Засгийн газрын 2023 оны 306 дугаар тогтоолын дөрөв дэх заалтын дагуу Соёл урлагийн их сургууль (СУИС)-ийн харьяа Мэргэжлийн боловсролын сургууль үйл ажиллагаагаа эхлүүлж, анхны элсэлтээ авч байж. Тухайлбал, Ерөнхийлөгчийн 2024 оны Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай зарлигийн 1.5 дахь “Морин хуур хөгжмийн зэмсгийн урлал, үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, хөгжмийн зэмсэг урлаачдыг бэлтгэх” заалтыг үндэслэн, ирэх хичээлийн жилд 20 хүүхэд элсүүлэх гэнэ. Өөрөөр хэлбэл, “Хөгжмийн зэмсэг урлал тохируулга”-ын мэргэжлээр гурван жил суралцуулах энэ ангидаа ерөнхий боловсролын сургуулийн ес, аравдугаар анги төгссөн хүүхдүүдийг элсүүлэх юм байна. Элсэх хүсэлтэй суралцагчдаас хар зураг, бүтээлийн сан болон ярилцлагын шалгалт авах аж.
Цаашид 2027-2028 оны хичээлийн жилээс эхлэн монгол дархан, сийлбэрийн урлаг, керамик вааран урлаг, уран баримал, хэвлэлийн график дизайн, бүжгийн болон хөгжимдөх урлаг зэрэг чиглэлээр мэргэжилтэн бэлдэх гэнэ.
Ч.ТУЯА