39 дэх удаагийн номын баяр ирэх сарын 15-17-нд болох нь
Үндэсний номын баярыг жил бүрийн хавар, намар Сүхбаатарын талбайд зохион байгуулдаг уламжлалтай. Эл арга хэмжээ жилээс жилд хүрээгээ тэлсээр 250-300 зохиолч, 120 гаруй хэвлэлийн компани болон номын худалдаа эрхлэгчид оролцож хэвшжээ. Тэр хэрээр нийслэл, бүс нутгийн олон мянган уншигч зорин ирдэг соёлын томоохон өдөрлөг болон өргөжөөд буй.
2026-04-17
Туркт 14 настай сурагч зэвсэгт халдлага үйлдсэний улмаас есөн хүн амиа алджээ
Мөн иргэд нийгмийн сүлжээгээр дамжуулан сургуулиудын хамгаалалтыг чангатгах, сурагч дын цүнхэнд үзлэг хийхээс гадна хүүхэд, залуусын дунд хүчирхийлэл үйлдэх сэдэл төрүүлж буй цахим тоглоом, контентод хяналт тавихыг шаардаж байна. Сэтгэл зүйчид ч мөн эдгээр хэрэг нь “даган дуурайх үйлдэл” (copycat effect) байж болзошгүйг анхааруулсан тул улс даяар сурагчдад үзүүлэх сэтгэл зүйн сөрөг нөлөөллийг бууруулах ажиллагааг эхлүүлжээ.
2026-04-17
Дотоодын үйлдвэрүүд 38 тэрбум төгрөгийн бараа, бүтээгдэхүүн нийлүүлжээ
Засгийн газраас “Дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар, стандартын шаардлага хангасан, тохирлын баталгаатай барааны жагсаалт батлах тухай” тогтоолыг баталсан. Үүний хүрээнд “Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл” үзэсгэлэнг ХХААХҮЯ, Жижиг, дунд үйлдвэрийн газар (ЖДҮГ) хамтран 2019 оноос зохион байгуулж буй.
2026-04-17
Ойн менежментийн олон зорилтот төсөл хэрэгжүүлнэ
Монгол Улс, ХБНГУ-ынЗасгийнгазархооронд хамтран хэрэгжүүлж буй тусгай хамгаалалттай газар нутгийн менежмент, хариуцлагатай уул уурхай, тогтвортой ойн менежмент, байгаль хамгаалал, бэлчээр, агаарын чанар, сэргээгдэх эрчим хүчний чиглэлийн төслүүдийн үр дүн, хэрэгжилтийн явцыг хэлэлцжээ.
2026-04-17
Монголчууд нэгнээ дэмжих хуулийн орчин, хувийн сонирхол ч алга
Улсын хэмжээний төслийг дурдахаа больё гэхэд нийслэл хотод одоогоор 10 гаруй мега төсөл хэрэгжүүлж эхлүүлээд байна. Эдгээрийг барагцаалбал 1.5 тэрбум ам.доллар буюу одоогийн ханшаар 5.1-5.2 их наяд төгрөгөөр санхүүжүүлэх тооцоо бий. Таван их наяд төгрөг гэдэг бол манай улсын нэг жилийн төсвийн бараг 20 хувьд дөхөх дүн юм.
2026-04-17
“Хотула” аппликэйшнээр хүний хувийн мэдээллийг хууль бусаар цуглуулан, ашиглаж байна гэв
ХЭҮК-ын Хүний хувийн мэдээлэл хамгаалах асуудал хариуцсан гишүүн Г.Нарантуяа “Хотула” аппликэйшн, “Таван богд Нура” компанийн эрт илрүүлэх эмнэлгийн үйлчилгээний систем болон АН-ын цахим бүртгэлтэй холбоотой асуудлаар өчигдөр мэдээлэл өглөө. Тэрбээр “Хотула” аппликэйшний хэрэглэгчийг бүртгэх, танин баталгаажуулах горим нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн үндсэн зарчмуудыг хангахгүй байна.
