- Тэрбээр ийнхүү хоёр дахь Засгийн газраасаа “хөөгдөв”-
МАН-ынхны муур, хулганын үлгэр үргэлжилж байна. Улс төрчид, нэр холбогдсон хүмүүсийн харилцан мэдэгдэлдуусах шинжгүй. Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлснөөр тэрбээр хоёр дахь Засгийн газраасаа “хөөгдөв”. Ингэснээр сөрөг хүчнээс тавьсан нэг шаардлага биеллээ.
Өнгөрсөн өдрүүдэд удган Б.Булнай хэмээх эмэгтэй, ШШГЕГ, ЦЕГ-ын удирдлагууд нэг талд, С.Амарсайхан харин тэдний эсрэг зогссон юм. Удган эмэгтэй өнгөрсөн дөрөвдүгээр сард хийсэн бичлэгтээ дагавар охиноо авч суусан нэгэн улс төрчийн тухай хөндсөн аж. Тэрбээр нэр хэлээгүй ч үүнийг С.Амарсайхан сайдын тухай ярилаа хэмээн үзсэн хуулийн байгууллагынхан эмэгтэйг дуудан мэдүүлэг авч, улмаар гэрт нь очиж ял наймаалцах оролдлого хийсэн гэнэ. Ингэхдээ сайдын нэрийн өмнөөс яваагааонцолжээ. Үүнийгнь эмэгтэйнууцаар бичээд цацчхаж. Иргэний гэрт очиж ял наймаалцдаг хууль зүйн сайд байх учиргүй, хариуцлага тооцно хэмээн Ерөнхий сайд Н.Учрал цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн. Тэгж байтал ШШГЕГ, ЦЕГын удирдлагууд сайдынхаа ааш авир, “но”-г дэлгэлээ.
Зөрүүлээд С.Амарсайхан эдгээр албан тушаалтан авлига, албан тушаалын хэрэгт холбоотой хэмээн зарлав. Гэр бүлтэй нь холбоотой асуудлаас эхтэй бүх л асуудлыг тэрбээр мафижсан сүлжээнийхний өөрийнх нь эсрэг хийж буй зохион байгуулалттай, цуврал арга хэмжээ хэмээн нэрлэсэн. Улмаар энэ бүхний ард Ерөнхий сайд асан Г.Занданшатар, Засгийн газрын ХЭГ-ын дарга Б.Энхбаяр нар байгаа хэмээсэн юм. Б.Булнайг экс Ерөнхий сайдын ойрын хамаатан, өөрийнх нь нэрийг барьсан албан тушаалтнууд тэднийд очиж, бичлэг цацсан нь ч зохион байгуулалттай гэв. Мөн хувийн барилгын компаниараа дамжуулан төрийн тендерт байнга ялдаг хэмээсэн юм. Түүнийг харьяа байгууллагуудынхаа дарга нарын “но”-г илчлэхдээ улсын нууц задалсан байж ч магадгүйгэжшуугьжбайна. Систем, бодлогын шинэчлэл хийж, мафижсан сүлжээнийхний уурыг хүргэсэн учраасингэж байгаа гэсэн юм.
С.Амарсайхан өмнө нь Г.Занданшатарын Засгийн газрын Шадар сайд байхдаа Л.ОюунЭрдэнийнхэнтэй нийлж, танхимааогцруулах санал өгөөд бүтэлгүйтсэн. Тиймээс Засгийн газрын тэргүүн түүнд хариуцлага тооцож, огцруулсан юм. Үүнд нь өс санаж, өөрийг нь гүтгэлээ хэмээн Г.Занданшатар бас мэдэгдэл хийлээ. Түүний талаар С.Амарсайхан нүүрсний болон боржин чулууны ордыг хууль бусаар хувьдаазавшихыг санаархсан, Экологийн цагдаагийналбаны даргаар өөрийн хүнээ томилсон, хар тамхины эсрэг тэмцэлд нь саад болсон гэсэн утгатай мэдэгдэл хийсэн юм. Тэгвэл Ерөнхий сайд асан Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум дахь Нүүрстэйн амны уурхай, мөн Төв аймгийн Лүн сумын нутаг дахь Авдар уулын боржин чулуу боловсруулах улсын үйлдвэрийн үйл ажиллагааг сэргээснээр харин ч алдагдаж байсан баялгийг улсад буцаан авсангэжээ. Мөн Экологийн цагдаагийн албаныдарга Б.Оюутболд гэдэг хүн өөрийг нь ажлаа өгсний дараа томилогдсон, хар тамхиныхэрэгтэй харин ч тэмцдэг Ерөнхий сайд байсан гэжээ. Улмаар тэрбээр С.Амарсайханыг “Айсан хүнд аргал хөдөлнө”, “Ичсэн хүн хүн ална” гэдэг шиг үйлдэл хийлээ гэсэн юм. Өнөөх удган эмэгтэй ч чимээгүй байсангүй. Г.Занданшатар бол түүнд үзүүлж, харуулдаг олон улс төрчийн нэг учраасхамт зургаа авахуулсан, ямар ч хамаатан биш. Барилгын компанитай нь үнэн боловч тэрбумтөгрөгийн тендер авч яваагүй, намайг гүтгэсэнбүхнээ нотол гэлээ. Гэхдээ тэрбумаас доош тендерийг хэд хэдэн удаа авсан нь үнэн аж.
Харин Ерөнхий сайд Н.Учрал С.Амарсайханыг дээрх албан тушаалтнуудтай нь “хөтлөлцүүлээд” чөлөөлжээ. Өөрөөр хэлбэл, сайдын мэдэгдэлд нэр дурдсан бүх албан тушаалтныг явуулсан аж. Улмаар бүрэн эрхийнхээ хүрээнд муу, булхайтай нэр холбогдсон сайдаа явуулж, “Бүгд хамт шалгуул” гэсэн аж. Гэхдээ яг хэн хэнийг чөлөөлсөн тухай тодорхой мэдээллийг Засгийн газраас өгсөнгүй. Танхимынгишүүнээ чөлөөлөх, томилох нь Засгийн газрынгишүүний бүрэн эрх байдаг.
Тэгвэл өчигдөр үдээс хойш Ерөнхийлөгч У.Хүрэлсүх яаралтайхуралдаан зарлажээ. Дээрх шийдвэрийндараа хууль, хүчний байгууллагын удирдлагууд, Сангийн сайд З.Мэндсайхан, ГБХНХ-ын сайд Т.Аубакир, Тэргүүн шадар бөгөөдЭдийн засгийнхөгжлийн сайд Ж.Энхбаяр зэрэг Засгийн газрынзарим гишүүнийг дуудсанучраас ямар нэг “чиглэл” өгөх нь гэсэн хардлагач гарсан юм. Гэхдээ Баян-Өлгийн асуудлаар тэднийг дуудсан гэх мэдээлэл ч бас байлаа.
С.Уул