Ази, Номхон далайн орнуудын багш солилцооны хөтөлбөрт Монгол, Малайз, Индонез, Узбекистан зэрэг улсын багш нар хамрагдаж байна. Арваннэгдүгээр сарын 20 хүртэл үргэлжлэх тус хөтөлбөрт тэнцсэн манай найман багш өдгөө БНСУ-д суралцангаа ажиллаж буй аж. Нээлттэй сонгон шалгаруулалтын дүнгээр нийслэлийн нэг, 11, 62, Баянхонгор, Завхан, Дархан-Уул, Дундговь аймгийн ерөнхий боловсролын сургуулийн болон Монгол Улсын Консерватороос тус бүр нэг багш сонгогджээ. Хөтөлбөрийн эхний ээлжид багш нар орчинтойгоо танилцан, дасан зохицох, тухайн улсын боловсролын тогтолцоо, эрүүл, аюулгүй амьдрахтай холбоотой сургалтуудад хамрагдав. Мөн Дэлхийн иргэншлийн боловсролын 11 дэх удаагийн олон улсын бага хуралд оролцсон байна. Харин өдгөө багш нар хоёр, хоёроороо баг бүрдүүлэн, БНСУ-ын нэр хүндтэй бага болох ахлах сургуулиудад багшлангаа цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө боловсруулж буйг Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.
М.Гэгээ