Хавдар улам нэмэгдэнэ, харин бидэнд сонголт бий юү
Монгол Улсад таван жилийн өмнө хорт хавдраар жилд 6000 орчим хүн оношлогдож байлаа. Харин өнгөрсөн онд 8000 гаруй болж нэмэгдэв. Үүний нөгөө талд хорт хавдраар оношлогдсон хүмүүсийн 80 хувь нь хожуу шатандаа эмнэлэгт ханддаг байсан бол 65 хувь болж буурсан эерэг үзүүлэлт бий. Хорт хавдраар хэн ч өвдөж болно.
2025-02-13
Ахмадуудыг асрах үйлчилгээ хөрсөндөө буух уу
“Үеийн хөгшчүүлтэйгээ хууч хөөрөөд, тоглож наадан, жаргал, зовлонгоо хуваалцах дулаахан, тохь тухтай, найрсаг харилцаатай, үйлчилгээ сайтай, эрүүл мэндийн наад захын тусламж үзүүлчих хэмжээний, ахмад настнуудад зориулсан хөгжлийн төв, асрамж, үйлчилгээний газар бий болов уу” гэж асууж сураглах хүн цөөнгүй болжээ.
2025-02-06
Г.Ганхуяг: “Эрт илрүүлэг-2”-оор ураг, нярайд голлон анхаарч, хорт хавдрыг илрүүлнэ
Засгийн газар, ЭМЯ-наас хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан, зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээг 2022 оны тавдугаар сарын 1-нээс эхлэн орон даяар зохион байгуулсан билээ. Эрт илрүүлгийн үр дүнгийн тухайд салбарын сайд нь “Нийтийг хамарсан эрт ирлүүлэг, шинжилгээг их зардлаар хийсэн ч бага өвчлөл илрүүлж, үр дүн багатай ажилласан.
2025-02-03
Засгийн газар Үндсэн хуулийг уландаа гишгэж, хүүхдийн амиар наадахыг зөвшөөрлөө
Хүүхдийн эрхийг хөсөрдүүлсэн, амиар нь дэнчин тавьсан шийдвэрийг Засгийн газраас өчигдөр гаргалаа. Тодруулбал, Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар бүс, аймаг, орон нутгийн удирдлагуудад соёл, спорт, урлагийн арга хэмжээ зохион байгуулах эрх, үүргийг шилжүүлэхээр шийдвэрлэснээ Шадар сайд С.Амарсайхан мэдээлсэн юм.
2025-01-30
Г.Энхжаргал: Агаарын бохирдол бага жинтэй нярай төрөхөд нөлөөлж байна
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль (АШУҮИС)-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль, Канадын судалгааны Саймон Фрейзерийн их сургуультай хамтран агаар дахь РМ2.5 тоосонцор ураг, нярайн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буйг тогтоох когорт буюу дагаж судлах судалгааг хийж байна. Судалгааны үр дүн эхнээсээ гарчээ.
2025-01-26
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ататуркийн бунханд хүндэтгэл үзүүлэв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоаны урилгаар тус улсад төрийн айлчлал хийж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг болон дагалдан яваа төлөөлөгчдийг Анкара хотын “Эсэнбоа” олон улсын нисэх буудалд БНТУ-ын Дотоод хэргийн сайд Али Ерликаяа, Монгол Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Мөнхбаяр нар угтан авсан юм.
2025-01-17
Барилгын салбарт үүрлэсэн залилагчид
“Ковид-19” цар тахлын үеэс уналтад орсон барилгын салбар сэхэл авалгүй байсаар эцэстээ луйварчдын үүр болжээ. Барилга барих тусгай зөвшөөрөлтэй л бол ямар нэгэн аргаар газар авсан этгээд орон сууцжуулна гэж сайхан амлах замаар олон хүнийг залилах явдал гаарсныг хуульчид хэлж байна. Гэвч эцсийн дүндээ орон сууц захиалсан иргэд цаасан дээр “сүндэрлэсэн”, гоё барилгын зурагтай л үлдэх тохиолдол цөөнгүй гарах болов.
2025-01-16
Хүнээ боддоггүй ажил олгогчид хөдөлмөрийн мөлжлөгийг гааруулж байна
Бид япончуудыг ажлын төлөө төрсөн хүмүүс гэж ярьдаг. Гэвч ажлын төлөө хэт улайрах нь эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх болжээ. Японд ажлаас шалтгаалсан стресс өндөр түвшинд байгааг сүүлийн жилүүдэд эрчимтэй ярьж, гарц гаргалгаа хайх болсон юм. Цагийн хязгааргүй ажил, үүрэг хариуцлага нь олон хүний сэтгэл санаанд сөргөөр нөлөөлж, стресст хүргэж буй гэнэ.
2025-01-10
Хяналтгүй камерууд нийслэлчүүдийг мөрдөн мөшгөх үү
Улаанбаатар хотод 8296 аж ахуйн нэгж, байгууллагын 69 670, орон нутагт 5788 аж ахуйн нэгж, байгууллагын 52 480 камер ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, улсын хэмжээнд 14 мянга гаруй аж ахуйн нэгж, байгууллага 122 150 хяналтын камер суурилуулсан бөгөөд үүний 85 хувь нь хэвийн ажиллаж байгаа талаар өнгөрсөн есдүгээр сард болсон Засгийн газрын хуралдаанаар танилцуулсан юм. Аалзны тор мэт хэрсэн эдгээр камерыг теле камерын хяналтын нэгдсэн удирдлагын төвд хянах гэнэ.
2025-01-08
Охид “зэрлэгшиж” байна
Улсын хэмжээнд энэ оны эхний 11 сарын байдлаар гэмт хэрэгт 1564 хүүхэд холбогджээ. Үүнийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 79 тохиолдол буюу 5.3 хувиар өссөн үзүүлэлт юм. Г
2024-12-26
Үсгээ ч үзээгүй багачуудад нэрмээс болсон “Эдүтэн”
Молом, маам, Осор, Сосорын дунд төөрч будилсан багачуудад цахимаар дасгал, даалгавар хийлгэнэ гэдэг тэвчээр шалгасан ажил болохыг эцэг, эхчүүд хэлж байна. Дөнгөж үсгээ үзэн, үе холбон уншиж, бичих, бодож сурах гэж ядсан хүүхдүүдэд “Эдүтэн” цахим сургалтын платформын дасгал, даалгаврыг гүйцэтгэнэ гэдэг хүндэдсэн ачаа болжээ.
2024-12-19
Элсэлтийн шалгалтад 7190 хүүхэд хамрагджээ
Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтыг энэ сарын 5-нд улсын хэмжээнд эхлүүлсэн билээ. Тодруулбал, монгол хэл, бичгийн болон түүх, англи хэл, хими, газар зүй, нийгэм судлал, биологи, математик, физик, орос хэл, монгол хэл гэсэн нийт 10 хичээлээр шалгуулагчид шалгалт өгсөн байна.
2024-12-09
Д.Тунгалаг: Чинээлэг улс орнууд хувийн сургуулийг “шүтдэггүй”, харин манайд эсрэгээрээ
Төсвийн хуваарилалт болон боловсролын тэгш бус байдлын асуудлаар“Бүх нийтийн боловсролын төлөө” иргэний нийгмийн байгууллагын ерөнхий зохицуулагч Д.Тунгалагтай ярилцлаа. Тэрбээр орос, англи хэлний багшаас эхлээд боловсролын салбарт олон жил ажиллаж буй юм. 2011 оноос төрийн бус байгууллагуудтай хамтран “Бүх нийтийн боловсролын төлөө” эвслийг байгуулжээ.
2024-12-06