Хан-Уул дүүргийн XI хороонд өсвөр насны хоёр хүүхэд Туул голд живэх гэж байна гэсэн дуудлага уржигдар 14.51 цагт онцгой байдлын байгууллагад иржээ. Дуудлагын дагуу нийслэлийн аврах ангийн завьт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид шуурхай очиж, 18 настай Е, 15 настай Э нарыг аварсан байна. Тодруулбал, тэд Туул голд сэлж байхдаа хөл алдаж, 15-20 метр урсаж байсныг эсэн мэнд гаргажээ.
Он гарснаас хойш энэ сарын 17-ны байдлаар улсын хэмжээнд усны 108 осол бүртэгдэж, 72 хүн эндсэн байна. Тэдний 23 нь хүүхэд байжээ. Харин аврагчид эл ослоос 154 хүний амь аварчээ. Усанд осолдсон иргэдийн шалтгаан, нөхцлийг судлахад зориулалтын бус хийлдэг гудас дээр хөвж байхдаа осолдох, бага насны хүүхдүүд эцэг, эх, асран хамгаалагчийн хариуцлагагүй байдлын улмаас гол, нуурын эрэг дээр тоглож байгаад хөл алдаж, нас барсан тохиолдол хамгийн олон бүртгэгдсэн байна.
Ч.Цэлмэг