БНСУ-ын дэмжлэгтэйгээр бод малын эмнэлэг байгуулна
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ)-наас малын эрүүл мэндийг хамгаалах ажлын хүрээнд БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2019-2023 онд “Мал эмнэлгийн чадавхыг сайжруулж, жижиг амьтны эмнэлэг байгуулах” төсөл хэрэгжүүлжээ. Тэгвэл энэхүү төслийн хоёр дахь үе шатыг эхлүүлж, бод малын эмнэлэг байгуулах болсноо салбарын яамнаас мэдээллээ.
2026-08-20
Баруун салааны гол, Бумбат булгийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгууллаа
Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг, Баруун салааны гол, Бумбат булгийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулж, ашиглалтад орууллаа. Усны газар болон дүүргийн ДТГ-ын захиалгаар “Престиж инженеринг” компанийнхны гүйцэтгэсэн энэхүү төслийг “333 нуур” болон “Нэг сум-нэг нуур” хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн хоёрдугаар сард эхлүүлсэн байна.
2026-08-20
АҮЭБЯ-ны албан тушаалтныг шалгаж дуусжээ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам (АҮЭБЯ)-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын ахлах шинжээчээр ажиллаж байсан А.Бямбадорж нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэхээр болжээ. Түүнтэй хамт “Хүннү хотын хөгжлийн корпорац”-ын инженерээр ажилладаг Б.Мөнхсайханыг шалган өнгөрсөн нэгдүгээр сард гэр болон албан өрөөнд нь АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн нэгжлэг хийж, хорьж байсан билээ.
2026-08-20
Хүлээлт, хариуцлагын зөрчил дундах COP17
Манай сайд, дарга нар Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлын үеэр Монголын нийслэлд гадаадын олон мянган зочин ирж, худалдаа, үйлчилгээ, аялал жуулчлалын салбарт сая сая ам.долларын орлого төвлөрүүлэх талаар элдэв тооцоо, өндөр мөнгөн дүн ярьж зогсох ахуйд олон улсын төлөөлөгчид цөлжилт, газрын доройтол, ган гачгийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн санхүүжилтийг хэрхэн ухаалаг, үр ашигтай болгох талаар нухацтай гэгч нь хэлэлцэж байна.
2026-08-20
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах дата төв байгуулна
Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төслийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон байна. Манай парламент 2021 онд цахим хөгжлийг дэмжих багц хууль баталсан ч өгөгдлийг байгууллага, салбар мэдээллийн систем хооронд солилцох, нэгтгэх, чанаржуулах, дахин ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах, дэд бүтцэд хөрөнгө оруулалт татах харилцааг бүрэн хамруулж чадаагүй аж. Тиймээс дээрх хуулийн төслийг боловсруулсан байна.
2026-08-20
Дүрслэх урлагийн музейн сан хөмрөг, нүүдэлчдийн урлахуйн өвийг хэлэлцэв
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейг үүсгэн байгуулсны 60 жилийн ойд зориулсан “Нүүдэлчдийн урлахуй ухааны үнэт өв, ой санамж” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өчигдөр “Чингис хаан” үндэсний музейд боллоо. Тус хурлаар Мон голын музейн салбарт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн оруулсан хувь нэмэр, монголчуудын оюун санааны дархлаа болсон үзмэр, цуглуулгын урлал, хийц, технологийн судалгааны үр дүнгийн талаар нийт 23 илтгэл хэлэлцүүлэв.
2026-08-19
“Бөхөнтэй нутгийн хүүхдүүдийн түүх” аянд нэгдээрэй
Манай улсын Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийнхөн Америкийн Үндэсний газар зүйн нийгэмлэгийнхэнтэй хамт ран “Бөхөнтэй нутгийн хүүхдүүдийн түүх” сэдэвт аян өр нүүлж эхэлжээ. Энэ нь монгол бөхөн хамгааллын ажлыг орон ну тагт эрчимжүүлэх, олон улсад сурталчлан таниулах, хүүхэд, залууст экологийн боловсрол олгох зорилготой юм.
