Дэлхийн аялал жуулчлалын чиг хандлага, шинэ боломж, олон улсын хамтын ажиллагааг тодорхойлох томоохон арга хэмжээ “Tourism expo Japan” үзэсгэлэн яармаг энэ сарын 24-27-нд Япон Улсад 11 дэх удаагаа болох гэж байна. Үүнд Монголоос Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монгол, Японы аялал жуулчлалын холбооны төлөөллөөс гадна агаарын тээврийн МИАТ ТӨХК, тус орны зах зээлд үйл ажиллагаа явуулдаг “H&A travel”, “Wellspring voyage tour operator” тэргүүтэй хувийн хэвшлийн төлөөлөл оролцож, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах нь. Эдгээр байгууллагын төлөөлөл өчигдөр хуралдаж, үзэсгэлэнгийн бэлтгэл ажил, аялал жуулчлалын салбар дахь хамтын ажиллагааны шинэ боломжуудын талаар санал солилцсон юм.
Тэд “Монголын аж ахуйн нэгжүүд эл арга хэмжээнд нэгдсэн зохион байгуулалттай оролцож, аялал жуулчлалын сонирхол татахуйц, өрсөлдөх чадвартай шинэ бүтээгдэхүүн, чиглэлүү дийг таниулан сурталчлах зорилготой” хэмээв. Ташрамд дурдахад, Японы аялал жуулч лалын томоохон хоёр арга хэмжээ “JATA Tabihaku” болон “Tabi fair nihon”-ыг нэгтгэж, “Tourism expo Japan” үзэсгэлэнг 2014 оноос зохион байгуулж эхэлжээ. Манай улс үүнд тасралтгүй 10 жил оролцсон бөгөөд өнгөрөгч онд 14 аж ахуйн нэгж “Go Mongolia” уриан дор улсаа сурталчлан нэгджээ. Бүс нутагтаа томоохонд тооцогддог уг үзэсгэлэнг 2025 онд 127 мянган хүн үзэж, сонирхсон байна.