Монгол оюутнууд дэлхийн шилдэг сургуульд хос хөтөлбөрөөр суралцана
Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад төвтэй олон улсын боловсролын байгууллага буюу NCUK-тэй МУИС санамж бичиг байгуулж, Монголын оюутнууд дэлхийн шилдэг сургуулиудад 2+2 хөтөлбөрөөр суралцах боломж бүрдлээ. Тодруулбал, Британи, Австрали, Шинэ Зеланд зэрэг улсын NCUK-ийн бүрэлдэхүүнд багтдаг 100 орчим их сургуульд, хос хөтөлбөрөөр суралцах юм байна. Үүнд дэлхийн шилдэг 11 их, дээд сургууль багтдаг гэнэ.
2026-09-17
“Түүхий эд гаргадаг байдлыг өөрчилнө”
“Mining week-2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнг өчигдөр Улаанбаатарт нээлээ. Тав дахь жилдээ зохион байгуулж буй уг арга хэмжээг энэ удаа “Тогтвортой хөгжлийн төлөө: Ногоон ирээдүй, олон улсын түншлэл” сэдвийн хүрээнд хийж байна. Уг арга хэмжээнд оролцохдоо Ерөнхий сайд Н.Учрал “Гэнэтийн сюрприз барьдаггүй, тогтвортой, тодорхой эрх зүйн орчин бүрдэж байна.
2026-09-17
Аяллын 177 маршрут, 1650 брэнд танилцуулжээ
Францын Парис хотноо болж буй “IFTM Top Resa-2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд манай улсын тур оператор компаниудыг төлөөлж “DMD Mongolia”, “Nomad planet”, “Unlock steppe Mongolia” оролцон, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж байна.
2026-09-17
Сурагчдад Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа
Энэ онд зохион байгуулсан олон улсын математик, физик, хими, биологи, газар зүй, мэдээлэл зүй, хиймэл оюун, техник, технологийн 11 олимпиадад Монгол Улсаа төлөөлөн оролцсон сурагчид 36 медальт болон тусгай байр эзэлсэн байна. Тиймээс авьяас билиг, мэдлэг боловсрол, ур чадвараа сорин амжилт гаргаж, эх орноо дэлхийд сурталчилсан сурагчид, тэднийг бэлтгэсэн олимпиадыг зохион байгуулах хороодод Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр нэрэмжит шагналаа гардуулж, баяр хүргэлээ.
2026-09-17
Хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15-20 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Нөөцийн мах бүрдүүлэлтийн санхүүжилтийн тухай тогтоолын төслийг баталлаа. Нийслэлийн хүн амын 2027 оны хаврын улирлын махны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах, үнийн зохиомол өсөлтөөс сэргийлэх зорилгоор эл ажлыг тасалдуулахгүй зохион байгуулахаар төлөвлөөд байна.
2026-09-17
“Алтан цом” барилдаанд шинэ багууд хүч сорих нь
Монголын үндэсний бөхийн холбооноос 2026-2027 оны “Алтан цом”-ын төлөөх барилдаанд оролцох багуудын нэгдсэн уулзалтыг зохион байгуулж, шинэ улирлын барилдааны журам, өрсөлдөөнийг илүү сонирхолтой, чанартай болгох талаар хэлэлцжээ. Тус барилдаанд өмнөх багуудын 60 орчим хувь нь оролцохоо мэдэгдсэн бол тэмцээнийг өргөжүүлж, шинэ баг, байгууллагуудыг оролцуулах санал ч ирсэн аж.
2026-09-17
Энэ өвөл 11 025 тонн давс, 9736 тонн бодис нөөцлөх нь
2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд Улаанбаатарт инженерийн гаднах 57.3 км шугам сүлжээг шинэчлэн засварлаж байгааг нийслэлийн ЗДТГ-аас мэдээллээ. Үүний 18.7 км нь дулаан хангамжийн гол, 16.1 км нь орон сууцын хорооллын доторх шугам бөгөөд бохир усны Туул-1 коллекторын 1000 мм-ийн зургаан км хоолойг шинээр угсарч буй гэв.