2026-08-19
Монголын шатарчид олон улсын тэмцээнд цахиур хагалж байна
Сингапур улсад үргэлжилж буй шатрын “24th Asean+Age group chess cham pionships-2026” тэмцээнд 25 орны 700 орчим тамирчин оролцож байна. Монголын шатрын багаас дасгалжуулагч Г.Энх баярын удирдлагад оролцсон “Стейниц Монголын шатрын академи”-ийн тоглогчдоос Г.Ивээлхүслэн 12 хүртэлх насны охидын ангилалд хүрэл медаль хүртэж, Олон улсын шатрын холбооны мастер цол ны болзол хангалаа. Тэгвэл тус академийн дасгалжуулагч Г.Мөнхбаярын удирд лагад өрсөлдсөн тамирчдаас ОУШХны дэд мастер Б.Энхнамуун 14 нас ны охидын ангилалд мөн III байр эзлэв.
2026-08-19
Завьт эргүүлийнхэн Туул голд живж байсан хоёр хүүхдийг аварчээ
Хан-Уул дүүргийн XI хороонд өсвөр насны хоёр хүүхэд Туул голд живэх гэж байна гэсэн дуудлага уржигдар 14.51 цагт онцгой байдлын байгууллагад иржээ. Дуудлагын дагуу нийслэлийн аврах ангийн завьт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид шуурхай очиж, 18 настай Е, 15 настай Э нарыг аварсан байна. Тодруулбал, тэд Туул голд сэлж байхдаа хөл алдаж, 15-20 метр урсаж байсныг эсэн мэнд гаргажээ.
2026-08-19
“D-Parliament”-д бүртгүүлсэн өргөдлүүдээс хоёр нь л саналын босго давлаа
УИХ-ын Тамгын газарт харьяалагдах нийтийн өргөдөл, гомдлын “D-Parliament” цахим системд иргэд сүүлийн үед нийгмийн тулгамдсан асуудал, төр засгийн алдаатай бодлого, шийдвэрийн талаар өргөдөл, гомдол илгээх нь эрс олширсон. Харамсалтай нь, тэдгээрээс парламентын түвшинд ул суурьтай авч үзэж, ажил хэрэг болгосон нь ховор. Өнгөрсөн онд гэхэд иргэдийн гаргасан зургаан өргөдөл ажлын хэсэг байгуулах, хууль боловсруулах саналын босго давсан ч нэгийг нь л ажил болгожээ.
2026-08-19
Ажилгүй иргэдийн тоо 13.4 мянгаар өсжээ
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны эхний долоон сарын үзүү лэл түүдийг Үндэсний ста тис ти кийн хорооноос өчигдөр танилцуул лаа. Хө дөл мөр эрх лэлтийн түвшин II улирлын байдлаар 58.1 хувь болж, өмнөх оны мөн үеийнхээс нэг хувиар буурчээ. Ажиллах хүчнээс гадуурх 906.2 мянган хүний 5.5 хувь нь тодорхой шалтгаанаар ажил хийх боломжгүй байсан гэжээ.
2026-08-19
“Цөлжилт Монголд”
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын олон нийтэд зориулсан Green zone буюу ногоон бүс өчигдөр албан ёсоор үүд хаалгаа нээлээ. Тус бүсээр дамжуулан цөлжилт, газрын доройтлын шалтгаан, үр дагаврыг иргэдэд таниулахын зэрэгцээ байгаль орчныг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, сайн туршлагыг сурталчилж байна.
2026-08-19
Зэсийн үнэ түүхэн дээд түвшинд ойртлоо
Лондоны металлын бирж (LME)-ийн спот зэсийн үнэ өнгөрсөн даваа гарагт 1.2 хувиар өсөж, тонн нь 14 310 ам.долларт хүрсэн нь энэ оны нэгдүгээр сарын түүхэн дээд ханшийг давсан дүн болов. Цахилгаан эрчим хүч болон барилгын салбарт өргөн ашигладаг зэсийн LME дэх нөөц тавдугаар сараас хойш тал хувиар буурч, 210 мянган тонноос доош түвшинд очсон байна.
