Дрон нисгэх, метроны станц удирдах чиг баримжаа олгожээ
Багш мэргэжилтнүүд орчин үеийн мэргэжлүүдээ танилцуулж, төрөл бүрийн чиглэлээр хэрхэн мэргэжлээ зөв сонгох талаар танилцуулж мастер класс хичээлүүдийг орж байна. Тухайлбал, Дорнод Сибирийн технологи удирдлагын их сургуулийн багийнхан радио техник болон экологийн боловсрол олгож, дрон нисгэх, машины модель гаргах, метроны станц удирдах аргачлал заахаас гадна тест дээр ажиллуулж, амьтны арьс үс болохыг таних хичээл заажээ.
2025-04-17
Увс аймгийн эмч нар элэгний хорт хавдрын мэс заслыг амжилттай хийжээ
Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар элэгний хорт хавдар тайрах мэс заслыг анх удаагаа бие даан хийж амжилттай гүйцэтгэсэн сайхан мэдээ байна.
МУЗГ, ЭМЯ, Увс аймгийн ЗДТГ-с хэрэгжүүлж буй “Бүсчилсэн хөгжлийг дэмжиж төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд Увс аймгийн Нэгдсэн эмнэлэг нь баруун бүсийн элэг, ходоод, улаан хоолойн хорт хавдрын мэс заслын төв болох юм. Энэхүү ажлын хүрээнд Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн баг хамт олон “Элэгний хорт хавдрын мэс засал”-ийг орон нутагтаа бие дааж амжилттай хийж гүйцэтгэсэн аж. Тухайн үйлчлүүлэгч нь элэгний зүүн дэлбэнгийн том хэмжээний хорт хавдартай (15 см), элэгний в, д вирусийн халдвартай, элэгний хатуурал оноштой байсан. Улмаар тухайн үйлчлүүлэгчид элэгний хавдар бүхий зүүн дэлбэн тайрах мэс заслыг хийлээ.
2025-04-17
Ховд аймгийн Зэрэг суманд 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
Ховд аймгийн Зэрэг суманд өчигдөр газар хөдөлжээ. Тодруулбал, Зэрэг сумын Эхэн багийн “Буурал” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 170 км, сумын төвөөс зүүн урд зүгт 33 км/ 04.16-ны өдрийн 17:24:00 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 17:46 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн байна. Тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй хэмээн мэдээлжээ.
2025-04-17
Зайсангийн гүүрний дам нурууг угсарч эхэллээ
Зайсангийн хуучин гүүрийг 225 метр, дөрвөн эгнээ бүхий төмөрбетон хос гүүрээр өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд баруун гүүрийг 2023 оны есдүгээр сард ашиглалтад оруулсан.
2025-04-17
Б.Мөнгөнтуул хүснэгтийн V байрт жагсав
Олон улсын шатрын холбооноос зохион байгуулдаг “FIDE women’s grand prix” цувралын 2024-2025 оны улирлын тав дахь тэмцээн Энэтхэгийн Пуна хотод болж байна. Дэлхийн шилдэг 10 шатарчин оюунаа сорьсон тэмцээнд их мастер, Гавьяат тамирчин “The MongolZ” багийн тоглогч Б.Мөнгөнтуул Гүржийн тамир¬ чин Саломе Мелиаг хожсоноор хүснэгтийг тэргүүлж эхэлсэн.
2025-04-17
Японы Эзэн хаанд Монголын Эзэн хааны элч, гүн Цэрэнпилээс илгээсэн бичиг
Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тамга нүүр болон бүх хуудсан дээр даржээ. Тамганы өнгө улаан хүрэн байна. Төлөөлж бичсэн хүмүүсийн нэрс байсан болов уу гэмээр сүүлийн хуудаснаас бага зэрэг дутуу нийтдээ найман хуудас нугалбар буй. Улаан шугамтай цаасан дээр хар өнгийн бийрээр, хуучин монголоор бичжээ.
2025-04-17
Зөвшөөрөлгүй барьсан гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна
Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Яармагаас Станцын замыг холбосон шинэ гүүрний баруун талд зөвшөөрөлгүй барьсан гүүрийг энэ сарын 10-ны өдөр буулгаж дууссан. Байршил дээр нь Дунд голын үерийн хамгаалалтын даланг 180 метрт шинээр барих, 100 метрт нөхөн сэргээх ажлыг хийж байна. Энэ талаар ГУББГ-ын Засвар, ашиглалтын албаны дарга Ж.Батдоржоос тодрууллаа.
2025-04-17
"Уналт таталтын эсрэг зарим эм орон нутагт байнга тасалддаг"
ХЭҮК, ХНХЯ-тай хамтарсан 2023 онд гүйцэтгэсэн нээлттэй хяналт шалгалтаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурах, эсэн мэнд амьдрах, хөгжих эрх хангагдахгүй, хүүхэд хамгааллын үйлчилгээ авч чадахгүй тогтолцооны гадна “орхигдож” байна гэж дүгнэсэн.
2025-04-17