2026-09-17
Мэдээгүйжүүлгийн фентанил тариа тасарч, төлөвлөгөөт мэс заслууд зогсоход хүрчээ
Улс, аймаг, дүүргийн Нэгдсэн болон төв эмнэлгүүдэд ерөнхий унтуулгын үед хэрэглэдэг мэдээгүйжүүлгийн фентанил тариа тасарч, төлөвлөгөөт мэс заслууд хойшлоод байгаа талаар эмч нар мэдээлж эхэллээ. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн эмч Б.Хонгор энэ талаар анх шүгэл үлээж, хагалгааны дараалал ихээр үүссэнийг нийгмийн сүлжээнд бичсэн байв. Улмаар III шатлалын эмнэлгүүдэд ч нөхцөл байдал ижил, тариаг хангалттай хэмжээнд өгөхгүй, нөөц тасалдсанаас төлөвлөгөөт мэс заслууд зогсоход хүрснийг ч хэлж буй юм.
2026-09-17
О.Цогтгэрэл: “Тэсо” компани цэцэрлэгийн бизнес эрхэлдэггүй
УИХ-ын өчигдрийн чуулганы үеэр Боловсролын сайд Л.Энх-Амгалан АН-ын дарга О.Цогтгэрэлийн эзэмшлийн хоёр цэцэрлэг улсаас 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан тухай ярьсан аж. Үүнд АН-ын дарга няцаалт мэдэгдэл хийв. Тэрбээр “Надад болон “Тэсо” компанид хувийн цэцэрлэгийн бизнес байхгүй, нээлттэй мэдээллээс хараарай.
2026-09-17
Зэсийн үнэ жилд 40 орчим хувиар өсжээ
LME буюу Лондоны металлын биржийн энэ сарын 15-ны хаалтын ханшаар нэг тонн зэс 14 083.5 ам.доллар байв. Түүнчлэн LME болон бусад биржээр борлуулах зэсийн гурван сарын фюьчерс ханш ойролцоогоор14 100-14 300 “ногоон” гэж тооцжээ. Ийнхүү зэсийн үнэ энэ он гарснаас хойш 7-8, жилийн хугацаанд 40 орчим хувиарөслөө.
2026-09-17
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
МАН-ынхны муур, хулганын үлгэр үргэлжилж байна. Улс төрчид, нэр холбогдсон хүмүүсийн харилцан мэдэгдэлдуусах шинжгүй. Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлснөөр тэрбээр хоёр дахь Засгийн газраасаа “хөөгдөв”. Ингэснээр сөрөг хүчнээс тавьсан нэг шаардлага биеллээ.
2026-09-17
10 хүүхэд тутмын гурав нь хэл ярианы хоцрогдолтой байна
Монгол хүүхдийн хэл ярианы хөгжил, үгийн нөөц багасаж, орой хэлд орох, өөрийгөө илэрхийлэх чадвар сул байгаа нь нийгмийн түүвэр судалгаагаар илэрч буйг Боловсролын яамнаас мэдээллээ. Тухайлбал, сургуульд бэлтгэгдсэн бэлэн байдлын үнэлгээний хэл ярианы сургалтын чиглэлийн хүүхдийн хөгжлийн сүүлийн хоёр жилийн дундаж үзүүлэлт 67.8 хувьтай байна. Энэ бол 10 хүүхэд тутмын гурав нь хэл ярианы хоцрогдолтой буюу сургуульд суралцах бэлтгэл хангагдаагүй гэсэн үг юм.
2026-09-17
Хүнс “хувьсаж”, хүмүүс эрүүлжинэ гэсэн юу болов
Ёжтой нэгэн эр “Богд уулын бэлд амсхийхдээ би Монголд үйлдвэрлэсэн кофе уун, хиам, бяслаг, өргөст хэмхтэй талх идэж байгаа нь Эрээнд, үгүй юм гэхэд урд хөршийн хаа нэгтээ амьдран суугаа хятад айлд орлого оруулж буй хэрэг. Яагаад гэвэл миний өмсөж, идэж буй бүх зүйл импортынх бөгөөд дийлэнхийг нь урд хөршөөс нийлүүлдэг.
