37 дахь удаагийн “Номын баяр” маргааш эхэлнэ
Энэ сарын 16-18-ны өдрүүдэд жанжин Д.Сүхбаатарын талбайд “Илүү их уншья” уриатай “Номын баяр”-ыг 37 дахь удаагаа Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах гэж байна.
2025-05-15
Нүүрс тээвэрлэх урт хугацааны гэрээнд гарын үсэг зурлаа
“Монголын төмөр зам” ТӨХК болон “Чайна Энержи Коксжих нүүрс” ХХК хоорондын Нүүрс тээвэрлэлтийн урт хугацааны гэрээнд гарын үсэг зурах ёслол өнөөдөр болж, гэрээнүүдээ баталгаажуулжээ. Улмаар Монгол, Хятадын Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлаа албан ёсоор нээлээ.
2025-05-14
“Мэдлэг бэлэглэе” хөтөлбөрийг ерөнхий боловсролын 412 сургуульд нэвтрүүлэхээр төлөвлөжээ
Оюутны “Мэдлэг бэлэглэе” тэтгэлэгт хөтөлбөр нь 2024 оноос хэрэгжиж эхэлсэн. “Динза”, “Цондоолой Цүндээлэй хоёр” комикс номын анхны уншигчид дараагийн үеийн уншигчид болон эцэг эхчүүдэд ном унших соёлыг суулгах олон талт ажил хийж, олсон орлогоороо цалин болон тэтгэлэг авдгаараа онцлогтой. Энэхүү хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн эхний жилдээ л 157 оюутныг хамруулж, 80 гаруй сая төгрөгийн цалин тэтгэлэг олгожээ.
2025-05-12
Хаврын мод тариалалт эхэллээ
Мод тарих тохиромжтой хугацаа нь хавар, намрын улиралд тохиодог. Энэ жилийн хаврын мод тариалалтад Зэвсэгт хүчний Жанжин штабын бие бүрэлдэхүүн идэвхийлэн оролцлоо.
2025-05-12
Мартахын аргагүй "Ялалтын вальс" бүжицгээжээ
Русский дом буюу РЦНК-д өнгөрсөн амралтын өдрүүдээр Аугаа их ялалтын 80 жилийн ойд зориулсан цуврал үйл явдал, өдөрлөг зохион байгуулжээ. Өдөрлөгийн хөтөлбөр нь баялаг аж. Энэ үдэш цэргийн алдар, эв нэгдэл, ой санамж сэргэж, тоглолтууд нь олон нийтийг баяр баясгаланд автуулж, нэгтгэсэн мартагдашгүй үйл явдлууд өрнөжээ.
2025-05-12
Буриадын төв талбайд 1500 цэрэг эр ЯЛАЛТЫН БАЯР-аа тэмдэглэж алхлаа
Дэлхийн II дайны хүндхэн он жилүүд ард хоцорч, хэдийн 80 жил өнгөрчээ. Өдгөө хүн төрөлхтний түүхэнд уг гашуун түүх “Аугаа” хэмээн онцлон тэмдэглэх үйл явдал болж, жилийн жилд ОХУ-ын хотуудад баярын жагсаал зохион байгуулдаг уламжлал тогтжээ. Ийм нэгэн сүрт баярын жагсаал Буриад Улсын нийслэлийн төв талбайд боллоо. Аугаа их Эх орны дайны ялалтын бэлгэдэл - Ялалтын жагсаалд Буриадын тойргийн бүрэлдэхүүн цэргийн ангиуд оролцсон юм.
2025-05-09
Аугаа ялалтыг сануулж, догдлуулсан “Катюша”, “Смуглянка”, “День Победы”, “Журавли”-тэй үдэш
Аугаа ялалтыг сануулж, догдлуулсан “Катюша”, “Смуглянка”, “День Победы”, “Журавли, “Три танкиста”-тай үдэш, танхим дүүрэн үзэгчтэй байлаа. Тоглолтын хүндэт зочин Бүгд найрамдах Буриад улсын тэргүүн Алексей Цыденов Тоглолтын үеэр дайны жилүүдэд Монголын ард түмний ЗХУ-д үзүүлж байсан тусламжийг онцлон тэмдэглэсэн юм.
2025-05-04
"Улаанбаатар Радио" ХХК-д хамаарах 1222 ам метр байрыг нийслэлийн өмчид буцаан авлаа
Нийслэлийн алдагдсан өмч хөрөнгийг эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж байна. Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “Баруун Сэлбэ” үйлчилгээний төвийн (хуучнаар Нарны Титэм) барилгын “Ж” блокын зүүн жигүүрт байрлах "Улаанбаатар Радио" ХХК-д хамаарах нийт 1222 ам метр талбайг нийслэлийн өмчид буцаан авлаа.
2025-05-01