НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК), ХЗДХЯ, ЦЕГ, Дотоод хэргийн их сургууль хамтран “Монгол Улсын хууль сахиулах ажиллагаанд хүнийэрх,жендерийнтэгшбайдал, авлигынэсрэгүйлажиллагааг дэмжих нь” төсөл хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх чиглэлийн сургалтын хөтөлбөрт тусгасан 25 хичээл, сургалтын хэрэглэгдэхүүнд хүний эрхийн шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлгээ хийж, батлуулахад бэлэн болжээ. Өөрөөр хэлбэл, хууль сахиулагч бэлтгэх сургалтын хөтөлбөрийг хүний эрхийн зарчимд нийцүүлж байна.
Мөн Дотоод хэргийн их сургуулийн багш, профессор, судлаачдын мэргэжлийн хөгжлийг дэмжих, энэ хичээлийн жилд хэрэгжүүлэх бодлого, зорилт, арга хэмжээний талаар нэгдсэн ойлголт өгөх зорилготой сургалт, семинар зохион байгуулсан байна. Энэ талаар ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд “Хууль сахиулах байгууллагын алба хаагчдыг бэлтгэх сургалт нь хүний эрхийн мэдлэг, ойлголт, зөв хандлагыг төлөвшүүлэхэд чиглэх учиртай. Хууль сахиулагчид зөвхөн гэмт хэрэгт холбогдсон, хууль зөрч сөн этгээдтэй харилцдаггүй, хохирогч, хүүхэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүн, ахмад настан, түүнчлэн эрх ашгаа өөрөө хамгаалах боломжгүй, тусламж, дэмжлэг шаардлагатай иргэдтэй ажилладаг. Иймд тэдгээр иргэний эрх, эрх чөлөөг хүндэтгэн, хамгаалж, шаардлагатай дэмжлэг, туслалцааг үзүү лэх мэдлэг, ур чадвар, хандлагыг хууль сахиулагчдад төлөвшүү лэх нь чухал” гэв.