Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны эхний долоон сарын үзүү лэл түүдийг Үндэсний ста тис ти кийн хорооноос өчигдөр танилцуул лаа. Хө дөл мөр эрх лэлтийн түвшин II улирлын байдлаар 58.1 хувь болж, өмнөх оны мөн үеийнхээс нэг хувиар буурчээ. Ажиллах хүчнээс гадуурх 906.2 мянган хүний 5.5 хувь нь тодорхой шалтгаанаар ажил хийх боломжгүй байсан гэжээ. Мөн хөдөлмөрийн дутуу ашиглалтын үзүү лэлтээс харахад ажилгүй иргэн өм нөх оныхоос 13.4, боломжит ажиллах хүч 25.9 мян гаар тус тус өссөн байна. Тод руулбал, улсын хэмжээн дэх 15 ба түүнээс дээш насны нийт хүн амын 1.4 сая нь ажил лах хүч бөгөөд үлдсэн нь түүнээс гадуурх хүн ам юм. Ажиллах хүчний оролцооны түвшин ч 61.5 хувь болж, өм нөх жилийнхээс 0.4 хувиар багасжээ. Өөрөөр хэлбэл, 1.4 сая ажиллах хүч ний 79.3 мянгыг ажилгүй иргэн бүрдүүлсэн аж.
Нийт ажилчны 52.3 хувь нь үйлчилгээний, 24 хувь нь аж үйлдвэр, барилга, 23.7 хувь нь хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй. Дэд салбараар нь харвал 12.5 хувь нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоцикл, үйлчилгээний, 9.1 хувь нь боловсрол, 7.9 хувь нь барилга, 6.9 хувь нь уул уурхай, олборлолт, 6.8 хувь нь боловс руулах үйлдвэрт байгаа нь хамгийн олон ажилчинтай салбаруудад тооцогдож байна. Тэгвэл хөдөө аж ахуй, загас, ойн сал барт ажил лагсад 2.9, боловсруулах үйлд вэр лэлийнх 1.6 хувиар тус тус буурчээ. Ажилгүй 79.3 мянган хүний 32.9 хувь нь ажил хайгаад олдоогүй, 12.2 хувь нь суралцдаг, 9.9 хувь нь улирлаас хамаарсан, 7.7 хувь нь мэр гэ жил, дадлага туршлагагүй, 6.1 хувь нь жирэм сэн, эсвэл хүүхэд асарсан гэсэн шалтгаанаар хөдөлмөр эрх лээгүй байна.
О.Оргилох