Францын Парис хотноо болж буй “IFTM Top Resa-2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд манай улсын тур оператор компаниудыг төлөөлж “DMD Mongolia”, “Nomad planet”, “Unlock steppe Mongolia” оролцон, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж байна. Европын төдийгүй олон улсын аялал жуулчлалын чиг хандлага, хөгжлийг тодорхойлдог, мэргэжлийн түвшний хамгийн том арга хэмжээ гэгддэг эл үзэсгэлэнг өнөө жил “The value of travel” буюу “Аяллын үнэ цэн” сэдвийн хүрээнд зохион байгуулж буйгаараа онцлог. Үүний хүрээнд тус салбарын судлаач, шинжээч, бизнес эрхлэгчид аялал жуулчлалын эдийн засаг, нутаг дэвсгэр, хүн, нийгмийн болон сэтгэл хөдлөл, тогтвортойхөгжил, хамтын үнэ цэнийн талаар онцгойлонхэлэлцэж байгаа аж. Түүнчлэн оролцогч байгууллагууд олон улсын тур операторкомпани, аяллынагентлагуудтай бизнесийн уулзалт хийж, шинэ зах зээл, харилцаа, хамтын ажиллагааныболомжуудыгэрэлхийлж байна.
Франц жуулчид Монголын аялал жуулчлалд чухал байр суурь эзэлсээр ирсэн ч геополитикийн нөхцөл байдал, улс орнуудын зөрчил, агаарын тээврийн хориг хязгаарлалт зэргээс болоод сүүлийн жилүүдэд манай улс руу зорчих нь эрс цөөрчээ. Тухайлбал, өнгөрөгч онд гэхэд Монголд 7689 франц жуулчин ирсэн байна. Тэгвэл “IFTM Top Resa-2026” үзэсгэлэнд манай улсын тур оператор компаниуд оролцсоноор олон улсын зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ таниулах, европ, тэр дундаа франц жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдолтойг Аялал жуулчлалын мэргэжлийн холбооныхон мэдээлэв.
Энэ удаагийн үзэсгэлэндаялал жуулчлалын салбарын 32 мянга гаруй хүн оролцож, аяллын компаниуд онцлох 1650 брэнд, 177 шинэ маршрут танилцуулж буй гэнэ.
Н.Дүүл