Казах гишүүд М.Нарантуяа-Нараг хуулийн байгууллагад өгчээ
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара Баян-Өлгий аймгийн ИТХ, удирдлагууд уул усны нэрийг дур мэдэн өөрчилж, казах хэлээр нэрлэн, нас барагчдаа оршуулахдаа дур мэдэн газар тэлэх зэргээр Монгол Улсын хуулийг зөрчиж байгаа асуудлыг хөндсөн билээ.
2026-09-10
Засгийн газар 226.2 тэрбум төгрөгийн бонд гаргана
УИХ-аар 2026 оны улсын төсөвт тодотгол хийх асуудлыг хэлэлцэж эхэлсэн. Тэгвэл Засгийн газраас энэ онд багтаан дотоодын хөрөнгийн зах зээлээс 226.2 тэрбум төгрөг нээлттэйгээр босгох буюу бонд гаргахаар төлөвлөснөө мэдээллээ.
2026-09-09
Сургуулиудад байгалийн ухааны төсөл хэрэгжүүлж эхэллээ
Азийн хөгжлийн банк (АХБ) болон Японы JFPR сангийн буцалтгүй тусламжаар “Ерөнхий боловсролын байгалийн ухаан, технологи, инновац, хамтын ажиллагааг дэмжих” төслийг хэрэгжүүлж эхэллээ. 2030 он хүртэл хэрэгжүүлэх уг төслийн хүрээнд тус банкны Хүний болон нийгмийн хөгжлийн албаны дэд захирал Аяако Инагаки тэргүүтэй үнэлгээний багийнхан энэ сарын 7-14-нд Монголд ажиллаж байна.
2026-09-09
С.Молор-Эрдэнийг цагдан хорьсон захирамж үндэслэлтэй гэж дүгнэв
Философич С.Молор-Эрдэнийг үндэсний эв нэгдлийг бусниулах гэмт хэрэг өдүүлсэн үндэслэлээр Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газарт шалгаж, цагдан хориод буй билээ. Тэрбээр Монгол Улс, Чингис хаанаа үгүйсгэн, ярилцлага өгч, “Монгол гэдэг ард түмэн байхгүй, энэ бол зүгээр нэг хоч. Ийм ард түмэн дэлхий дээр байхгүй.
2026-09-09
Ази, Номхон далайн орнуудын багш солилцооны хөтөлбөрт хамрагдаж байна
Ази, Номхон далайн орнуудын багш солилцооны хөтөлбөрт Монгол, Малайз, Индонез, Узбекистан зэрэг улсын багш нар хамрагдаж байна. Арваннэгдүгээр сарын 20 хүртэл үргэлжлэх тус хөтөлбөрт тэнцсэн манай найман багш өдгөө БНСУ-д суралцангаа ажиллаж буй аж. Нээлттэй сонгон шалгаруулалтын дүнгээр нийслэлийн нэг, 11, 62, Баянхонгор, Завхан, Дархан-Уул, Дундговь аймгийн ерөнхий боловсролын сургуулийн болон Монгол Улсын Консерватороос тус бүр нэг багш сонгогджээ
2026-09-09
Самар түүж явсан иргэдийн нэг нь түлэгдэж амиа алджээ
Самар түүхээр явсан иргэдийн нэг нь түлэгдэж, эмнэлэгт хүргүүлсэн золгүй явдал наймдугаар сарын 15-нд Баянзүрх дүүргийн нутагт гарчээ. Түлэгдсэн иргэн 10 гаруй хоног эмчилгээ хийлгэсэн ч шарх нь хүнд байсан учраас амиа алдсан аж. Энэ талаар нэг иргэн фэйсбүүк хуудсандаа “Хархан багын минь нэг найзыг унтаж байхад хүний арьс нөмөрсөн сүгнүүд бензин асгаж байгаад шатаагаад алчихлаа” хэмээн бичсэн байв. Харин өчигдөр түүнийгээ арилгаад “Цагдаагийн байгууллага шалгаж байгаа болохоор постоо устгалаа” хэмээн бичжээ.
