
Африкифн хоёр улсад гарсан Эбола вирусын дэгдэлтийг олон улсын анхаарлын төвд байгаа "онц байдал" гэж мэдэгджээ. Ардчилсан Конго Улсад 100 орчим хүн нас барж, 350 гаруй сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн бол Угандад халдварын тохиолдол бүртэгдээд байгаа тухай жуулчид мэдээлжээ.
Энэ удаа Африкт Эбола вирусын өвчнийг үүсгэдэг гурван омгийн нэг Бундибуже вирус дэгдээд байна. Одоогоор эл омогт зориулагдсан вакцин, эмчилгээ, тусгай шинжилгээ гэж байхгүй.
Эбола бол цус, бөөлжис зэрэг биеийн шингэнээр дамжин тархдаг маш халдвартай нас баралтын өндөр түвшинтэй өвчин юм.
The Guardian-ы тэмдэглэснээр Африкийн Өвчний Хяналт, Урьдчилан Сэргийлэх Төв (Africa CDC) өнгөрөгч Баасан гарагт дэгдэлтийг олон нийтэд зарласан боловч хэзээ эхэлсэн нь одоогоор тодорхойгүй бөгөөд тус тивд эрүүл мэндийн онц байдал зарлах магадлалтай байна.
Мөн эрсдлийн бүсэд гадаадын тэр дундаа АНУ-ын хэд хэдэн иргэд байгаа талаар Stat News мэдээлэв.