Эцгийн шийрийг хатаах энхрий жаахан Чу Э
Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун-ы охин Ким Чу Э сүүлийн үед эцгийнхээ хамт олны нүдэнд харагдаад байх болсон нь анхаарал их татаж байна. Эндхийн хэвлэлд түүнийг дарангуйлагчийн хамгийн хайртай хүүхэд нь гэж бичих болжээ. Түүгээр ч барахгүй Умард Солонгосын удирдагчийн залгамжлагч, эцгийнхээ суудалд очсон байхыг бид үзэх болно гэлцэх болсон байна.
2025-05-02
Олны эрх ашгийг хөсөр хаясан ордны сэтгүүлчид
Гүюг хаанд Ромын пап ламын захидлыг хүргэн ирж, Их Монгол Улсын Их хааны орд өргөөнд хөл тавьсан анхны европчуудын нэг Плано Карпини “Монголчуудын түүх”, “Татаруудын тухай ном” хэмээх аяллын тэмдэглэл бичиж үлдээсэн нь хойч үеийн эрдэмтэн, судлаачдад нэн чухал ач холбогдолтой түүхэн эх сурвалж гэгддэг.
2025-05-02
Баянхонгор аймгийнхан түрүүг авав
Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Дархан аварга Д.Цэрэнтогтох агсны нэрэмжит үндэсний бөхийн өсвөр үеийнхний улсын аварга шалгаруулах тэмцээнд 15 аймаг, Улаанбаатар хотын таван дүүргийн нийт 350 хүүхэд, залуус зургаан насны ангилалд өрсөлдөв.
2025-05-01
ФОТО: Сэлбийг “дэлбэлжээ”
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхан Сэлбэ, Дунд гол дагуу үерийн хамгаалалтын далан байгуулна хэмээн байгалийн экосистемд халдсан, хотын өнгө үзэмжийг гутаасан ажил хийж буй талаар бид сар хүрэхгүй хугацааны өмнө сурвалжлан хүргэж байв. Тэгвэл үүнээс хойших 20 гаруй хоногт Сэлбэ голын ойр орчим хэрхэн өөрчлөгдсөнийг энэ удаа харуулахыг зорилоо.
2025-05-01
1989.4.7: “Ухаа худагийн нөөцийг Улсын нөөцийн хороонд танилцуулсугай”
Ухаа худагийг ярихын тулд Тавантолгойн ордыг тайлбарлах хэрэгтэй болно . Тавантолгойн чулуун нүүрсний ордын хайгуулыг 1940-1989 он хүртэл нийтдээ 12 удаа хийжээ. Ингэхдээ 1978 онд 250 200, 1979 онд 933 600, 1982 онд 21 106 900, 1983 онд 1 203 600, 1984 онд 1 582 235, 1986 онд 2 192 800, 1989 онд 16 697 702 төгрөгийн санхүүжилтийг Монгол Улсын төсвөөс гаргасан байна. Энэ нь нийтдээ 43 967 037 төгрөг болж буй бөгөөд үүний 16 637 702 нь Ухаа худаг, Зүүн, Бор толгойн хэсэгт хийсэн хайгуулын зардал аж . Тавантолгойн орд нь таван хэсгээс тогтдог . Баруун өмнөд, Бор толгойн, Зүүн, Ухаа худагийн, Цанхийн хэсэг гэж хуваагддаг юм.
2025-05-01