Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штабын ээлжит хуралдаан өчигдөр болж, үүсээд буй нөхцөл байдалтай уялдуулан холбогдох үүрэг, даалгавруудыг өглөө. Улсын хэмжээнд энэ сард 500 вагон АИ92 шатахуун, 1314 вагон дизель түлш хүлээн авсан байна. Мөн ОХУ-аас нэмэлтээр 74, БНХАУ-аас 80 вагон АИ92 шатахуун оруулж ирж байгаа аж. Энэ сарын 17-18-нд л гэхэд гаалийн байгууллага 12 920 тонн газрын тосны бүтээгдэхүүн улсын хилээр нэвтрүүлжээ.
АҮЭБ-ын сайд Г.Дамдинням тэргүүтэй албаныхан нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ШТС-уудад хяналт, шалгалт хийж буйгаа хэлсэн. Үүгээр аж ахуйн нэгжүүд нөөцтэй хэрнээ түгээлт хийхгүй, иргэдэд төвөг чирэгдэл учруулж, урт дараалал үүсгэсэнзөрчлүүд цөөнгүйгарсантул тухай бүрд нь шатахуун хэвийн олгох үүрэг өгсөн байна. Улмаар санаатайгаар шатахууны хомсдол үүсгэсэн тохиолдолд ногдуулах хууль, эрх зүйн зохицуулалтыг импортлогчдод эхний удаад сануулж, цаашид гэрээний үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахаа мэдэгдэв. Түгээлтийг эрчимжүүлэх зорилгоор шуурхай штабаас ШТСуудад хийж буй хяналт, шалгалтаа үргэлжлүүлнэ гэв.
О.Оргилох