О.АЛТАНГЭРЭЛ: УЛСЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙНХӨӨ ҮНЭ ЦЭН, ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
Хууль зүйн туслалцааны төв нь өдгөө орон даяар 21 аймаг, 8 дүүрэг, сум дундын шүүхтэй 5 сумын нийт 34 салбарт 59 өмгөөлөгчтэйгөөр төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх, төлбөрийн чадвартай эсэхийг үл харгалзан тус төвд хандсан олон нийтэд анхан шатны зөвлөгөө мэдээлэл өгөх болон эрх зүйн мэдээлэл, сургалт, сурталчилгаа хийх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж байна.
2025-04-09
Яармагийн гүүрийг Ажилчдын гудамжтай холбосон авто замыг ГУРАВ хоног хаана
Мянганы сорилтын сангаас хэрэгжүүлж буй “Хаягдал ус дахин боловсруулах төсөл”-ийн хүрээнд “ДЦС-3”, “ДЦС-4” ТӨХК-ууд руу ус дамжуулах шугам хоолой угсрахтай холбоотойгоор “ДЦС-3” ТӨХК-аас баруун тийш Яармагийн гүүрийг Ажилчдын гудамжтай холбосон авто замыг дөрөвдүгээр сарын 11-ний 06:00 цагаас 14-ний 06:00 цаг хүртэл түр хаана.
2025-04-09
Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 6-11 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар 18-24 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.
2025-04-09