Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Туулын хурдны замыг эсэргүүцэгчид жагсаж, нийслэлийн удирдлагууд түгжрэл буурахыг сануулав 

Туулын хурдны зам тойрсон маргаан ширүүсэж, нийслэлчүүд хоёр талд гарчхаад байна. Иргэдийг хамгийн ихээр бухимдуулдаг авто замын түгжрэлийг бууруулах нь нийслэлийнхний хувьд тулгамдсан асуудал мөн. Гэвч түгжрэл бууруулах нэрээр Туул гол дээгүүр зам тавьж, “амь”-ийг нь таслах гэж байна гэж үзсэн хү­ мүүс “Хатан Туул” хөдөлгөөн өрнүүлж, эсэргүүцэл илэрхийлэн, Сүхбаатарын талбайд хоёр дахь удаагаа жагсав.
2026-03-24

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй болон илүүдэлтэй мэргэжлүүдийг танилцууллаа

Боловсролын ерөнхий газраас хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй болон хомсдолтой мэргэжлүүдийг танилцуулав. Засгийн Газраас хөгж­­­лийн тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлүүдийг анх 2023 онд то­дорхойлж, түүнээс хойш шинэчлэн гаргасаар иржээ. Үүндээ үндэслэн улсын хөгжилд чухал үүрэгтэй мэргэжлийн чиглэлээр суралцагчдад зээл, тэтгэлэг олгох зэргээр дэмжлэг үзүүлэн хөдөлмөрийн зах зээ­лийн хоосон орон зайг нөхөх бодлого баримталж байна. 
2026-03-24

Өмнийн говийн усны нөөцийг хамгаалах “Оюу толгой”-н цогц менежмент

Ус бол говь нутгийн экосистемийн хамгийн үнэ цэнтэй нөөц билээ. Тиймээс ч Өмнийн говьд хэрэгжүүлж буй “Оюу толгой” үйлдвэрийн усны хэрэглээ, менежментийн асуудал үргэлж олны анхааралд байдаг гэхэд хилсдэхгүй. Иймд тус үйлдвэр усны нөөцийг хэрхэн хамгаалж, цэвэршүүлэн, дахин ашиглаж байгаа талаар сурвалжилснаа хүргэе.
2026-03-24

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.Энхбаяр хоёр удаагийн үйлдлээр 1.3 сая ам.доллар бэлнээр авсан

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг албан тушаалаа урвуулж, хахууль авсан байж болзошгүй гэх үйлдлийг шалгуулахаар өчигдөр АТГ-т 894 хуудас бүхий холбогдох баримтуудаа аваачиж өглөө. Тэрбээр “Лхагвын тойм” нэвтрүүлэгт оролцохдоо Б.Энхбаярыг “Бодь групп” ХХК-иас хандив нэрээр 500 мянган ам.доллар авсан хэмээн мэдэгдсэн бөгөөд үүнийгээ албан ёсоор шалгуулахаар гомдол гаргаж буйгаа хэвлэлийнд мэдэгдэв.
2026-03-24

Монгол Улс аз жаргалын үзүүлэлтээр 147 орноос 75 дугаарт нэрлэгдэв

“Дэлхийн аз жаргалын тайлан2025”-ыг өнгөрсөн баасан гарагт танилцуулахад Финланд улс ес дэх жилдээ дараалан дэлхийн хамгийн аз жаргалтай орноор нэрлэгджээ. Оксфордын их сургуулийн Аз жаргалын судалгааны төв, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн шийдлийн сүлжээ, “Gallup” байгууллага хамтран улс орнуудын иргэд амьдралын чанараа хэрхэн үнэлснийг сүүлийн гурван жилээр дундчилан уг тайланг танилцуулдаг юм.
2026-03-24

Манай улсын нийт хүн амын 3.9 хувь нь казах угсаатан

Наурызын баяр өчигдөр өргөн дэлгэр болж өнгөрлөө. Энэ үеэр казах түмэн уламжлалт хоол ундаа бэлтгэж, ахан дүүс, хөршүүдтэйгээ золгон мэндчилж, дуу хуур, бүжиг наадам болов. Наурыз нь шинэ жилийн эхлэл, байгаль дэлхий сэргэн мандахыг бэлгэддэг уламжлалт баяр юм. Эл өдөр Сүхбаатарын талбайд “Наурыз-2026” нэгдсэн арга хэмжээг казах түмний соёл, зан заншил, дуу бүжгийг олон нийтэд таниулах зорилгоор зохион байгууллаа. 
2026-03-23

Багш бэлтгэх хөтөлбөрийн шинэчлэлийг хэлэлцэв

Багш бэлтгэх хөтөлбөрийн шинэчлэлийг хэлэлцэв
2026-03-23

1.4 сая га бэлчээрийг нөхөн сэргээжээ

“Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал” төслийн хаалтын үйл ажиллагаа өнгөрсөн баасан гарагт болов. Уг төслийг НҮБ-ын Хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн байгаль хамгаалах сангийн санхүү­жилтээр тус сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас 2021 оноос таван жилийн хугацаанд хэрэгжүүлжээ.
2026-03-23

