УИХ-ын Тамгын газарт харьяалагдах нийтийн өргөдөл, гомдлын “D-Parliament” цахим системд иргэд сүүлийн үед нийгмийн тулгамдсан асуудал, төр засгийн алдаатай бодлого, шийдвэрийн талаар өргөдөл, гомдол илгээх нь эрс олширсон. Харамсалтай нь, тэдгээрээс парламентын түвшинд ул суурьтай авч үзэж, ажил хэрэг болгосон нь ховор. Өнгөрсөн онд гэхэд иргэдийн гаргасан зургаан өргөдөл ажлын хэсэг байгуулах, хууль боловсруулах саналын босго давсан ч нэгийг нь л ажил болгожээ. Тодруулбал, үл хөдлөх хөрөнгө борлуулахад улсад төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгох санаачилгыг парламент дэмжсэн байна. Тээврийн хэрэгслийн болон бусад төрлийн татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах, эмч, багш нарын цалин нэмэхтэй холбоотой олон нийтийн зүгээс өндөр санал авсан өргөдлүүд үнэгүйджээ.
Харин энэ он гарснаас хойш хоёр өргөдөл саналын босго давсан байна. Тээврийн хэрэгслийн болон авто зам ашигласны татварыг бууруулах чиглэлээр ажлын хэсэг байгуулж, шийдвэр лүүлэх зорилгоор гаргасан өргөдөл 33 200 хүний санал авснаар болзлоо хангажээ. Хамгийн сүүлд оршуулгын газрыг цэгц лэх, бие даасан хуультай болох санаачилга бүхий өргөдөл 100 237 санал авсан аж. Оршуулгын газрыг цэгцлэх хууль боловсруулах өргөдлийн шийдвэрлэлтийн явц одоогоор тодорхойгүй байгаа бол тээврийн хэрэгслийн татвар бууруулах санаачилгыг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөв лөж, холбогдох байнгын хороодод шилжүүлжээ.
Ташрамд дурдахад, одоогоор НӨАТ-ын буцаан олголтыг найман хувь болгох, орон нутгийн замын хураамжид 10 мянган төгрөг авдгийг болиулах, “цалинтай ээж”-ийн тэтгэмжийг 500 мянган төгрөгт хүргэх өргөдөл иргэдээс хамгийн олон санал аваад байна.