Швейцарын Женев хотноо өнгөрсөн долоо хоногт болсон Засгийн газар хоорондын ажлын хэсгийн II ээлжийн чуулганаар НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцод нэмэлт протокол оруулах асуудлыг улс орнуудын төлөөлөгчид хэлэлцжээ. Уг санаачилгыг “Бүх нийтийн боловсролын төлөөх дэлхийн аян” байгууллагаас дэвшүүлсэн бөгөөд гол зорилго нь хүүхдийн сурч боловсрох эрхийн хэрэгжилтийг олон улсын хэмжээнд шинэ шатанд гаргах, ялангуяа сургуулийн өмнөх ба дунд боловсролыг үнэ төлбөргүй болгох эрх зүйн баталгааг бэхжүүлэх аж.
1989 онд баталсан суурь конвенцод хүүхдийн бага боловсролыг үнэ төлбөргүй, заавал эзэмшүүлэхээр заасан байдаг. Харин сургуулийн өмнөх болон болон дунд боловсролынход эрх зүйн ийм нарийн зохицуулалт өнөөдрийг хүртэл тусгаагүй аж. Тэгвэл өдгөө хэлэлцэж буй нэмэлт протоколын хүрээнд цэцэрлэгийн насныхныг сургуульд орохоос нь өмнө бага боловсролын хөтөлбөрт дор хаяж нэг жил хамруулах, олон нийтийн дунд боловсролын тогтолцоог хүүхэд бүрд үнэ төлбөргүй, тэгш хүртээмжтэй олгох эрх зүйн орчныг дэлхий даяар ижил стандарт болгож нутагшуулахаар зорьж байгаа гэнэ.
Н.Дүүл