Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд нийтийн тээврийн автобусаар зорчихдоо төлбөр төлөхөд багагүй асуудалтай тулгардаг. Бага насны хүүхдүүд ихэвчлэн үнэ төлбөргүй зорчдогбол дунд, ахлах ангийн сурагчид автобусны картаа хаанаас, хэрхэн худалдан авах талаар мэддэггүйгээс “туулайчлах” явдалцөөнгүй. Тэгвэл “Улаанбаатар смарт карт” ХХК ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд зориулсан картыг 3600 төгрөгөөрхудалдаж байна. Уг карт нь нийтийн тээврийнунаанд төлбөр төлөхөд хялбар OR код бүхий ухаалаг системтэй аж. Хүүхдийн картаар нэг удаа зорчихдоо 200 төгрөг төлөх бөгөөд гурван удаа дамжин суух эрхтэй юм байна.
Ташрамд, дээрх компани нь Сүхбаатар дүүргийн “Жем кастле” төвийн X давхарт байрладаг бөгөөд тухайн картыг биечлэн очиж авах боломжтой гэнэ.
Ч.Цэлмэг