Манай улсын аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны эхний найман сарын урьдчилсан гүйцэтгэлээр 49.9 их наяд төгрөг болж, өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 18 их наяд төгрөгөөр буюу 56.3 хувиар өссөнийг Үндэсний стаитсикийн хороо (ҮСХ)-ноос мэдээллээ. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын бүтээмж 68.2, боловсруулах салбарын гүйцэтгэл 15 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Тодруулбал, металлын хүдэр олборлолт 10.2, хүрэн нүүрснийх 6.4 их наяд төгрөгөөр ахисан аж. Харин газрын тос, цэвэршүүлээгүй алт, цайр болон мөнгөний баяжмалын үйлдвэрлэл 1-8 дугаар сард 3.440.4 хувиар буурсныг ҮСХ-ны тайланд дурджээ.
С.Дулам