Ж.Бадраагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэн дэлгэв

Монгол түмний үеэс үед дуулагдсаар ирсэн ХХ зууны манлай бүтээл “Халуун элгэн нутаг”-аас эхлээд “Зандан шоо”, “Гайхмаараа”, “Жаргаах зүрхэн”, “Чандмань эрдэнэ”, “Орь залуу нас”, “Учралын хорвоо” зэрэг олон арван шилдэг дууны шүлэг туурвисан Соёлын гавьяат зүтгэлтэн, урлаг судлаач Жамцын Бадраагийн мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож байна.
2026-03-23

Эмэгтэйчүүдийг харьд худалдан биеийг нь үнэлүүлсэн Х.Нандин-Эрдэнэд ял шийтгэлээ

"Гадаад улсад өндөр цалинтай ажилд оруулна” хэмээн нэр бүхий долоон эмэгтэйг 2020 онд Зүүн өмнөд Азийн орнуудад аваачин худалдаж, хүчээр биеийг нь үнэлүүлсэн хэрэгт холбогдсон Х.Нандин-Эр­дэнийг шүүх гэм буруутай гэж үзлээ. Тэрбээр хохирогч эмэгтэйчүүдийг харийн оронд аваачаад биеийг нь үнэлүүлж олсон мөнгийг нь нисэх онгоцны тасалбар, байрны төлбөр, хувцас худалдан авсан гэх мэт зардалд хураан авдаг байж.
2026-03-23

Өсвөрийн парламентчид усны асуудлаар чуулав

“Өсвөрийн парламент-2025” хөтөлбөрт Монгол Улсын 21 аймаг есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 11-12 дугаар ангийн 126 сурагч сонгогдон оролцож байгаа билээ.
2026-03-23

Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн хэсэгчилсэн засварын ажил дууслаа

Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн хэсэгчилсэн засварын ажил дууслаа
2026-03-23

Ашигт малтмал хууль бусаар олборлосон долоон аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах нь

Засгийн газрын холбогдох шийдвэрийн дагуу ашигт малтмал хууль бусаар олборлох үйл ажиллагааг таслан зогсоох, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах зорилгоор Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ)- ных­­наар ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд ажил­лаж байна.
2026-03-23

Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаярыг нийт 1.6 сая ам.доллар бэлнээр авсан гэдгийг гэрчүүд надад хэлсэн

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч буйгаа мэдэгдлээ. Тэрбээр, " Миний бие Лхагвын тойм" нэвтрүүлэгт оролцох үеэрээ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг "Бодь групп"-ээс 500 мянган ам.долларын хандив авсан. Үүнийг АТГ-т шалгуулахаар ирсэн. 894 хуудас 4 бүлэг материалыг АТГ-т өгч байна. 
2026-03-23

Төвийн бүсийн ачааллыг бууруулах бус, байгаль орчныг сүйтгэх эрсдэлтэй гэв

Хан-Уул дүүргийн нутаг, Туул гол дагуу барьж буй хурдны замыг эсэргүүцсэн иргэд өнгөрсөн баасан гарагт жагсаал зохион байгууллаа. Баянзүрхийн товчоо болон Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл үргэлжлэх тус хурдны зам нь зургаан эгнээ бүхий 32 километр урттай байх аж. Энэхүү бүтээн байгуулалтын барилгын ажлыг энэ сарын 15-нд албан ёсоор эхлүүлсэн юм.
2026-03-23

Суурьшлын бүсээс мал гаргах нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж байна

Нийслэлд мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах нэгдсэн арга хэмжээг энэ сарын 18-наас эхлэн зохион байгуулж байна. Өчигдрийн байдлаар төвийн зургаан дүүрэгт 210 гаруй адуу хашаалж, Зөрчлийн тухай хуулиар торгууль ногдуулах зэргээр зохих арга хэмжээ авчээ. Энэ талаар нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн Б.Шатарбал “Нийслэлийн ИТХ-ын 2024 оны есдүгээр тогтоол, Засаг даргын 2025 оны А/1589 дүгээр захирамжийн дагуу Цагдаагийн удирдах газар Сонгинохайрхан, Баянголыг, Мал эмнэлгийн газар Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаатай хамтарч Хан-Уул, Баянзүрхийг, манайх Байгаль орчны газартай нийлж зуслангийн бүсүүдийг хариуцан хориглосон бүсээс мал гаргах ажлыг зохион байгуулж байна.
2026-03-23

Монгол хэл бичгийн шалгалт дөрөвдүгээр сарын 9, 10-ны өдрүүдэд болно

Монгол Улсын дээд боловсролын байгууллагад элсэн суралцагчдын эх хэлний боловсролын чанар, хэрэглээ болон харилцааны соёлын түвшнийг тогтоох "Монгол хэл, бичгийн шалгалт"-ын тов гарлаа. Энэхүү шалгалт нь эх хэлний дархлааг дэмжих зорилготой бөгөөд их, дээд сургуульд элсэх босго 400 оноог давах зайлшгүй шаардлагатай сорил юм.
2026-03-23

“2035 он гэхэд хүн төрөлхтөнд хоёр дахь дэлхий шаардлагатай болно”

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголт, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эх дэлхийн цаг” хөтөлбөрийг Монгол Улсад 16 дахь жилдээ зохион байгууллаа. Хөтөлбөрийн хүрээнд эрдэмтэн судлаачид чуулж, экосистемийн доройтол болон түүнээс гарах арга замын талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
2026-03-23