Сингапур улсад үргэлжилж буй шатрын “24th Asean+Age group chess cham pionships-2026” тэмцээнд 25 орны 700 орчим тамирчин оролцож байна. Монголын шатрын багаас дасгалжуулагч Г.Энх баярын удирдлагад оролцсон “Стейниц Монголын шатрын академи”-ийн тоглогчдоос Г.Ивээлхүслэн 12 хүртэлх насны охидын ангилалд хүрэл медаль хүртэж, Олон улсын шатрын холбооны мастер цол ны болзол хангалаа. Тэгвэл тус академийн дасгалжуулагч Г.Мөнхбаярын удирд лагад өрсөлдсөн тамирчдаас ОУШХны дэд мастер Б.Энхнамуун 14 нас ны охидын ангилалд мөн III байр эзлэв.
Түүнч лэн Хорватын Сплит хотод эхэл сэн 15 дахь удаагийн “Spilt open 2026” тэм цээний А ангилалд 31 улсын 162 шатарчин оролцсоноос олон улсын мастер Э.Баа сансүрэн мөнгөн медаль зүүж, гадаад чансаагаа 4.5-аар нэмсэн. Тэрбээр 10 өрөг тоглосноос тус бүр таван хожил, 7.5 оноогоор тэнцжээ. Стандарт төрөлд эхний тавд бичигдсэн тэрбээр түргэн тоглолтын (блиц) тэмцээнд 11 өргөөс 8.5 оноотой 20 орны 85 тоглогчоос хүрэл медаль гардав. Мөн ХБНГУ-ын Дортмунд хотод зохион байгуулсан “Sparkas sen chess thropy 2026” тэмцээний А ангилалд улсын аварга, үндэсний шигшээ багийн тамирчин, олон улсын мастер Б.Мөнгөнзул есөн өрөг тоглож, 6.0 оноотой 209 тоглогчоос 24 дүгээр байр эзлэн гадаад чансаагаа 2402 болгосноор дэлхийн чансааны 46-д эрэмбэлэгдсэн байна. Түүнтэй хамт эл тэмцээнд оролцсон Монгол Улсын 33 дахь аварга, олон улсын мастер М.Амилал есөн өргөөс 7.0 оноотой өндөрлүүлж аман хүзүүдэв. Улмаар дээрх тэмцээнүүдтэй БНХАУын Шинжаанд давхацсан “Belt and road 2026” олон улсын нээлттэй тэмцээний B ангилалд манайхаас Сүхбаатар аймгийн тамирчин, спортын мастер А.Эрхэмбаяр мөн есөн өргөөс 8.0 оноотой тэргүүлж, аваргын цом өргөсөн. Тэрбээр өнгөрсөн жил болсон тэмцээнд III байрт орсон бол энэ удаа медалийнхаа өнгийг хувиргасан юм.