Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт хоёрдугаар багийн нутаг, Сангийн далай хэмээх газарт хээрийн түймэр гарсан тухай дуудлага, мэдээлэл Онцгой байдлын ерөнхий газарт уржигдар 10.50 цагт бүртгэгджээ. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газар, Хилийн цэргийн 0306 дугаар ангийн албахаагчид болон Матад сумд байрлах “Петрочайна дачин тамсаг” компанийн Газрынтосны 19 дүгээр талбайн ажилтнууд хамтран 19.10 цагт түймрийг цурамд оруулж, өчигдөр 05.50 цагт бүрэн унтраасан аж. “Урьдчилсан байдлаар түймэрт 8000 га талбай өртсөн” гэв.
У.Цэцэг