УИХ-аар 2026 оны улсын төсөвт тодотгол хийх асуудлыг хэлэлцэж эхэлсэн. Тэгвэл Засгийн газраас энэ онд багтаан дотоодын хөрөнгийн зах зээлээс 226.2 тэрбум төгрөг нээлттэйгээр босгох буюу бонд гаргахаар төлөвлөснөө мэдээллээ. Энэ он гарснаас хойш манай улсын Засгийн газар Монголын хөрөнгийн биржээр дамжуулан 6-84 сарын хугацаатай 34 удаагийн бонд арилжиж, нийт 170 тэрбум төгрөг босгосон байна. Түүнчлэн хаалттай хэлбэрээр нийт 300 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргасан бол нэмж 865 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргахаар төлөвлөж буйгаа мэдээлсэн билээ.
С.Цэрэн