Манай улсын Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийнхөн Америкийн Үндэсний газар зүйн нийгэмлэгийнхэнтэй хамтран “Бөхөнтэй нутгийн хүүхдүүдийн түүх” сэдэвт аян өр нүүлж эхэлжээ. Энэ нь монгол бөхөн хамгааллын ажлыг орон нутагт эрчимжүүлэх, олон улсад сурталчлан таниулах, хүүхэд, залууст экологийн боловсрол олгох зорилготой юм. Аянд бөхөнтэй нутгийн буюу манай орны баруун бүсийн аймгууд дахь эко клубүүдийг оролцуулах аж. Үүний хүрээнд эл амьтны амьдрах орчин, зан төрхийн онцлог, түүх домог, байгаль хамгааллын үлгэр жишээ ажил, тулгамдсан бэрхшээлүүдийн талаар хуваалцсан эсээ, богино дүрс бичлэгийг Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийнхөн энэ сарын 25 хүртэл цахимаар хүлээн авах нь. Тэдгээрээс шилдэг хоёр бүтээл ирүүлсэн эко клубийг шалгаруулж, Үндэсний газар зүйн нийгэмлэгийн судлаачидтай хамт бөхөн хамгааллын сургалт, хээрийн аялалд хамруулах гэнэ.
Ж.Сувд