Ерөнхийлөгчийн 2027 оны сонгууль болоход яг нэг жилийн хугацаа үлдлээ. Ийм богино хугацаа үлдсэн атал энэ сонгуульд аль намаас хэн нэр дэвших нь өнөө хэр тодорхойгүй хэвээр байна. Ядаж горилогчид ч сураг алга. Урьдын туршлагыг санахад өдийд нам намын горилогчид хөдөө хотгүй мөргөлдөж зөрөлдөөд айл аймаг хэсэж явдаг байлаа. 2027 оныг угтаад явдаг бол УИХ-д суудалтай таван намын дор хаяж таван горилогч Монгол нутгаар явах байв.
Одоогийн байдлаар МАН-аас Ерөнхий сайд асан Г.Занданшатар л нэр дэвшиж магадгүй гэсэн байдалтай байна. АН, ХҮН, Үндэсний эвсэл, ИЗНН-аас таг.
Гэхдээ Г.Занданшатар олон даваа нугачааны ард гарч байж Ерөнхийлөгчид үзэх бололтой. МАН-аас нь өрсөлдөгч олонтой. Тийм учраас өрсөлдөгчдийг нь хойш нь суулгах тусгай баг ажиллаад эхэлсэн байна. Монголын мөнгөтэй, нөлөөтэй Монголын хоёр том компани улс төрийн дэмжлэг үзүүлж байгаа ажээ. Монголд ямар ч зүйлийг нуухад хэцүү. Бага тэнгэрийн амнаас удирдлагатай тэрхүү баг одоогоор Б.Батцэцэгийг Ерөнхийлөгчийн сунгаанаас хасаад хаячих шиг боллоо. Дараагийнх нь Б.Жавхлан. Түүнийг алдарт дэвшүүлэн зайлуулах аргаар Ерөнхийлөгчийн сунгаанаас гаргах стратегийг барьж буй гэнэ. Нэг ёсондоо Б.Жавхланг дараа намар гэхэд Н.Учралын оронд залчихвал Г.Занданшатарын зам бараг цэвэр болно. Хамгийн хэцүү нь тэднийг замаасаа холдуулсны дараа нэг том даваа үлдэнэ. Одоогийн Ерөнхийлөгчид дахин дэвших эрх зүйн зам нээгдчихвэл Г.Занданшатарын нэр дэвших лөөлөө болно. Хэрэв үгүй бол тэрээр долоо дахь Ерөнхийлөгчид үзээд алдах боломжийг атгана.
М.Бат-Эрдэнэ