхант булш илрүүлсэн талаараа мэдээлэв. Энэхүү олдвор нь манай улсын нутаг дэвсгэрээс илрүүлсэн дурсгалуудаас хамгийн томд тооцогдох, огт хөндөгдөөгүй, түүхийн өндөр ач холбогдолтой гэдгээрээ ихээхэн онцлог гэнэ.
Уржигдар 15 цаг 00 мин
С.Баярбилэг: Хохирогчийн биеийн байдал сайнгүй, эмнэлгийн хяналтад эмчилгээ хийлгэж байна
"Эрэл” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатын хүү Т, УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү С нар хүн зодож, хүнд гэмтээсэн талаарх мэдээллийг бид мэдээлсэн. /өмнөх мэдээлэл унших/ Энэхүү хэргийн талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, хошууч С.Баярбилэг мэдээллээ. Тэрбээр, "Энэ сарын 18-19-нд шилжих шөнийн 03.30 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороо, Хүүхдийн 100 орчимд бусдад зодуулсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Уг хэргийг харьяа цагдаагийн хэлтсээс мөрдөн шалгаж, шалгалтын ажил үргэлжилж байна. Шалгалтын явцад 28 настай Т, 29 настай С нарыг холбон шалгаж байна.
Уржигдар 14 цаг 51 мин
НӨАТ-ын сулгалаа энэ сарын 23-нд болно
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол нөгөөдөр буюу энэ сарын 23-нд 13.00 цагт ибаримт аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.
Уржигдар 13 цаг 35 мин
Сяньбийн үеийн бунхант булшийг сэргээн засварлах төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна
Соёлын өвийн үндэсний төвийн Хадгалалт хамгаалалт, технологи судалгааны газрын дарга М.Оюунтулга, ерөнхий технологич Д.Аззаяа, сэргээн засварлагч судлаач Ч.Жавхлан нар МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэнгээс явуулж буй Дэд профессор Т.Идэрхангай ахлагчтай судалгааны багтай хамтран 2025 оны 7 дугаар сарын 18-наас 7 дугаар сарын 21-ний хооронд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт Сяньбийн үеийн бунхант булшны авран хамгаалах судалгааны археологийн малтлагаас илэрсэн олдворуудын анхан шатны цэвэрлэгээ, сэргээн засварлалт, сав баглаа боодол хийх ажлыг ахлаж ажиллав.
Уржигдар 12 цаг 54 мин
Японы Эзэн хаан Нарүхито, Эрхэм хатан Масако нарын төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог жавхлант Эзэн хаан Нарүхито, Эрхэм дээд хатан Масако нар манай улсад энэ сарын 6-13-нд төрийн айлчлал хийсэн билээ. Тэд Үндэсний их баяр наадмын хүндэт зочноор заларч, нээлтэд оролцон, Хүй долоон худагт соёолонгийн уралдаан үзэж сонирхож, үндэсний сурын талбай, шагай харвааны асарт зочилсон юм. Энэ үеэр Эрхэм дээд хаан, хатан хоёр наадамчин олонтой мэндчилж, шагай харваж, хүндэтгэл үзүүлэв.
Уржигдар 12 цаг 00 мин
Монгол сурагчид олон улсын математикийн олимпиадаас зургаан медаль хүртэж, түүхэн амжилт үзүүлэв
Австралийн Күинслэнд мужийн Саншайн Көүст хотод энэ сарын 10-20-нд болсон Олон улсын математикийн 66 дугаар олимпиадад монгол сурагчид өндөр амжилт үзүүллээ. Тодруулбал, манай улсын баг энэ удаа нэг алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар дэлхийд 18 дугаар байрт эрэмбэлэгдэв. Сурагчид нийлбэр дүнгээр 174 оноо авсан нь тус олимпиадын түүхэн дэх Монгол Улсын дээд үзүүлэлт боллоо.
Уржигдар 11 цаг 00 мин
“Эрэл”-ийн Б.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцаг нарын хөвгүүдээс мансууруулах бодис илэрчээ
Сүхбаатар дүүргийн III хорооны нутаг, хуучнаар Хүүхэд, залуучуудын театр буюу өнөөгийн ХААН банк байрлаж буй байрны эсрэг талд орших “Cante” гэх шөнийн цэнгээний газрын үүдэнд энэ сарын 18-19-нд шилжих шөнийн 03.45 цагийн үед зодоон болж, нэг залуу хүнд гэмтжээ. Иргэн Д.С-г найзуудын хамт баар¬наас гарах үед Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл нар агсам тавьж зодсон гэнэ. УИХ-ын гишүүн асан, “Эрэл” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатын хүү 29 настай Э.Тэмүүлэн, мөн төрийн түшээ байсан, “GEM групп”ийн эзэн, улсын гарди Ц.Цэрэнпунцагийн хүү 28 настай Ц.Санжаачойпэл нар мансууруулах бодис болон согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын эрүүл мэндэд халдсан нь “Хүүхдийн-100” орчмын, шөнийн цэнгээний газрын хяналтын камерт бичигдэж үлдсэн аж
Уржигдар 10 цаг 30 мин
Нийслэлд 33 хэм халуун байна
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн төв хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 19-24 хэм, Эг, Үүр, Орхон, Сэлэнгийн хөндийгөөр 24-29 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар 34-39 хэм, бусад нутгаар 29-34 хэм дулаан байна.
Уржигдар 08 цаг 42 мин
“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төсөлд гурван аж ахуйн нэгж санал ирүүлжээ
Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд 35 МВт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих төслийн хэлэлцээнд “Наанова грийн энержи Монголиа” ХХК, “Сычуань эрчим хүчний хөрөнгө оруулалт, эрчим хүчний хэмнэлт, байгаль орчныг хамгаалах хөрөнгө оруулалт” ХХК, “Шанхай Эс Юу Эс” ХХК гэх гурван оролцогч саналаа ирүүлжээ.
2025-07-20