Төв аймгийн Заамар сумын нутагт өчигдөр /05.27/ 30-50 метр орчим хуучин цооногийн нүхэнд гурван настай эмэгтэй хүүхэд унасан дуудлага онцгой байдлын байгууллагад бүртгэгджээ. Энэ дагуу онцгой байдлын албаныхан аврах ажиллагааг явуулж байна. Хүүхэд унаснаас хойш таван эксковатор 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж буй аж.