2026-09-09
Нийслэлээс ирэх онд 50 мянга биш, 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлнэ
Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатарын санаачилгаар агаарын бохирдол ихтэй, хотын төвтэй ойролцоо байршилд оршин суудаг өрхүүдийг хийн халаалтад шилжүүлэх ажлыг энэ оноос хэрэгжүүлж эхэлсэн. Баянгол, Чингэлтэй дүүргийн Гандан, Зурагт, Эх, нялхсын эрүүл мэндийн төвийн орчмын өрхүүдэд чиглэсэн уг төслийн хүрээнд энэ онд 5000 айлыг хийн халаалтад шилжүүлээд буй аж.
2026-09-09
Гэрээт ажилтнуудыг гэр бүлтэйгээ хамт амьдрах боломжоор хангахыг хүсэв
ГБХНХЯ-ныхан БНСУ-д ажлын айлчлал хийж буй бөгөөд энэ үеэрээ тус улсын Ажил эрхлэлт, хөдөлмөрийн сайдад албан хүсэлт тавьснаа мэдээлэв. Хоёр улсын Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох гэрээний дагуу ажилтан илгээх, хүлээн авах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг 2004 онд байгуулжээ.
2026-09-09
Монголын нэн шинэ үеийн нэг өдөр
Монголын сэтгүүл зүйн “Их хурд” буюу БАЛДОРЖ шагнал жил бүр шилдгүүдээ тодруулдаг байсан 2008-2018 оны хоорон дахь 10 жил бол шинэ үеийн сэтгүүл зүйн хөгжил, шинэчлэл, өөрчлөлт, төлөвшилд томоохон түлхэц өгсөн үсрэнгүй дэвшлийн түүхэн мөчлөг байсныг салбарын мэргэжилтнүүд, судлаачид, багш нар, “гал тогооныхон” маань ил, далд ярьдаг, дурсдаг хэвээр.
2026-09-09
“PISA-2025” үнэлгээгээр Монгол 91 орноос 49 дүгээрт эрэмбэлэгдэв
Монгол Улс Сурлагын амжилтын олон улсын үнэлгээ (PISA)-нд хоёр дахь удаагаа хамрагдсан бөгөөд үр дүнг нь OECD буюу Эдийн засгийн хамтын ажиллагаа ба хөгжлийн байгууллагынхан боловсруулж, дэлхий нийтэд өчигдөр Улаанбаатарын цагаар 16.30-д танилцууллаа. “PISA-2025”-д энэ удаа хамгийн олон орон буюу дэлхийн 91 улсын 15 настай 760 мянган суралцагч хамрагджээ.
2026-09-09
Монтенегро Улстай долоон чиглэлд хамтарна
МонголУлсын ЕрөнхийлөгчУ.Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийхээр Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэргий Милена Милатовичийн хамт өчигдөр манай улсад хүрэлцэн ирэв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нар зочдыг Сүхбаатарын талбайд албан ёсоор угтаж авсан юм.
2026-09-09
Таван аймагт 450 орчим автомашин шатахуун хүлээж байна гэв
Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Шатахууны хангамжийг нэмэгдүүлэх шуурхай штабын ээлжит хурал өчигдөр боллоо. Уг хурлаар цаг үеийн мэдээллүүдийг нэгтгэн, тодорхой үүрэг чиглэлүүдийг АҮЭБЯ-наас өгөв. Үүнд есдүгээр сарын эхний долоо хоногт 19 853 тонн АИ92 түлш оруулж ирсэн бөгөөд нефть импортлогч аж ахуйн нэгжүүдэд чингэлэг буулгалт, шилжүүлэн ачих ажлыг эрчимжүүлэх, боомтуудын бэлэн байдлыг хангуулахад анхаарч ажиллахыг үүрэг болгов.
2026-09-09
Бага тойруу дахь их сүйтгэл
2023.10.19 “МУИСийн III байр буюу Хууль зүйн сургуулийн барилгыг нураах дуулиантай зэрэгцээд Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн Чингэлтэй дүүрэг дэх салбар буюу А.М.Горькийн нэрэмжит номын сангийн байрыг буулгах сураг чимээ дуулдаж эхэлсэн юм. Тэндхийн ажилтны хэлснээр номын сангийн хуучин барилгыг нурааж, газар дээр нь шинийг барихаар төлөвлөж буй гэх. Энэ нь зөвхөн яриа хэлцэл, төлөвлөлт төдий ч юм биш, тендерийг нь хүртэл зарлаад амжсан тухай дуулгав.
