“ДЦС-4”-ийн зүүн урд талын уулзвараас Наадамчдын авто замыг Эрчим хүчний гудамжтай холбосон уулзвар хүртэлх замыг хааж, өргөтгөж шинэчлэх юм байна. Өөрөөр хэлбэл, Баянгол дүүргийн XX хороо, Эрчим хүчний гудамжны авто замын өргөтгөл, их засварын ажлын хүрээнд “ДЦС-4”-ийн зүүн урд уулзвараас шинэ гүүр хүртэлх авто замыг ирэх сарын 1-ний 23.00 цагаас наймдугаар сарын 1-ний 06.00 цагийн хооронд хаах гэнэ. Энэ хугацаанд цементээр бэхжүүлсэн суурь, асфальтбетон хучилт, үерийн суваг дээр 2х4 хэмжээтэй долоон хос хоолой шинэчлэх болон замын трасст орсон дулаан, цахилгааны болон холбооны шугам шилжүүлэг, хүчитгэлийн ажлыг хийж гүйцэтгэх юм байна. Иймд эл хугацаанд иргэд, жолооч нарыг бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг нийслэлийн Замын хөгжлийн газраас анхааруулав.
Ч.Туяа