2026-04-17
“Улаанбаатар марафон-2026”-д хурд сорих оролцогчид гүйлтээ баталгаажуулах боломжтой
Азийн хөнгөн атлетикийн холбооны тэмцээн хариуцсан захирал Валсон Куддикотта болон Олон улсын марафон гүйлтийн зайн уралдааны холбооны А зэрэглэлийн зам хэмжигч Муругэсү Сосаймани нарыг урьж, Монголд 11 дэх удаагаа болох “Улаанбаатар-2026” марафоны замыг олон улсын стандартын дагуу хэмжилт хийж, баталгаажуулах ажлыг өнгөрсөн сарын 19-22-нд зохион байгуулсан
2026-04-16
“Онцгойрч үлдэх олимп” олны хүртээл боллоо
Монголд спортын түүх, тамирчдын амжилтын талаар өгүүлсэн ном цөөнгүй хэвлэгдсэн ч өвлийн олимпод манай улсын баг дэлхийн шилдгүүдтэй хэрхэн өрсөлдөн эрх авч, эх орноо төлөөлж оролцсоныг нээлтийн үйл ажиллагаанаас эхлээд хөшгөө хаах үйл явцын хором, мөч бүрийг дуран авайд буулгасан томоохон бүтээл өмнө нь гарч байгаагүй билээ.
2026-04-16
Төгрөгийн хадгаламж жилд дунджаар таван их наядаар өсжээ
Мөнгөний нийлүүлэлт 2026 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 49.4 их наяд төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 21.3 хувиар өсжээ. Үүнд төгрөгийн хадгаламж 4.9 их наяд төгрөг буюу 22.1 хувиар нэмэгдэн, 27 их наядад хүрсэн нь голлон нөлөөллөө. Харин валютын хадгаламж 5.5 их наяд төгрөгтэй тэнцэж байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 10 хувиар ахисан үзүүлэлт болжээ
2026-04-16
Төр засгийг хямралаас гаргах арга замыг сонгохуй
Улс орны маань хөгжил хаашаа яваад буй нь тун ойлгомжгүй байна. Салбар бүр хямрал, будилаантай байгаа нь улам бүр тодорхой болсоор. Тэр ч бүү хэл, төр засаг, намууд хоорондоо, дотроо ч зөрчил хямралтай байгаа нь олон жил үргэлжилсээр улам л ээдрээтэй болж байх шиг.
2026-04-16
Арабын тэнгисийн нефтийн хоолойг АНУ багалзуурдав
Пакистаны зуучлалаар Америк, Ираны төлөөлөгчид нүүр тулаагүй, хоёр өөр өрөөнөөс зуучлагчаар дамжуулж Исламабад хотод хийсэн хачирхалтай ч гэмээр уулзалт 1-нд өндөрлөлөө. Урьд нь тэд харилцан биедээ болзол, үнэндээ бол шаардлага тавьцгаасан юм.
2026-04-16
Б.Батцэцэгийн дипломат ёс зүйн ноцтой алдаа Монголыг ямар эрсдэлд оруулах вэ ?
“Сонгодог утгаараа дипломат ажиллагаа гэ дэг нь энх тайваны арга хэрэгслээр үндэсний язгуур эрх ашгийг хан гахад чиглэгдсэн тө рийн гадаад бодлогыг хэрэгжүүлэхээр олон улсын яриа хэлэлцээ явуулах ур чадвар, урлаг, шинжлэх ухаан” гэж ХИСийн профессор, шинж лэх ухааны доктор Д.Уламбаяр тэмдэг лэжээ. Ингээд харахаар дипломатч гэдэг бол үндэснийхээ язгуур эрх ашгийг хангах үүрэгтэй нэгэн болж таарч байгаа юм.
2026-04-16
Уралдаанч хүүхдийг оролцуулах зөвшөөрлийг нотариатаар баталгаажуулна
Холбогдох хууль тогтоомжийн хүрээнд уралдаанч хүүхдийг хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд оролцуулах зөвшөөрлийг нотариатын цахим системд бүртгүүлж, баталгаажуулдаг болсон талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас мэдээлэв.
2026-04-16