2026-08-19
Хөөсрөлд хөтлөгдөж, хөгжлөөс “жийгдсэн” аялал жуулчлал
Олон улсын аялал жуулчлалын зах зээл тогтвортойгоор сэргэж, цар тахлын буюу 2020-2021 оны тэг зогсолтын үеийн хямралыг даваад буйг НҮБ-ын Аялал жуулч лалын байгууллага (UN tourism)-аас мэдээлэв. Өнгөрсөн онд дэлхий дахинд 1.5 тэрбум жуулчин аялж, тус салбарын орлого 2.2 их наяд ам.долларт хүрчээ. Аялагчийн тоо ч, ашиг орлогын хэмжээ ч таван жилийн өмнөх үеийнхээс 3-4 дахин өссөн аж. Энэ оны I улиралд олон улсад 307 сая жуулчин аялсан нь өмнөх жилийн мөн үеийнхээс хоёр хувиар өссөн дүн болов.
2026-08-19
“Сайн байна уу, ноён бонд” гэсэн бол “Баяртай, ноён бонд” гэж хэлэх л болно
Үнэндээ бидний нүдэнд туссан бүгдийн 85 хувь нь тэр гайтай 11 тэрбум долларын үр дүн юм шүү дээ. Үүнийг бүтээн байгуулалт гэнэ үү, өрийн эквивалент гэнэ үү, энэ бол тусдаа асуудал. Ямар ч гэсэн бидний нүд чих шиг хуурдаггүй. Энэ бүхэн жанжин Д.Сүхбаатараас хойш хийгдсэн ажил. Чингис хаан маань бидний сайн өвөө боловч хамаг цагаа “глобализаци”-аар занималдаж өнгөрөөсөн. Иймд, ядаж эртний Бээжин шиг суурин ч өвлүүлж амжаагүй юм. Энэ нь бас тусдаа сэдэв учраас түр орхиё.
2026-08-19
ЭХЭМҮТ-ийнхөн жирэмсний үеийн скрининг шинжилгээ хийх олон улсын гэрчилгээ гардан авчээ
Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийнхөн НИПТ буюу инвазив бус (жирэмсэн эхийн биед зүү, мэс ажиллавар хийж, ургаас дээж авахгүй) скрининг шинжилгээг албан ёсоор нэвтрүүллээ. Өөрөөр хэлбэл, эл шинжилгээ нь жирэмсэн эмэгтэйн цуснаас ургийн ДНХ-ийн хэсгийг шинжилж, зарим хромосомын өөрчлөлтийн эрсдэлийг тодорхойлдог байна.
2026-08-19
Хулхи “эх орончид”
Тэмцэгч, жагсагч гэх нэг төрлийн “мэргэжил”, асар ашигтай бизнес манайд бий болжээ. Өнгөрсөн хугацаанд энэ “салбар”-т олон ч “баатар” төрөөдхөж. Нэг хүнд ногдох тэмцэгчийн тоогоороо лав Азидаа дээгүүр залрахаар болж байх шиг. Бүх хилээ хаагаад шатахуун, цахилгаангүй, эх нутагтаа мах, сүүнээс өөр хүнсгүй амьдрахыг ухуулагч, Монгол Улсад нэн хэрэгтэй төсөл, хөтөлбөрүүд рүү шүлсээ үсэргэх тэд энэ нийгэмд юу хийж, бүтээж амьдардаг нь тун нууцлаг.
2026-08-19
Нийтийн тээвэрт ашиглах хүүхдийн картыг 3600 төгрөгөөр худалдах нь
Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд нийтийн тээврийн автобусаар зорчихдоо төлбөр төлөхөд багагүй асуудалтай тулгардаг. Бага насны хүүхдүүд ихэвчлэн үнэ төлбөргүй зорчдогбол дунд, ахлах ангийн сурагчид автобусны картаа хаанаас, хэрхэн худалдан авах талаар мэддэггүйгээс “туулайчлах” явдалцөөнгүй.
2026-08-18