2026-09-09
“Өнөөдөр” сонин Японы “Yamagata shimbun”-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Монгол Улс, Японы Ямагата муж хооронд хамтын ажиллагаа эхлүүлсний 30 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд тус мужийн төр, хувийн хэвшил, боловсрол, бизнес болон хэвлэл мэдээллийн салбарын 130 орчим төлөөлөгч манай улсад энэ сарын 5-9-нд айлчилж буй бөгөөд ЯмагатаУлаанбаатар чиглэлд анх удаа тусгай үүргийн шууд нислэг үйлдсэнээрээ онцлогтой.
2026-09-09
Валют солиулах гээд 93 сая төгрөгөө залилуулжээ
Валют солиулах гээд залилуулсан гэх дуудлага өнгөрсөн сарын 29-нд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Эл гомдол, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Л юань солиулах зорилгоор фэйсбүүк дэх зарын дагуу үл таних этгээдтэй холбогдож, улмаар гурван удаагийн гүйлгээгээр нийт 93.9 сая төгрөг шилжүүлэн залилуулсныг тогтоожээ.
2026-09-08
“Алтайхангай бүрд” ХХК-ийнхан тусгай зөвшөөрлийн талбайгаа хэтрүүлжээ
Хан Хэнтийн дархан цаазат, тусгай хамгаалалттай болон Онон, Балжийн байгалийн цогцолборт газарт хамаардаг гэхэд хилсдэхгүй нутаг, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт сумын хилийн зааг Сайханы голын голдирол дунд “Алтайхангай бүрд” ХХК-ийнхан хууль зөрчин алт олборлож байна. Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал хайж, олборлосон, бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг зөрчин үйл ажиллагаа явуулж буй, газрын хэвлийд халдсан, хүрээлэн байгаа орчинд их хэмжээний хохирол учруулсан, аж ахуйн нэгж, байгууллага, нөхөрлөлийн үйл ажиллагааг таслан зогсоох илрүүлэх зорилгоор Экологийн цагдаагийн албаныхан Архангай, Баянхонгор, Булган, Дархан-Уул, Дундговь, Төв, Сэлэнгэ, Хэнтий аймагт хяналт, шалгалт хийж буй юм.
2026-09-08
Энэ оны эцэст инфляц 12.1 хувьтай байх хүлээлттэй гэв
Монголбанк дээд боловсролтой, 26-55 насны,1790 хүнээс өнгөрсөн улиралд түүвэр судалгаа авсан байна. Судалгаанд хамрагдсан иргэдийн хариултад үндэслэн хүлээгдэж буй инфляцын түвшнийг медиан утгаар нь тооцоход энэ улирлын эцэст инфляц 0.4 хувиар өсөх, харин 2026 оны эцэст 12.1 орчим хувьтай байх магадлалтайг мэдээлжээ.
2026-09-08
Монголын баг дэлхийн нүүдэлчдийн их наадамд IV байрт шалгарав
Киргизийн Бишкек, Чолпон-Ата хотод болсон дэлхийн нүү дэлчдийн VI их наадамд манай улсын баг оролцож, нийт 24 (алт, мөнгө тус бүр дөрөв, хүрэл 16 ) медаль хүртсэн амжилтаар IV байрт шалгарч, түүхэн амжилт үзүүлэв. Өнгөрсөн амралтын өдөр өндөрлөсөн тус наадмын харвааны тэмцээнд зургаан тамирчин цэц сорьсноос тив, дэлхийн аварга Б.Ганзориг Турк улсын 70 метрийн пута байнд удаалж, БНСУ-ын 145 метрийн кугдо байнд тэргүүлсэн бол аймгийн мэргэн С.Ариунбат БНСУ-ын 145 метрийн кугдо байнд дэд байр эзлэв
2026-09-08