“Чулуут тул” төрийн бус байгууллагынхан цэнгэг усны индикатор болсон тул, зэвэг, хадран загасны 300 мянган жарамгайг Алтаад, Чулуут, Суман голд нутагшуулжээ. Тус байгууллагынхан тул болон агнуурын бусад зүйлийн загасыг үржүүлж, сэргээн нутагшуулах зорилгоор “Чулуут тул-2030” төслийг 2018 оноос хэрэгжүүлж эхэлсэн юм. Загас судлаачид дээрх голуудад жил болгоны зургаадугаар сард 300-500 жарамгай нутагшуулсаар өнгөрсөн хугацаанд нийт гурван сая орчим бодгаль байгальд тавьсан байна. Долоо дахь удаагийн загас үржүүлгийн ажлаа Архангай аймгийн Тариат сумын Алтаад багийн нутагт дөрөвдүгээр сарын 6-наас зургаадугаар сарын 18-ны хооронд гүйцэтгэж, Сэлэнгэ мөрний эхэд орших голуудад өнгөрсөн долоо хоногт нутагшуулжээ.
Н.Мишээл