2026-09-17
“Нарны талст”
Дүрслэх урлагийн салбарт өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгож, монгол кубизм чиглэлийг дотоод, гадаадад түүчээлэн хөгжүүлж буй Урлагийн гавьяат зүтгэлтэн Нямын Адъяабазар “Нарны талст II” бие даасан үзэсгэлэнгээ “Hue” арт галерейд дэлгэжээ.
2026-09-16
Хиймэл оюун аяллын зөвлөхийн үйлчилгээ үзүүлж эхлэв
Аялал жуулчлалын салбарт хиймэл оюунд суурилсан урьдчилсан болон шууд захиалга эрчээ авч буйг олон улсын судалгааны байгууллагууд мэдээлж байна. “Мета” компани сүүлийн үед хөгжүүлж буй, хэрэглэгчийн өмнөөс бие даан тодорхой ажлуудыг гүйцэтгэх, шийдвэр гаргах чадвартай “Muse” зэрэг агентаа аяллын нислэг хайх төдийгүй тусгай системээр дамжуулан захиалга хийх боломжтой болгосон нь энэ зах зээлийн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлсон үйл явдал хэмээн судлаачид үзэж буй.
2026-09-16
Японы аялал жуулчлалын экспод 11 дэх жилдээ оролцоно
Дэлхийн аялал жуулчлалын чиг хандлага, шинэ боломж, олон улсын хамтын ажиллагааг тодорхойлох томоохон арга хэмжээ “Tourism expo Japan” үзэсгэлэн яармаг энэ сарын 24-27-нд Япон Улсад 11 дэх удаагаа болох гэж байна.
2026-09-16
Амбицад дийлдэж, алдагдлаа “нуусан” аялал жуулчлал
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос жуулчдын статистик мэдээллийг илт зөрүүтэй мэдээлэв. Энэ он гарснаас хойших эхний найман сард манай улсад 705 мянган жуулчин ирсэн гэж салбарын яамныхан танилцууллаа. Харин Аялал жуулч лалын мэргэжлийн холбооныхон эл хугацаанд 735 орчим мянган аялагч Монголын хилээр нэвтэрсэн хэмээн тайлагнав.
2026-09-16
“Дорнодын хээрийн түймэрт 8000 га газар өртсөн”
Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт хоёрдугаар багийн нутаг, Сангийн далай хэмээх газарт хээрийн түймэр гарсан тухай дуудлага, мэдээлэл Онцгой байдлын ерөнхий газарт уржигдар 10.50 цагт бүртгэгджээ.
2026-09-16
Орос хэлний багш нарыг ОХУ-д мэргэжил дээшлүүлэх санал солилцов
Монгол, Оросын боловсролын салбарын хамтын ажиллагааны асуудлаар хоёр талын харьяа яамны Төрийн нарийн бичгийн дарга нар өчигдөр уулзаж, санал солилцов. Уулзалтаар хоёр улсын ерөнхий боловсролын салбарын хамтын ажиллагаа, Монгол, Оросын хамтарсан сургуулиудын үйл ажиллагаа, орос хэлний сургалтын чанар, багшийн мэргэжлийн хөгжлийн талаар ярилцсан байна.
2026-09-16
Аж үйлдвэрийн салбарын гүйцэтгэл 56.3 хувиар өссөн байна
Манай улсын аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны эхний найман сарын урьдчилсан гүйцэтгэлээр 49.9 их наяд төгрөг болж, өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 18 их наяд төгрөгөөр буюу 56.3 хувиар өссөнийг Үндэсний стаитсикийн хороо (ҮСХ)-ноос мэдээллээ.
2026-09-16