Монголын хөрөнгийн бирж (МХБ) болон “Эрдэнэс Тавантолгой” компани хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ. Үүний хүрээнд талууд “Эрдэнэс Тавантолгой”-г нээлттэй хувьцаат компани болгох бэлтгэл ажлыг хангах, хувьцааны бүртгэлийн өөрч лөлтийг зохион байгуулах, цаашид хувьцааг хөрөнгийн биржээр арилжаалах ажлыг хууль тогтоомжийн хүрээнд үр дүнтэй хэрэгжүүлэхэд хамтран ажиллах боломж бүрдэж буйг МХБ-ээс мэдээллээ. Түүнчлэн 1072 хувьцаа эзэмшигчдийн үнэт цаасаа захиран зарцуулах эрхийг нээх, хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэх бэлтгэлийг хангах, хөрөнгийн зах зээлийн оролцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэнэ. Мөн талууд олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, хөрөнгө оруулалтын орчныг сурталчлах, уул уурхайн бүтээгдэхүүний худалдан авагчдын хүрээг нэмэгдүүлэх болон фьючерс арилжааг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар санамж би чигтээ тусгажээ.
С.Цэрэн